Самарт модны хос үр
Салхинд нийлээд төгөл болно
Сарнайн буттай үнэрт төгөлийг
Сарны цагаан гэгээ услана
Саатан жаргаюу хань минь ээ
Энэлж уйлсанч эрхэлж уйлсанч
Ижилхэн аргадаж илбэж арчих хань минь
Алган дээр нь бөмбөрч тайвшираад
Аашаа тогтоон нулимсаа татдаг хайр минь
Анирт талын хос хараацай
Агаарт дүүлээд хээ болно
шувуун хээтэй өнгөт тэнгэрийг
шунхан улаан мэнгэ чимнэ
Ханисан жаргаюу хань минь ээ
Бухимдаж уурласан ч будилж загнасан ч
Бурууг минь үүрэн чимээгүй сонсох хань минь
Ухаарлын харцанд нь уярч тайвшираад
Уураа тогтоон уучилал гуйдаг хайр минь
Үнэрт цэцгийн хос шүүдэр
Үүлэнд нийлээд бороо болно
Солонгон хөшигтөи анирт бороог
Сонирхон тосоод үр минь инээнэ
Өхөөрдөн жаргаюу хань минь ээ

profile
Өөдгүй зантай хүний өөлсөн үгэнд  гомдовч
Өнгө мөнгө дутаж өөрчилж солимоор санагдавч
Өөдрөг эхэлсэн ажлаа үргэлжилүүлж заавал дуусга
Өөрөө өөрийхөө мөрөөдөлөөс урваж битгий амьдар