Ээж гэж хэнийг хэлдэг юм вэ
Ээж гэж хэнийг хэлдэг юм вэ? гэж та надаас асуу!
Энэрэнгvй хайрын дээд нь юм вэ? гэж надаад бас дахин асуу!
Хорвоод чиний шvтээн чинь юу вэ? гэж чи надаас асуу!
Хэний ємнєєс эргэлзэлгvй халуун амиа єргєх вэ? гэж надаас дахин асуу!
Хvvгээ гэх сэтгэлтэй халуун хайрыг ээж гэдэг юм
Хорвоод vрээ тэврээд мишээх тэр заяаг хэлдэг юм
Дvрс алдахад минь уурсаад хонгонд алгадах сэтгэлийг хэлдэг юм
Дусал дуслаар нулимс унахад арчаад хєтлєх энэрлийг хэлдэг юм
Энэрэнгvй хайрын дээдийг ээж гэдэг юм
Эрхлvvлж толгой илж давраах тэр хvнийг хэлдэг юм
Сэрэхэд аяганд боорцог дэвтээх хайрыг хэлдэг юм
Сэрээд харахад хєнжил дээр дээлээрээ хучсан уяралыг хэлдэг юм
Хорвоод миний шvтээн минь миний ижий болохоор
Хаанаас ч олохгvй хамгийн vнэт эрдэнэ минь болохоор
Тєрєхєд зулайг минь vнэрлэж мишээсэн болохоор
Танаас єєр хэнийг би шvтэх юм вэ?