Moderator: mgl_300
Америкийн Оросууд АНУ-д ямар ажил эрхэлдэг вэ? |
Бичсэн З.Хулан |
Мягмар, 2010 Хоёрдугаар сар 16 10:58 |
Оросууд Америк уруу 30-аад жилийн өмнө анх олон олноороо цагаачилж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд бараг бүх салбарт хүчээ үзэж, ажиллаж үзсэн юм байна. Тэрнээс гадна, тэд хөдөлмөрийн зах зээлийн бүх өөрчлөлтөнд уян хатан байдлаар хандаж, шаардлага гарч байсан бол мэргэжилээ өөрчилж, нэг салбараас нөгөө салбар руу шилжин хөл дээрээ тогтож байжээ.
90-ээд онуудад Millennium Bug-ийг тэсэн ядан хүлээсэн хүмүүс коллеж, их сургуульд IT, Computer science-ийг сонгон компьютерийн программистын мэргэжлийг эзэмшиж, Хойд Калифорнийн Silicon Valley-д байрлалтай компаниудад ажиллаж, өндөр цалин авдаг байсан гэдгийг бид бүхэн сайн санаж байгаа байх. Тухайн үед дундаж насны хүмүүс ч мэргэжилээ сольж, төрөл бүрийн курсд сууж, компьютерийн мэргэжилтэй болж байсан юм. Гэвч hi-tech-ийн үе нь дампуураад маш олон хүн ажилгүй болсон. Тэр хэцүү үед Америкийн оросууд сэтгэлээр уналгүй, сэргэлэндэж нягтлан бодогдогч болон санхүүгийн мэргэжилтэй яаралтай болж эхэлсэн бөгөөд, дундаж насны үеийн хүмүүс бол үл хөдлөх хөрөнгөний зах зээл рүү шилжив. Өнөөдөр бол байдал арай өөр бөгөөд та бүхэндээ манай Орос “ах” нар Америкт хаана юу хийж байгааг сонирхуулахаар бэлтгэлээ. Монголчуудын дунд ч гэсэн бичиг баримттай болж байгаа хүн цөөнгүй байгаа болхоороо энэхүү мэдээлэл хэн нэгэнд хэрэгтэй болж магадгүй болов уу. Энэхүү материалыг бэлтгэхэд American Jewish Committee буюу Америкийн еврейчүүдийн хорооны Америкийн оросуудын асуултуудыг хариуцдаг мөн RINA гэсэн нэртэй судалгааны байгууллагын удирдагчаар ажилладаг Sam Kliger-ээс мэдээллийг авсан болно. Түүний хэлснээр оросуудын хийж үзээгүй, ажиллаж үзээгүй салбар гэж бараг үгүй бөгөөд сургууль, эмнэлэг, хуулийн байгууллага, зэвсэгт хүчин, телевиз, мэдээллийн салбарт, олон нийтийн болон төрийн байгууллага, FBI буюу Холбооны мөрдөх товчоо, CIA буюу Тагнуулын төв газарт хүртэл ажилладаг ажээ. Мөн маш олон хот, мужуудад төрөл бүрийн жижиг бизнес нээж амжилттай ажилуулж байна. Hi-tech
XXI зуны эхээр мэдээллийн технологийн зах зээл уналтанд орсон ч гэсэн, өнөөдрийн байдлаар компьютерийн салбартай холбоотой мэргэжилнүүд Оросуудын дунд өндөр эрэлттэй байгаа юм байна. 90-ээд онуудад ажилаа алдалгүй мэргэжилээрээ ажилсаар ирсэн дунд насныхан бол одоо ч гэсэн жижиг, том компаниудад амжилттай ажилсаар байна. Эрүүл мэнд
Мөн анагаах ухааны салбар ч гэсэн оросуудын дунд 90-ээд оноос эхлээд өндөр эрэлттэй хэвээр байна. Цагаачдын ихэнхи эмэгтэйчүүд medical billing, nursing-ийн курсд сууж, цаашид medical assistant, dental assistant –ын мэргэжил эзэмшисэн. Үүний дагуу тэд сайн цалинтай ажилд орсноос гадна гэр бүлээ тэжээх, хөл дээр тогтоход их хувь нэмэр оруулсан. Харин хуучин ЗХУ-д эмчийн мэргэжилтэй байсан хүмүүс Америкт цагаачилсаны дараагаар дипломны evaluation хийлгээд, шаардагдаж байсан хичээл, курс дүүргэж, шалгалтаа өгч, лиценз авч, америкчүүдтэй адил бүрэн эрхтэй эмчийн мэргэжилтэй болж байсан юм. Түүнчлэн энд сугуулиа төгсөж бүрэн дунд боловсрол эзэмшисэн хүүхдүүд эмийн санч г.м. мэргэжилд сонирхолтой болж сувилагч болон эмчийн сургалтанд ихээр хамрагдаж эхэлжээ. Еврейчүүдийн гол үндсэн мэргэжил
“Орос хэлтэй цагаачдын ихэнхи нь еврей гаралтай тул эмчийн мэргэжил нь еврейчүүдийн эзэмшидэг үндсэн мэргэжилүүдийн нэг ажээ. Түүнчлэн Америкт ирж суурьшиж байгаа еврейчүүдийн дунд эмчийн мэргэжил нь өндөр тархалттай” гэж ноён Kliger ярьжээ. Хэрвээ ЗХУ-д ихэнхи еврейчүүд инженер болон хөгжимчид болж байсан бол, АНУ-д бид үндсэн мэргэжилдээ эргэн орж, зуун жилийн турш эзэмшиж байсан эмчийн мэргэжил рүү орсон юм гэжээ. Мөн еврейчүүдийн ихээр эзэмшидэг өөр хоёр мэргэжилд хуульч болон санхүүгийн ажилтаныг нэрлэж байна. Энэ хоёр салбарт амжилт гаргаж явж байгаа хүн цөөнгүй бөгөөд цагаачлалын, гэмт хэргийн, корпорацийн, гэр бүлийн хууль дагаж мэргэжсэн мөн хөрөнгө оруулалт, даатгал, үл хөдлөх хөрөнгө, татварын салбаруудад ч мөг адил “гялалзаж” явж байгаа хүн их байна гэж тэрээр тэмдэглэжээ. Санхүү, эдийн засаг Өмнө дурьдсанаар XXI зуны эхэнд оросууд санхүүгийн салбар рүү ихээр чиглэжээ. Залуучүүд санхүүгийн мэргэжилтэн, нягтлан бодогч, хөрөнгө оруулалт болон банкны мэргэжилээр сурч сургуулиа дүүргэж байсан бол hi-tech-ийн уналтын дараа компьютерийн мэргэжилээр ажилд орж чадахгүй байсан дундаж насны үеийн хүмүүс нь өөрсдийн real state agency нээж, үл хөдлөх хөрөнгөний зах зээл дээр брокерын мэргэжил эзэмшисэн. Гэвч санхүү, эдийн засгийн салбар ч гэсэн хэсэг хугацааны дараа уналтанд орж үл хөрөнгөний зах зээл нь эхэлж хямраад, араас нь санхүүгийн хямрал бий болов. Харин энэ үед эдгээр хүмүүс хаана юу хийдэг болсон бэ гэдэг сонирхолтой асуудал гарч ирэх байх. Ноён Kliger энэ талаар ингэж хариулж байна: “хохирогчдийг” хэд хэдэн бүлгээр хувааж авч үзэх хэрэгтэй. Нэгдүгээр бүлэг буюу залуу санхүүгийн мэргэжилтэнүүд ихэвчлэн мэргэжилээрээ ажилд эргэн орж байна. Гэвч үүний тулд тэд Bear Stearns, Goldman Sachs гэсэн том банк, корпорациудад эрхэлж байсан албан тушаалаа бууруулж, жижиг банк, даатгалын болон нягтлангийн компаниудад ажиллаж эхэлсэн. Хоёрдугаар бүлэг буюу арай ахмаг санхүүгийн мэргэжилтэнгүүд шинээр мэргэжил олж, ажил хайх хэцүү болсон тул тэтгэвэрт мөн санхүүгийн боломжтой хэд нь early retirement буюу хугацаанаасаа эрт тэтгэвэрт гарсан. Гуравдугаар бүлэгний зарим нь өөрийн гэсэн жижиг бизнес нээж ажилуулж эхэлсэн бол нөгөө хэсэг нь багш, дунд зэргийн компаний менежэр, даатгалын агентаар ажиллаж эхэлжээ. Харин дөрөвдүгээр бүлгийхэн бол олсон мөнгөө ОХУ болон бусад пост-зөвлөлтийн улс орнууд руу хөрөнгө оруулж эхэлсэн. Эдгээр хүмүүс худалдаа наймаа буюу экспорт-импорт хийж мөнгө олдог болсон. Үүний тод жишээ бол унадаг машин, техник, брэнд хувцасийг экспортлож, наран цэцгийн тос, архи, гүрж болон армян дарс, орос хэл дээрхи ном, сэтгүүл г.м. импортлодог жишээтэй. Боловсрол Америкийн оросуудын дунд бас нэлээн тархалттай салбар бол боловсрол. Энэ салбарт ихэвчлэн эмэгтэйчүүд ажилладаг бөгөөд хотын бөгөөд хувийн сургууль, коллеж, их сургууль, төрөл бүрийн курс, сургалтанд хичээл заадаг болно. Энэхүү салбар мэргэжилтнүүдийн дутагдалтай тул багшийн мэргэжил нь их хэрэгцээтэй болж байна. Хэрэв та Нью-Йоркийн аль ч сургуульд орж ирвэл, орос хэлтэй америк багш нар хичээл заадаг гэдгийг шууд харна. Энэ бол маш түгээмэл асуудал бөгөөд өмнө ЗХУ-д багшилж байгаад АНУ-д ирж дипломны evaluation хийж, мэргэжлийн дагуу ажиллаж буй дунд насныхан юм. Төрийн албан хаагч
Холбооны, мужийн, хотын төрөл бүрийн төрийн ажилд ч маш олон оросууд ажилладаг юм. Иймэрхүү газрууд цалин нэг их өндөр биш ч гэсэн, тогтвортой ажилыг санал болгохоос гадна эрүүл мэндийн даатгал болон тэтгэвэрээр хангана. Бизнес
RINA-ийн судлагааны дагуу америкийн оросуудын 12 хувь нь өөрийн гэсэн жижиг бизнестэй: эмийн сан, машин засварын газар, хоолны газар, кафе, дэлгүүр, үсчин, гоо сайхны салон, угаалгын газар, бензоколонк, шүүданийн үйлчилгээний төв болон KFC, Dunkin' Donuts маягийн фрэнчайз салбар г.м. Оросуудын дунд томоохон компаний эзэд олон биш ч гэсэн, дэлхийд алдартай Google-ийн Сергей Брин, 2009 оны 3 сард Forbes-ийн нэрлэсэн тэрбүмтэнгүүдийн нэрсийн жагсаалтанд 1,4 тэрбүм долларын орлоготой, 522 байранд орсон нэрт бизнесмен Тимур Сапир нарыг нэрлэж болно. Ноён Kliger-ийн хэлснээр Калифорнийн Silicon Valley-д - мэдээллийн технологи, Нью-Йоркд - хүнсний дэлгүүр, Флоридад - үл хөдлөх хөрөнгөний томоохон компаниудын эзэд нь Америкийн оросууд юм байна.
Түүнчлэн маш олон төрлийн PR (public relations) агентлагууд эндэхийн орос компани, байгууллагуудын реклам сурталчилгааг хийж, орос телевизээр гаргадаг жишээтэй. Мөн олон тооны вебсайт, портал, сонин, радио, телевиз ч байгаа гэдгийг тэмдэглэх хэрэгтэй болов уу. Self-employed
RINA-ийн хийсэн судалгааны дагуу self-emplоyed буюу бие дааж ажиллаж байгаа хүмүүс нь 25 хувь эзэлдэг юм байна. Хямралын үеэр олон хүн ажилгүй үлдсэний дараа тэд өөрсдийн мэдлэг, боловсролоо хэрэглэж, бие даан ажиллаж эхэлсэн юм. Тэд нарын дунд рart-time болон full-time ажилладаг хүмүүс ч бий. Хүмүүсийн авч буй дундаж цалин өнөөдөр эрс багассанаас болоод хүмүүс аль болох нэмэлт мөнгө олохыг хичээж байна. Ж: жилд 100-120 мян долларын цалин авч байсан программистууд одоо 50 мян долларын цалинтай ажилд орвол өөрийгөө азтайд тооцож байна. Тиймээс нягтлан бодогчийн байгуулагад ажиллаж байгаа ня-бо өөрийн гэсэн хэрэглэгчидтэй болж, гэрээсээ татварыг нь бодож өгнө; мөн ямар нэгэн байгууллагын IT хэлтэст ажиллаж буй программист гэрээрээ захиалгаар вебсайт хийж мөнгө олж болно гэсэн үг юм шүү дээ. Ховор мэргэжил
Эндэхийн оросууд аль ч салбарт эрдэм шинжилгээний ажилыг дагаж маш ховор тохиолдолд хийж явдаг юм байна. Мөн Америкийн оросууд лам, хамбын үүрэгт ажил, олон нийтийн байгуулагт ажиллах сонирхол багатай юм байна. “Тэд олон нийтийн байгууллагын хуралдаанд оролцож, мөнгөн хандив өргөдөг ч гэсэн, яг дотор нь орж ажлыг нь хийж үзэх нэг их яарахгүй байна. Одоогийн байдлаар зэвсэг хүчин, Америкийн радио телевизд ч гэсэн олон хүн ажиллаагүй байгаа гэсэнч, ирээдүйд эдгээр хүний тоо эрс нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна” гэж ноён Kriger хэлжээ. Хууль бус цагаачдын эрхэлдэг мэргэжил, ажил
Хууль бусаар байгаа эсвэл дөнгөж бичиг баримтны асуудлаа шийдэж эхэлж байгаа Америкийн оросууд ихэвчлэн хүүхэд юм уу хөгшин хүн харах, гэрийн цэвэрлэгч, рестораны зөөгч, дэлгүүрийн худалдагч, такси юм уу лимузины жолоочоор ажилладаг. Мөн “маш дээр үеийн” мэргэжилтэй буюу бие үнэлэгч ч их байдаг ажээ. Ноён Kriger-ийн үгээр 80 болон 90-ээд онуудын эхээр Нью Йоркд бичиг баримттай, хууль ёсны цагаачид такси, сургуулийн автобус, лимузины жолоочоор их ажилладаг байсан юм бол өнөөдөр тэр тоо нь нэлээн цөөржээ. Ямартай ч “амьд хүн аргатай” гэдэг шигээ Америкийн оросууд амьдралаа татахын тулд олон янзаар үзэж байгаа гэдгийг харж болно. Үүнтэй адил Монголчууд бид ч гэсэн АНУ-д цагаачилж ирээд удаагүй ч гэсэн, мэдлэг боловсроолоо хүний доор орох хүмүүс биш. Энд тэнд гайгүй яваа, Монголынхоо нэр төрийг дээш нь өргөж яваа хүмүүс ч ихээр сонсогддог болж байна. Иймээс нөхдүүд минь юм хийж байгаа хэдийгээ дэмжиж яваарай гэж хэлмээр байна. Хэрүүл уруул, хэл амаар биш, бие биедээ урам хайрлаарай. Бид чинь цөөхүүлээ шүү дээ. Манай сайтнаас энэхүү мэдээллийг хуулбарлан тавьж байгаа тохиолдолд эх сурвалжийг нь дурдаарай. Баярлалаа.
Та бүхэндээ амжилт хүсье. Бэлдсэн З.Хулан www.lamongols.com |