Moderator: mgl_300
ИНГЭНИЙ СҮҮН ЭМЧИЛГЭЭ
|
Даваа, 2010 Хоёрдугаар сар 08 22:13 |
Сүүлийн үед хоол хүнсний зүйлээс хордлого авах явдал газар авч, хордлогоор амь насаа алдсан хөгшин залуу, нялхас гэвэл алийг тэр гэхэв. Ийм үед хүмүүсийн биеийн эсэргүүцэл дахлааг сайжруулах эмчилгээг ингэний сүүгээр явуулах нь хамгийн үр дүнтэй гэж зарим эмч нар үзэж байна. Ингэний сүүнд гепатит, ходоодны шархыг эдгээх " лев-52", якирин, эссинциаль эмийг орлож чадах химийн элементүүд өргөнөөр агуулагддаг байна. Эхийн сүүтэй олон талаараа адил үйлчилгээг хүнд үзүүлдэг. Альбумин, уураг, өөхний хансан хүчил ихтэй элдэв төрлийн нянгийн өсөлтийг саармагжуулах, зогсоох үйлчилгээтэй. Ингэний 1л сүүн дэхь витамин хүний хоногт хэрэглэх витамин тэжээлийн хэрэгцээг хангаж чанда. Ингэний сүүний найрлаганд витамин C, зэс , кобалть, глютамин, антитоксин, бактерлизон, болон дархлааг бий болгодог бодис ихтэй. Элэг ходоодны нөхөн төлжүүлэх үйлчилгээг идэвжүүлэн түргэсгэж өгнө. Биеийн ерөнхий эсэргүүцэл тамир тэнхээг эрс сайжруулна. Хоол шингээх явцыг түргэсгэж өгнө. Ингээ өсгөж ингэнийхээ сүүгээр эмчлүүлбэл олон жил урт удаан наслах боломжтойг эмч нар зөвлөж байна. |