Бүтэн сартай тэр гоёмсог үдэш чамд хайраа илчилж
Бүрэг ичимхий зангаа тэгэхэд л гээж амьдралын амтыг мэдэрсэн
Бие сэтгэл зүрхээрээ чамд дурлаж,бидэн жаргасан
Би чамайг хааш нь ч явуулахгүй гэж тангарглаж байсан
Урсах нулимсаа цээжиндаа залгин чамайг санахдаа
Уучилж чадаагүй гэнэн сэтгэлдээ өөртөө ихэээр гомддог
Үргэлж чамайг энхрийлэн хажууд чинь байж чадахгүй болхоор
Үүлнээс буусэн манан мэт бүрхэг байдагаа сэтгэл минь
Одод асгарч саран мишээсэн тэр үдэш чамд сөхөрч
Онгон халуун сэтгэлээ нээж орчилонгоос тасран жаргасан
Охин чиний зүрхний цохилтийн тоогоор хайр амтласан
Одоо бид нэг хүн хайр минь үүрдийнх гэж амлаж байсан
Гунисан гунигаа сэтгэлдээ далд хийн инээвхийлэн алхахдаа
Гомдох сэтгэл үе үе зүрхэнд үерлэн өөрийгөө зүхнэ
Урсгал дөлгөөхөн сайхан бүсгүй чамайгаа санан сэтгэл эмтрэхдээ
Уулын цас хайлан урсах шиг замаа олохгүй төөрдөгөө сэтгэл минь
Хамаагүй зүйл дээр чамайгаа хайрлаж байгаа мэт хардахдаа
Холдуулж орхино гэж яаж мэдэх билээ сэтгэлийг чинь
Зүүдны ариухан дагина чамайгаа хааяа дурсахдаа
Зүг чиггүй цасан шуурга мэт хаа хамаагүй тэнэдэг ээ сэтгэл минь
Батунка 2010 Кореа
