Бичлэгийн тоо 5,522

Би чамд хайртай гэхэд ус,Би ч гэсэн чамд хайртай гэв.Цаг хугацаа өнгөрсөөр... Цэцэг усанд дахиад л,Би чамд хайртай гэв. Ус,Би ч бас гэлээ.Цэцэг тэвчээртэй хүлээсээр л байлаа. Гэвч цэцэгний сайхан үнэр алга болсоор өөрт байсан эцсийн сайхан үнэрээ усанд зориулж хайртай гэдгээ дахин хэлэв. Ус,Би чамд хайртай гэдгээ хэлсэн биз дээ гэв.Цэцэг улам л гундсаар хэвтэрт оржээ. Хөөрхий цэцэг хүндээр өвдсөн байв. Өнгө нь гундаж, үзүүр нь шарлаж эхлэв.Ус хайртынхаа толгойг түшин хажууд нь суудаг байлаа. Цэцэг үхэж байлаа. гэвч тр эцсийн удаа хамаг хүчээ шавхан толгойгоо өндийлгөн усанд,
Би чамд үнэн сэтгэлээсээ хайртай гэв.Энэ байдалд сэтгэл нь шаналсан ус эцсийн арга болох эмч дуудав. Эмч цэцгийг үзээд. Биеийн байдал найдваргүй. Түүний төлөө одоо юу ч хийж чадахаасаа өнгөрсөн гэв.
Ус эмчээс хайртыгаа ямар өвчнөөр өвдсөнийг асуув.
Эмч ус руу нухацтай харснаа. Түүнд ямар ч өвчин байхгүй. Түүнийг огтхон ч услаагүй байна гэв. Ус зөвхөн би чамд хайртай гэдэг үгээр хайраа илэрхийлж болдоггүйг ойлгожээ.