Бичлэгийн тоо 5,522

Та бүгддээ хүргэх гэсэн юм
Таалан уншиж соёрхоод
Тансаг сайхныг хүртээрэй
Орчлон ертөнц бидэнд
Онцгой бэлэг бэлдсэн байж
Олж харсан нь цөөн бөгөөд
Одоо л нийтэд дэлгэгдэж байна.
Нөхцөл байдлаа өөрчилмөөр бол
Нөгөө бодлоо л өөрчил
Бодол сэтгэл гэдэг нь
Боломжтой бүхнийг өгнөө
Талархал бол ерөөсөө
Татах хүчний гол зүйл
Байгаа байдалдаа таларх
Байдал аяндаа өөрчлөгдөнө
Алтан нарыг харж байгаадаа
Азтай хүнтэй учирч байсандаа
Аль эсвэл ингэж бодож байгаад
Аль болохоор сэтгэлээсээ таларх
Баяр хөөр аз жаргалыг мэдэр
Барин тавин өөртөө мэдрүүл
Агуу нууцын хамгийн чухал нь
Азтай байна гэж бодоход л ...
Биелэх байсан бодлоо
Битгий үргээж зайлуул
бэлэн болохын алтан мөч
Бидэнд хэзээ ч ирдэг
өөртөө байгаа бодлоо
өөдсөн цаасан дээр бич
хүслийн самбарт үлдээж
хэзээ биелэхийг хүлээ
өөртөө байнга итгүүл
өчнөөн бодол биелнэ
татах хүчний нууцыг
Та юу гэж бодож байна
Өр ширний тухай бодвол
ерөөсөө л тэрнээс салахгүй
тэрний тухай бүү бод
тэгвэл өргүй болно
Юуны тухай бодно
Түүнийг л хүлээн авна
Татах хүчний гол нууц
Таны бодолд л агуулагдаж байна
Алт мөнгө эд баялаг
Аз жаргалыг авчрахгүй ээ
дотоод сэтгэлээ ариусгаж бодох нь
догдолж болох жаргал авчирна
Зүгээр л юу бодож байгаагаа хүс.
Мартин Лютер Кинг