Тєрєхийн хvслэн                                                                     

Нарт Ертєнцийг харах гэж тэсэж ядан хvлээнэ би
Намайг тєрснийг сонсог гэж тэнхээ мэдэн чарлана би
Анхныхаа амьсгалаа аваад эрх дураараа суниахдаа
Алтан дэлхийг уудмийг алдалж нэг vзнэ би

Жаргалтай ээжийнхээ царайг сэтгэлдээ би тєсєєлнє
Жавхаалаг сайхан аавыгаа хамгийн мундагт тооцно
 Хєхvvн инээдээ сэтгэлдээ тээн хєрвєлзєхєд минь
 Хvйтэн мэсээр биеийг минь тасчих байсан гэж vv?

Євдєхийн эрхэнд би, хичнээн тийчлэн цовхчивч
Vнэхээр єєрийгєє би, аварч чадахгvй нь ээ?
Ээжээ намайг бvv голооч
Энгэрийг чинь vнэрлэх жаргал хайрлаач
Хэнээс ч илvv сайн хvvхэд байя, би амлая
Хэрцгий аллагыг зогсоо гэж хэлээч, би гуйя
Ааваа та намайг амьд vлдээгээч
Алив бvх мєрєєдлийг минь хамгаалаач
Vгэнд чинь ордог сайн хvvхэд байна, би амлая
Vхлийг мууг надад бvv тулгаач, би гуйя

Орчлонгийн энэхэн зайн хамгийн тайван газарт
Одоохондоо би ториноод амар тайван нойрсоно
Хайрт эхийнхээ хэвлийн бат бэхэд нь найдаад
Хvний амьдралын сайхныг тааж ядан тєсєєлнє
Зvvд мєрєєдєлдєє умбан ганцаараа инээн суухад
Зvv шиг хурц тємєр биеийг минь сvлбэн ороод
Хєєрч баярлахдаа л тийрчихдэг бяцхан хєлийг минь
Хvйтэн ирээрээ хєрєєдєн єршєєлгvй тасчихад
Євдєхийн эрхэнд би, хичнээн тийчлэн цовхчивч
Vнэхээр єєрийгєє би, аварч чадахгvй нь ээ?

Ээжээ намайг бvv голооч
Энгэрийг чинь vнэрлэх жаргал хайрлаач
Хэнээс ч илvv сайн хvvхэд байя, би амлая
Хэрцгий аллагыг зогсоо гэж хэлээч, би гуйя
Ааваа та намайг амьд vлдээгээч
Алив бvх мєрєєдлийг минь хамгаалаач
Vгэнд чинь ордог сайн хvvхэд байна, би амлая
Vхлийг мууг надад бvv тулгаач, би гуйя

 

Ж.Мєнгєнхэт