Moderator: mgl_300
Учир нь тэрээр ''The Pillow Book'' гэдэг кинон дээр ижил хүйстний дүрийг чадварлаг гаргаж тоглодог аж.
Тэр маш сайн аав бололтой, хүмүүст хэрхэн сайн эцэг эх байх зөвлөгөөг Men’s Health сэтгүүлд ярилцлага маягаар өгчээ. Тухайнбал Ewan ингэж хэлсэн байх юм, “ 'Анхаарлаа хандуул: Бага насны хүүхдүүдтэйгээ тоглож нэг юмаа дахин дахин ярих нь уйтгартай ч хамгийн гол нууц нь юу вэ гэвэл та хүүхдүүдтэйгээ тоглоё гэж бодсон бол яг тухайн орчинд нь орж оюун санаагаа тэндээ л байлга. Компьютер луугаа эсвэл ширээ рүүгээ өндөлзөхгүйгээр хүүхдүүдтэйгээ л тоглож хэсэгхэн цагийг хамт өнгөрөөх нь үр хүүхэддээ өгч байгаа хамгийн их хайр юм. BlackBerry утсаа ч унтраа." гэжээ.
Түүний энэ баримтат кино нь UNICEF-н ажил, дээр дурьдсан орнуудад хэрхэн явагдаж байгааг харуулсан кино ба Ewan мотоциклоор явж аялалаа эхэлдэг. Харин киноны төгсгөлд яалт ч үгүй гэртээ очиж гэр бүлийнхэн нь түүнийг угтаж байгаагаар гарч гэрийнхнийгээ камерт гаргахаас аргагүй болжээ.
McGregor UNICEF болон GO Campaign зэрэг олон байгууллагат туслаж хандивын арга хэмжээнүүдэд байнга оролцдог ба тэр бас Холливуудын жил бүрийн болдог гала GO Campaign арга хэмжээнд 2 жил дараалан хөтлөгч хийжээ. 2007 онд Charley Boorman гэдэг найзтай (баримтат кино хамт хийсэн) Африкийн UNICEF-д ажиллажээ.
Түүнийг манайхан Moulin Rouge!, Star Wars, Angels & Demons -т тоглосоноор нэлээн сайн мэдэх байх, түүний тоглосон бусад кинонууд ньTrainspotting, Velvet Goldmine, Young Adam, Deception зэрэг олон кинонууд байгаа. Moulin Rouge кино нь музикаль кино ба маш олон шагналд нэр дэвшиж байсан.Шинээр тоглосон сүүлийн үеийн кино гэвэл The Men Who Stare At Goats, Amelia.
Холливуудын жүжигчдийг олон салж нийлдэг тогтвортой амьдралтай биш гэж хүмүүсийн боддогийн эсрэг жүжигчин бол яалт ч үгүй Ewan McGregor ажээ, тэрээр эхнэртэйгээ 14 жил амьдарч байгаа, хүмүүсийн магтаж бичсэнээр тэр зарим нэгэн аавууд шиг хүү нэхээгүй Жамьяаны оронд хүү үрчилж авч болох ч тэр Жамьяан хэмээх хөөрхөн Монгол охин авсан байх юм. Азтай л охин юм/