Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Далай лам: Би хэтэрхий залуу байна

 

   Энэ инээмсэглэл дэлхийн мянга мянган хүнд ухаарал, гэгээрэл, хайр энэрэл, итгэлийг хайрладаг билээ. “Амьдрал мөнгөн дээр тогтдоггүй. Ядуу хүн ч аз жаргалтай амьдарч болдог бөгөөд хэчнээн их мөнгөтэй байлаа ч худалдан авч болдоггүй зүйл гэж бий. Тэр бол сэтгэлийн амар амгалан. Амьдралыг утга төгөлдөр, энх амгалан болгох арга зам бол эв эе юм хэмээн Дээрхийн гэгээн XIV Далай лам нэгэнтээ айлдсан байдаг. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт Энэтхэгийн “NDTV” телевизэд ярилцлага өгчээ.

-Таныг Түвдээс явснаас хойш тавь гаруй жил Дхарамсала орон гэр тань болж ирсэн?

-Түвдээс явсан эхний жилээ би Массурид өнгөрүүлж, дараагаар нь Дхарамсалад ирсэн юм. Орхигдсон, алслагдсан жижигхэн хот анх санагдаж билээ. Гэхдээ энэ бол дөнгөж ирсэн даруйд төрсөн сэтгэгдэл юм шүү. Амьдралынхаа нэлээд хугацааг энд өнгөрүүлсэн болохоор одоо дотно, дулаахан санагддаг. Байгаль, ард түмэн гээд бүх зүйл нь таалагддаг. Харин ганц сэтгэл зовоодог зүйл нь газар хөдлөлт. Энд ойр ойрхон газар хөдөлдөг юм л даа.

-Газар хөдлөлтөөс гадна танд таагүй, эвгүй мэдрэмж төрүүлдэг зүйл байдаг уу?

-Байлгүй яахав. Үнэнийг хэлэхэд олон цагаар онгоцонд нисэх үед сэтгэл минь тавгүйтэж, гарын алга хөлрөөд байдаг юм/инээв/.

-Бурханы номонд төгс итгэсэн та онгоцоор нисэхээс айдаг гэж үү? Ингэж айсан үедээ та ном уншин, залбирах уу?

-Энэ нь итгэл үнэмшлийн л асуудал. Хэрэв би онгоцыг газардуулахыг хүсч, түүндээ итгэн залбирах аваас энэ зүйл болж болно. Гэсэн ч миний итгэл үнэмшил өнөөдрийг хүртэл Түвдийг аварч чадахгүй л байна. /санаа алдав/.

-Та үүнд өөрийгөө буруутгах хэрэггүй. Учир нь Түвдийн эрх чөлөөний төлөөх тэмцэл дуусаагүй шүүдээ?

-Та зөв хэллээ. Бууж өгөх болоогүй.

-Таныг Түвдээс явсан өдрийн талаар олон хүн таниас лавлан асуудаг. Харин таныг тэр өдөр яг л цэрэг шиг гартаа зэвсэг барьж явсан гэдэг?

-Тийм ээ/инээв/. Амьдралдаа цорын ганц бөгөөд эцсийн удаа тэгэхэд хүйтэн зэвсэг гартаа барьж үзсэн. Алхам бүрт буу улам хүнд санагдаж байсан.

-Тулалдах гэж бус өөрийгөө хамгаалах гэж барьсан биз дээ?

-Харанхуй шөнө байсныг тод санаж байна. Би нүдний шилээ гээчихсэн байсан болохоор газар доорхийг харахгүй бүдчээд л… Хамгийн харамсалтай зүйл нь ойр дотны хүмүүс минь бүгд тэнд үлдсэн. Бид дахиж хэзээ ч уулзалдахгүй байх. Энэ л их гунигтай байна даа.

-Та амьтанд их хайртай юм. Олон муур тэжээж байгаа харагдана. Амьтан л зөвхөн хариу нэхэхгүй хайрыг бидэнд өгдөг гэж та нэг удаа хэлж байсан?

-Амьтад итгэдэг үгүйг би хэлж мэдэхгүй ч тэд хүний сайхан сэтгэлийг мэдэрч чаддаг. Бид амьтдыг хайрлан, хамгаалах хэрэгтэй. Жишээ нь шумуул гэхэд байгалийн хуулиар амьдрахын тулд хүний цус сордог. Хааяа би энэ хуулийг дагадаг шүү/ инээв/. Гэхдээ би дотоод сэтгэлдээ тайван байх үедээ л тэдэнд хазуулдаг. Хэдий энэ нь наргиантай сонсогдож байгаа боловч цаанаа гүн утга учиртай.

-Хүн, амьтан хоорондын байгалийн холбоос болон итгэл үнэмшлийн тухайд таны тайлбарласан нь үнэхээр гайхалтай санагдлаа. Чамайг алах гээд чиглээд ирсэн хүнээс өөрийгөө хамгаалахын тулд толгой руу нь бус хөл рүү нь буудаж болно гэж хэлсэн таны жишээ мөн үүнтэй адил гайхшрал төрүүлж байсан?

-Толгой руу нь буудах гэдэг аллагат тооцогдоно. Өөрөөр хэлбэл шууд үхэлд хүргэнэ шүү дээ. Харин өөрийгөө хамгаалахын эрхэнд гар юм уу хөл рүү нь буудаж амьд үлдэх боломжийг өгнө. Ер нь бол хүн руу буу шагайх нь огтхон ч хэрэггүй юм. Гэхдээ муу зүйлийн талаар одоо яримгүй байна. Муу санаа бодол газар авах тутам бусдыг зовоох болдог тул муу бүхнийг бусдаас биш өөрөөсөө хайж эхэлбэл өөрөө болон бусдыг амар амгалан болгоно.

-Сүүлийн жилүүдэд дэлхийд Буддын шашинтай болох “моод” дэлгэрчээ. Холливудын нэрт жүжигчин Ричард Гир, “Спайсгёлз” хамтлагийн дуучин Жерри Холлиуэл гээд олон алдартан итгэдэг болсон. Та үүнд баярлаж байна уу?

-Шашныг “моод” болгон дэлгэрүүлнэ гэдэг нь таалагдахгүй байна. Хүн зовлонд учирсан үедээ тусламж хайн итгэл үнэмшилтэй болдог. Бурханы номд итгэх үнэмшил нь тухайн хүний сэтгэлийг амар амгалан болгох эм гэж би хувьдаа боддог.

-Аливаа шашинд үхлийн тухай ойлголт томоохон байр суурийг эзэлдэг. Үхлийн дараа хүнийг диваажин, тамын аль нь хүлээж байна вэ? Та үхлийг хэрхэн ойлгодог вэ?

-Үхлээс ямар ч байдлаар зугтаж болохгүй тул би айдаггүй. Үхэл нь урагдаж, ноорсон хуучин хувцсаа тайлж байгаатай адил гэж би боддог. Тиймээс миний оюун бодол, сэтгэлийн бус энэ бие махбодийн төгсгөл юм. Буддын шашны ихэнх лам нар бясалгaл хийх үеэр сүнс нь энэ бие махбодио орхин гарч, өөрөөр хэлбэл үхлийг мэдэрч чаддаг. Хэдэн арван жил ийм байдалтай байж, бие махбодио хөгшрүүлэн, устаж үгүй болгодоггүй. Бие цогцсоо 70 жил хадгалж буй Буриадын лам үүний бодит жишээ.

-Та өөрөө ингэж чадах уу?

-Би ч бас түр хугацаанд ингэж амьсгалаа зогсоож чадна. Гэхдээ одоогоор надад ингэх шаардлага байхгүй. Би хэтэрхий залуу байна/инээв/.

-Эцэст нь аз жаргал гэж таныхаар юуг хэлэх вэ?

-Өнгөрснөө эргэн дурсах, ирээдүйгээ баяртайгаар угтах амьдрал надад байгаа нь аз жаргал гэж би хэлнэ.

Э.Оджаргал

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2792432/b56/trackback

түмний нэг

2010.02.14 15:14:07
*.142.22.43

мрадио-р цагаан сард зориулсан шууд нэвтрүүлэг явагдаж байна. утсаар залгагдан өөрийн дуу хоолойгоор мэндчилгээ явуулах боломж таньд байна.www.mglradio.com

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211382
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239301
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366744
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365277
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524303
11271 tumriin harshil [3] mishil 2010-02-16 1462
11270 asuuya [5] mishil 2010-02-16 1149
11269 СОЛОНГОСТ БАЙДАГ ОХИД БҮСГҮЙЧҮҮД БҮГД БОЛГООМЖИЛ [2] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-02-16 17505
11268 САР ШИНИЙН МЭНД+ ЭРҮҮЛ МЭНД~!! AMERICAN 100% ийн үйлчилгээ 5 star WORLD standart ЭРҮҮЛ МЭНД~!! england75 2010-02-15 889
11267 paringosopt uinii em be [3] pppgg7 2010-02-15 1275
11266 sain bna uu bas l asuuh yum bna [3] 하늘 2010-02-15 1143
11265 hi bvsgvichvvdee orchullad uguuch tegeh vv yaraltai [2] balzol 2010-02-15 1320
11264 eejuudee asuuya [2] aqua99 2010-02-15 932
11263 БИ СОЛОНГОСТ БАЙДАГ .. ГЭРИЙН ЗАРЦ ...... [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-02-15 1171
11262 Asuuh yum baina busguichuudee [4] hee 2010-02-15 1240
11261 Машинаар үйчлэнэ. Унаагаар үйлчлэнэ. 2010-02-15 759
11260 nud hunhiilgeh [5] jeonju-s 2010-02-15 1834
11259 "ИСИР" САЛОН МОНГОЛЧУУДДАА "50%-ын ХЯМДРАЛТАЙ "БАРИА ЗАСАЛ" БОЛОН БҮХ ТӨРЛИЙН "ГОО САЙХНЫ" ҮЙЛЧИЛГЭЭГ ХИЙЖ БАЙНА 이슬.Исир(Салон) 2010-02-15 744
11258 zuwluuch [3] gowi3 2010-02-15 1337
11257 eejvvdees asuuya [4] anar od 2010-02-15 1558
11256 solongos hel Batsuda 2010-02-15 937
11255 hajuu oroo holsluulne marlaa247 2010-02-15 765
11254 Elgemsvv emchees asuuh um bna. [5] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-02-15 1015
11253 hi bvsgvichvvdee sar sheniin mend hvregii [1] uka shvv 2010-02-15 1366
11252 onoodor computeriin zah delguuruud ajilj bgaa yu hariu hurdan ilgeej tuslaachee summerbx 2010-02-15 1178
11251 * Д.Болорхон* Ээж нь үрдээ очноо [2] GUCGII 2010-02-15 1240
11250 Гэрийн эмч [1] batsy1 2010-02-15 911
11249 jangumd [1] j and s 2010-02-15 1079
11248 4 sariin vaktsin [4] jeonju-s 2010-02-15 1836
11247 solongos hel teach 2010-02-14 741
11246 manuka id-tai hvnd [2] jangum 2010-02-14 1027
11245 sar shiniin mend hvrgie bvsgvichvvdee file [3] goch 2010-02-14 4611
11244 Цагаан бар жилд 12 жилтэн тус бүрийн зурхай [2] Унаагаар үйлчлэнэ. 2010-02-14 3402
11243 barby [1] ezengui aral 2010-02-14 825
11242 hi [2] bulls 2010-02-14 937
11241 happy valentine file [4] HUU888 2010-02-14 1274
11240 САР ШИНЭДЭЭ САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ Бүсгүйчүүдээ [2] mgldevochka 2010-02-14 921
11239 mashiin zarna file stitch23 2010-02-14 896
» Далай лам: Би хэтэрхий залуу байна [1] Унаагаар үйлчлэнэ. 2010-02-14 1099
11237 hosuudad gegeen hairiinhaa udriig saihan temdeglej bna uu? [4] gteba 2010-02-14 1270
11236 buh busguiguuchuuded buh ail urhid gteba 2010-02-14 895
11235 hi asuuya hariulj ogooch [1] M.puto 2010-02-14 1025
11234 MAPГAAШ 9-13 ЦАГ ХҮРТЭЛ 40% ХӨНГӨЛӨЛТТЭЙ ДOTOP БOЛOH ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭМНЭЛЭГ АЖИЛЛАНА ** 010-7566-7074 ** AZ-60-GAL 2010-02-14 842
11233 BUSGUICHUUDED TOS NEMJ IRLEE [1] slimgel 2010-02-14 929
11232 ezengvi aral--- id-tai hvnd [2] jangum 2010-02-14 1184
11231 TUSLAACH laaghatm 2010-02-13 936
11230 XARIULJ TUSLAACH laaghatm 2010-02-13 811
11229 MAGIC CITY CLUB - "LOVE IN WHITE MOON" PARTY!!! [1] Kazeem 2010-02-13 835
11228 sar shiniin mend hurgei helj ogch tuslaach [1] tsolko 2010-02-13 1411
11227 solongos hel Batsuda 2010-02-13 781
배너신청
자생병원

배너신청