Алаг хорвоогийн амьдралд антивирус хэрэгтэй байна
Aмьдрал өөрөө сайхан ч алаг цоог нь дэндүү байна
сэтгэл гэдэг түлхүүрийг сэвтүүлж орхисон хүмүүс
орчлонг харах очкийгоо орхичихсон юм шиг л байна
хар цагааны туйл хачин ихээр тодорсон
харшилтай энэ нийгэм хаа хүрэхээр зорином
баян тансаг нь хэтэрсэн балмад зан нь дээрэлхүү
орчин үеийн нударганчууд онгироо гэдэг нь дэндүү
жишээ болгон тэднээс жичид нь нэгийг толилуулъя
Жигшиж яваарай түүнийг жирийн олон хүмүүсээ
зуун зуун саяар нь зувчуулж мөнгө саахад
зуйрган хуулийн түшмэл зусар үгээр нэмэр болно
орд харшаа голж онгоц авна гэж дэмийрнэ
орох оронгүй ядуусыг нохой мэт үзнэ
өөрийн адил хүнийг өрөөсөн нүдээрээ хялайж
өөрөөсөө өндөр тушаалтны гутлын улыг долоож
мөнгө л олж байвал юу ч хийхээс буцахгүй
мөрөөдөл нь биелж байвал эхнэрээ зарахаас ч сийхгүй
торгон цамцтай дэрвэлзэвч толгойд нь юу ч байхгүй
энэрэл хайрлах сэтгэлийг эртээ дээр орхисон
орчин үеийн баян эрийг одоо хэн ч мэдэх болжээ
онгироо зангий нь мэдсэн "уургач " олон болжээ.
унадаг унаа нь Ландкрэйсэр ухаан санаа нь мөнгө
уудаг ундаа нь коньяк уулздаг хүн нь дарга
яаж мөнгө олохыг яруу тод харуулавч
ядаж ганц ч хүний гарыг цайлгасан удаагүй
хармын бодол сэтгэл хармаанд нь бэлэн явна
голоо цохих байдал нь Гобсекээс хол давжээ
Алдарт баян эр маань Авгай авсан боловч
Аахар жаахан охидтой Аалигүйтэх бас дуртай
Шөнийн цэнгээний газар Шөл уухаар явах нь
Гэртээ хоносон өдрөөс Гэмгүй олон тоотой
өглөө гэртээ ирээд өлмөн зэлмэн царайлаад
шарик тоглож хонолоо гэж шал худлаа ярина
баян компанийн эзэн баясгалантай мэт царайлана
бас ч үгүй тольдоно барзгар нүүрээ тосдоно
үе мултарсан бүсгүйг үүдний өрөөндөө суулгана
үе цаг нь таарвал нүд ирмэн сонжино
даржин байртай хүн үүдийг нь сахин өнжинө
дарга байдалын хүн үтэр түргэн амжуулна
ажлыг нь хийдэг хүмүүс амыг нь харах нь их
ард нь хоцорч үлдээд муу хэлэх нь илүү
өнгөт энэ амьдралын өнөөдрийн зураг ийм л байна
амьдрал төрхийг илааршуулах
антивирус л нэг хэрэгтэй байна