jasen
Бичлэгийн тоо 4,494

*(*(*( TA uuniig medeh uu

Уншсан 1220 vote 0 2010.02.18 15:10:38
Энэ зураг дээрх кофений үрийг зүгээр ч нэг тарааж хаяагүй юм шүү. Энэ олон үрэн дотроос та хүний царайтай нэг үрийг олж харах ёстой. Нэг удаа л олоод харчих юм дараагийн удаад агшин зуур олдог болчихдог юм билээ.



Дашрамд сонирхуулахад та гуравхан секундын дотор энэ царайг олж харж чадсан бол тархины чинь баруун тал дийлэнх хүмүүсийнхээс илүү сайн хөгжсөн гэсэн үг гэж сэтгэл зүйчид үздэг юм байна. Тархины баруун тал нь хүний уран сэтгээмж, зөн билиг, онгодыг хариуцдаг гэдгийг та лав санаж байгаа байлгүй. Харин 3 секундээс 1 минутын дотор энэ царайг олж харсан бол таны тархины баруун хэсэг хэвийн хөгжилтэй байна гэсэн үг.

1-3 минут зарцуулж байж олж харсан бол сандарч тэвдэх хэрэггүй. Манай сайтын ер бусын зурагнуудыг сайн харж, уран сэтгэмжээ хөгжүүлж стрессээ тайлаад байхад аяндаа “супер бупер” болох нь гарцаагүй.


2. Юу дутагдаад байна?

Хэнд юу дутагдаж байна түүнээ л хаа сайгүй хайж, үзсэн болгоноо нөгөө зүйлээ болгож хараад байдаг. Үүний нэг нотолгоо нь энэ сонжоо зураг. Танд юу харагдаж байна.



Ойлгомжтой. Насанд хүрсэн хүмүүсийн дийлэнх нь хамгийн түрүүнд наад зүйлийг чинь олж хардаг. Харин таван настай хүүхдэд харуулахад тэд шууд л дельфин олж хардаг аж. Яагаад вэ гэвэл тэдэнд таны хараад байгаа зүйлийн талаарх ямар ч төсөөлөл, ойлголт байхгүй байгаа хэрэг. Харин та таван настай хүүхдийн олж хараад байдаг тэр дельфинийг та 8 секундын дотор олж харж чадахгүй байгаа бол анх олж харсан зүйл чинь тун ч их дутагдан үгүйлэгдэж байж болзошгүй юм.


3. Зүг чиг

Уг нь бол сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд зориулсан зүйл л дээ. Гэхдээ зугаатай санагдаад орууллаа. Энэ зураг дээр дүрслэсэн автобус аль зүгт явж байна вэ? Зүүн тийш үү, баруун тийш үү? 5 секундын дотор зөв хариултыг хэлээрэй. Дашрамд сонирхуулахад хүүхдүүд нүд ирмэхийн зуур хэлчихдэг юм байна лээ. Ккк



4. Балетчин

Энэ эргэлдэж байгаа балетчин бүсгүйг сайн хараарай.



Заримынх нь хувьд энэ бүсгүй нар зөв эргэж байгаа. Харин заримынх нь хувьд нар буруу эргэж харагдана. Таны зорилго бол хараагаа өөрчилж байгаад бүсгүйн эргэх чигийг өөрчлөх. Зарим нь үүнийг их амархан хийдэг бол зарим нэлээд хугацаа зарцуулдаг. Удаж магадгүй хүмүүст зөвлөхөд балетчин бүсгүйн сүүдрийг нь хараад үз, эсвэл тулгуур хөл рүү нь ширтээд үз, эсвэл харцаа огцом дээш доош нь шилжүүлээд үз. Амжилт хүсье.

5. Дарцаг

Энэ олон үсэгтэй ногоон тэгш өнцөгт нь зөөлөн салхинд дэрвэх дарцагтай адил үелзэн хөдлөж байна уу? Хараад байхад нүд амрах шиг болдог их зүгээр эд шиг санагдсан. Гэхдээ энэ удаад бол эсрэгээр нь болгох гээд үзээд алдаарай. Өөрөөр хэлбэл дарцгийг үелзэж хөдөлгөхгүй болгож харахыг хичээгээрэй. Чадаж байна уу? Уул шугамандаа статик зураг юм шүү дээ.







6. Дэлбээ

Цэцэг яаж дэлбээлж байгааг харж байсан уу? Харж байгаагүй бол одоо сайн хараад ав. Үнэхээр дэлбээлнэ шүү. Хачирхалтай нь гэвэл энэ зураг анхнаасаа л статик зураг байгаа юм. Таны тархи л хөдөлгөж хараад байгаа хэрэг.



7. Энэ одоо юу вэ?

Энэ зургийг сайн ажиглаарай. Хэн, эсвэл юу дүрслэгдсэн байна. Хараад бай.



Харж чадаагүй бол дэлгэцээ өргөөд баруун тийш 90 хэм эргүүлээд хар. Эсвэл толгойгоо зүүн тийш 90 хэм гэлжийлгэж байгаад хараад үз. Ккк

8. Пиксель

Зурагт, эсвэл компын дэлгэцэнд нүүрээ тулгаж байгаад харвал дэлгэц нь хэдэн мянган ширхэг жижиг цэгээс бүрдэж байгаа ажиглаж болно. Эдгээр жижиг цэгүүдийг пиксель гэдэг шиг санаж байна. Энэ олон мянган пиксель яаж дүрс үүсгэдэгийн тод жишээ бол энэ зураг. Ингээд харахаар ямар ч утгагүй дүрс харагдана.



Харин дэлгэцнээсээ нэлээд холдож байгаад харвал…За юу харагдаж байна?

9. Наранд шарахуй

Марзан зураг шүү. Элсэн дээр хэвтээд наранд шарж байгаа залуу гэж байгаа. Гэдсээ шарж байна уу, нуруугаа шарж байна уу?



10. Шар цэг

Энэ зураг дээр тодоос тод гурван шар цэг байгааг харж байна уу? Тэгвэл зурагны төв хэсэг рүү хэсэг хугацаанд ширтээд үзээрэй. Гурван шар цэг аяндаа алга болно. Тэр дороо алга болохгүй, хэсэг хугацаа шаардлагатай болж магадгүй шүү.



За яаж байна? Алга болж байна уу? Та ч далдын увидастай юм аа. Лайтай. Гэхдээ нөгөө талаас авч үзвэл ямар нэг ажил, төслийн зөвхөн гол хэсэгт хэт их анхаарвал энэ мэтээр жижиг ч гэлээ чухал ач холбогдолтой зүйлс нь харагдахаа байснаар алдаа гаргах нь бий. Учир нь танд харагдахаа байлаа гээд тэдгээр жижиг зүйлс бодит байдал дээл алга болоогүй, байж л байгаа шүү дээ.

11. Манан будан

Харин энэ зурагны төв хэсэг дэх цэг рүү удаан ширтвэл хүрээлсэн манан будан нь аяндаа алга болно.



Зарим ажлыг хийхдээ энэ мэтээр жижиг сажиг зүйлтэй зууралдаад байлгүй зөвхөн хамгийн гол, чухал хэсэгт анхаарвал бодит үр дүн, амжилтанд хүрч чаддаг.

12. Англи хэлнийхээ мэдлэгийг шалга

Өөрөө англи хэлтэй юу? Төрөлх хэлээрээ сайн ярьж чадахгүй жаахан хүүхэд хүртэл “Паак юү”, “Шийт”, “Өө май гаад”, “Хай” г.м. тав гурван англи үг хэлдэг болсон цаг болохоор англи хэлтэй л байлгүй дээ. Тэгэхээр энэ зураг дээр юу гээд биччихсэн байгааг нэг унш даа.




За юу гэж уншсан бэ? Арай “THE CAT” гэж уншсан юм биш биз. Үнэн хэрэг дээрээ бол энд “THE CHT” гэсэн ямар ч утгагүй бичээс байгаа юм шүү дээ. Сайн мэддэггүй гэдгээ сайн мэддэггүй зарим нөхдүүд энэ мэтээр дөхүүлж хариулаад л байдаг. Гэхдээ тэглээ гээд уруудахгүй харин ч бүр албан тушаал дэвшээд явдаг нь хачин.

14. Чийдэн

Өмнө нь болсон үйл явдлын нөлөөгөөр хүн байхгүй зүйлсийг байлгаж хардаг онцлогтой. Үүний нэг жишээ нь энэ зураг. Чийдэнгийн утасны голын гогцоо руу 30 секунд орчим тасралтгүй ширтээрэй. Дараа нь А4 цагаан цаас, цагаан тааз, цагаан хана гэх мэт зүйлс рүү хараагаа шилжүүлээд хараад үз. Чийдэн аяндаа асна.



Энэ мэтээр бид заримдаа болж өнгөрсөн үйл явдлын нөлөөгөөр одоо болж байгаа үйл явдлыг таашаа хүлээж авах нь бий.

15. Од тоол

Хүчтэй цохиулсны дараа нэг хэсэгтээ л манарч од тоолдог. Яг энэ зурагтай адил. Энэ зурагны төв рүү дээрх зурагтай адил гучаад секунд орчим ширтэж байгаад харцаа цагаан өнгөтэй зүйл рүү шилжүүлээд хараарай. Тэгээд америкийн далбаан дээрээс хэдэн од тоолж чадахаа үз.



16. Ажлаас нь хал

Ажлын офис гэдэг заримдаа хөл толгой нь олдохгүй газар болчихсон байдаг. Энэ зураг дээр яг тийм офис дүрслэгдсэн байгаа. Та өөрийгөө энэ оффисийн дарга, захирал, лайтай том босс нь гэж бод. Тэгээд энэ офист байгаа арван ажилтныг ол. Олсноо хал. Олоогүйгээ халалгүй үлдээ. Дандаа банга хүртэж, халагдахаас айж явна гэж юу байхав тоглоомоор ч гэсэн зарим нэг нөхдүүдийг халж, эсвэл харж үзээд үлдээж байхад зүгээр биз дээ?




17. Хоол

Юу өгч байгаа нь чухал биш харин яаж өгч байгаа нь чухал гэдэг үнэн үг шүү. Энэ хоёр тавагтай хоолыг хар л даа.



Яг адилхан хэмжээ, дамжаатай хоол байгаа мөртлөө жижиг тавган дээр тавьсан хоол нь арай их юм шиг харагдаад байгаа биз. Цай хоолны газар ажиллуулдаг хүмүүс ….

18. Ан

Ан гэхээр хамаг ажлаа мартаад алга болдог хүмүүс цөөнгүй. Тэд ангийн маханд бус харин ан хийх үйл явцад нь юу юунаас илүү татагдаж дурладаг. Харин энэ зурган дээрх нөхөр юу агнах гэж явна?




19. Харц

Энэ зураг дээрх хоёр хүн хаашаа харж байна?





Нэг нь зүүн, нөгөө нь баруун тийш харж байна уу? Андуураад байна, андуураад байна. Хоёулангийнх нь нүдийг анхааралтай ажиглаад үз дээ. Яг адилхан байгаа биз. Тэгэхээр энэ хоёр хүн хоёул нэг тийш харж байгаа болж таарлаа.

20. Бүсгүйн төрх

Харин энэ хоёр зураг дээр бүсгүй хүний царай нуугдсан байгаа. Олоорой.







21. Ягуар

Энэ зураг дээр арваас цөөнгүй ягуар буюу Хойд Америкийн уулын арслан бий шүү. Олоорой.

 

profile
             
                                                      rainbows-2.gif i love many image by impriss00
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2807156/d00/trackback

profile

~~~*oGoGo*~~~

2010.02.18 17:50:26
*.169.26.155

SONIRHOLTOI BAILAA. AMERIKIIN DALBAA YAG UNGUURUU HARAGDSAN

profile

Маралгоо

2010.02.18 17:59:42
*.254.52.225

Ёстой сонирхолтой  юмаа .Баярлалаа .emoticon Тэр нүүрэн доторхи нохойг олж харах гэж зовлоо хэхэ

profile

zarko

2010.02.18 19:15:05
*.164.174.160

wow tiim bna unheer sonin ym bna bi neree 5 nastai huuhdees dor harj bainsh dee kkkkkkkkkkkk

profile

nikes

2010.02.18 20:14:17
*.30.15.103

K-3.jpg

Файл оруулах
profile

ariuka0211

2010.02.19 09:01:38
*.41.193.218

kk tolgoi muutai bolohoor zarimiinh ni uchriig olsongui

profile

★♣♥ MUZZ ♥♣★

2010.02.19 13:32:08
*.176.116.25

                     heseg ch gesen aljaalaa tailsan uu  kkkkkkk

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Спорт соёл урлагийн талаарх мэдээллээ солилцох гишүүд та бүхний булан билээ [18] admin 2008-06-27 102639
2109 Үргэлжлэл хэсэг [2] Маралгоо 2010-02-19 841
2108 Өндөр настанг өдөж байж алуулах шахав (Асуудал үүссэн шалтгаан) [3] Маралгоо 2010-02-19 1070
2107 010-8693-8610 newgmobile@yahoo.com G-MOBILE компаниас НЭГЖний УРАМШУУЛАЛТ худалдаа зарлаж байна. ТА 5000, 10000 -ийн НЭГЖ худалдан авахад нэгжийн хэмжээ 10000, 20000 болон нэмэгдэх болно. мөн 9876, 9878... ДУГААРУУД байна. http://www.suprassist.co file mattita 2010-02-18 2282
2106 Дурсамж ☆∽zarko∽☆ 2010-02-18 1111
2105 Бусдын сайн сайхны төлөө хэт шаналах нь таныг стресст оруулна [1] .Sarnai. 2010-02-18 983
2104 Мэргэжил сексээс татгалзуулдаг [4] .Sarnai. 2010-02-18 1208
» *(*(*( TA uuniig medeh uu [6] ★♣♥ MUZZ ♥♣★ 2010-02-18 1220
2102 Энэ дэндүү гунигтай байна шүү.......... [8] .Sarnai. 2010-02-18 1260
2101 Нём нём нём хэхэ [4] Маралгоо 2010-02-18 1015
2100 Сайхан зодолдож шудрага ялалт авлаа [2] Маралгоо 2010-02-18 1040
2099 Сэгсийтэл нь давхиж байна даа [3] Маралгоо 2010-02-18 1004
2098 Дэлгүүрт балай авч байнаа... ингэж shopping хийдэг бол... [4] Маралгоо 2010-02-18 1347
2097 ONIGOO [2] uruuliinbudag 2010-02-18 1023
2096 Дархан хотын тэнгэрт 3 нар гарч [2] ~~~*oGoGo*~~~ 2010-02-18 1231
2095 1 tonnii mashinaar uilchilne. teeberlene 2010-02-18 779
2094 Тархи гэдэг зүйл... [1] Маралгоо 2010-02-17 1029
2093 Cолонгос хэлний хичээл16 , 17 ~~~*oGoGo*~~~ 2010-02-17 856
2092 Where You Are - Jessica Simpson & Nick Lachey .Sarnai. 2010-02-17 828
2091 Kylie Minogue - On A Night Like This .Sarnai. 2010-02-17 816
2090 Robbie Williams-Angels[LIVE] [2] .Sarnai. 2010-02-17 917
2089 Төрсөн охиноо нүцгэнээр нь зурдаг аав [3] Маралгоо 2010-02-17 1458
2088 Хүний талаар сонирхолтой мэдээлэлүүд [2] Маралгоо 2010-02-17 1499
2087 " Би Чамд Хайртай 2 " - / МУСК DVD бичлэгээр үзэх / zarko 2010-02-17 988
2086 Та бидний сайн мэдэх Yahoo [4] ~~~*oGoGo*~~~ 2010-02-17 1168
2085 Би єнєєдєр хєєстэй ваннан [2] ~~~*oGoGo*~~~ 2010-02-17 947
2084 MONGOLIA (Ulaan-Baatar) [4] Сайн залууc 2010-02-16 1078
2083 Би чамд хайртай OST [5] Сайн залууc 2010-02-16 2242
2082 Х-Түц Сар шинийн хөгтэй явдал (Хошин шог) [9] zarko 2010-02-16 1391
2081 Ш.Гүрбазар. Би Монголоороо гоёдог! [1] apollon 2010-02-15 881
2080 Б.Явуухулан. Би Хаана төрөө вэ? [1] apollon 2010-02-15 892
2079 Р.Чойном Амьдрал [2] apollon 2010-02-15 1882
2078 Р.Чойном Монгол Бүсгүй [17] apollon 2010-02-15 2046
2077 Машинаар үйчлэнэ. Унаагаар үйлчлэнэ. 2010-02-15 718
2076 GEE-SANAA TAVI [10] maralmaa&MARALMAA 2010-02-15 920
2075 여자 일 자리있습니다 [1] Minjuya 2010-02-14 724
2074 avatar 2009 (english) [1] sumo78 2010-02-14 792
2073 avatar 2009 (opoc xel) [1] sumo78 2010-02-14 1453
2072 naizdaa zaaval unshuulah zuil [4] emuurlen 2010-02-14 1091
2071 AVATAR (3heseg) [1] Сайн залууc 2010-02-14 850
2070 AVATAR (2 heseg) [2] Сайн залууc 2010-02-14 1289
2069 "AVATAR,, ( 2009 орос хэл дээр эхний хэсэг ) [2] Сайн залууc 2010-02-13 1189
2068 Их аварга Давгадорж фанта ундааны рекламанд... [2] Маралгоо 2010-02-13 1500
2067 AVATAR [1] Сайн залууc 2010-02-13 832
2066 Улаан Удын дуун [2] mgldevochka 2010-02-13 988
2065 Харж л байгаарай! Тэнгэр гэсгээнэ дээ та нарыг!!! [1] mgldevochka 2010-02-13 1413
배너신청
자생병원

배너신청