Бичлэгийн тоо 2,391

Цагаан сарын ёсон

 

Битүү гаргах ёс

Монгол түмний төрт ёсны их баяр цагаан сарын өмнөх өдөр буюу өвлийн адаг хөхөө сарын гучин, үдэж байгаа оны эцсийн үдэш. Энэ шөнө тэнгэрт сар битүүрч харанхуй болно. Битүүнээс өмнө өмсөх дээл, унах морио бэлдэж, хот хороо, гэр орноо цэвэрлэж, эмэгтэйчүүд үс гэзгээ гоёж эцэст нь зуухныхаа үнсийг авдаг. Энэ орой баруун хатавчиндаа гурван ширхэг мөс тавьдаг. Энэ нь хонгор халзан луус унаж гарын хурууг имрэх зуурт дэлхий ертөнцийг тойрон айл гэрийн сүлд хийморийг тэтгэж аз жаргал, сайн сайхныг хүн бүрт түгээж явдаг Балданлхам бурхны унааг услахыг бэлгэддэг. Тотгоны голд сайн зүгийн тэнгэр бурхны гэрт орох замыг нээж цэгээн чулуу тавина. Буг чөтгөр айлын буруу үүдээр ордог хэмээн буруу бүслүүртээ харгана хавчуулдаг ёсон бий.

Нутаг нутгийн заншлууд өөр байдаг ч түүхэнд тэмдэглэгдсэнээр битүүлгийн шүүсэнд эрүүг нь заагаагүй толгой эсвэл өвчүү байна. Хэрэв өвчүү чанавал өөд харуулан тавьж дал дөрвөн өндөр, хонтой шаант, залаатай богтос тавина. Толгой чанаваас аманд нь өвс ногоог төлөөлүүлэн сонгино, сармис зуулгаж гургалдайны түрийтэй үзүүрийг толгойнхоо ард тавьж гургалдайгаар нар зөв ороож сэмжээр нь бүтээн дал дөрвөн өндөр, хонтой шаант, залаатай богтосны аль нэгийг тавьж ёслон битүүлдэг байна. Толгойг гэрийн эзэн тагнайнаас нь, эзэгтэй эрүүнээс нь татаж “Нэг амьтай боллоо” хэмээн хэлэлцэж эрүүг нь зааснаар битүүг эхлүүлдэг байна. Ийнхүү битүү гаргах ёслолоо хийсний дараагаар хуучин оныг битүүлэн үдэх, шинэ оныг угтах бэлгэ дэмбэрэлээр битүү чанасан толгойн шөлөндөө хөц буюу бууз, банш зэргийг битүү хоол битүүртлээ идэх учиртай.

Энэ үдэш тэнгэрт анхны од харагдах үед цагаалгын идээ, битүүлгийн шүүс зоогийг засаж эхлэх ёстой байдаг. Эн тэргүүнд бурхандаа ураг сүүл, дал дөрвөн өндөр, хонтой шаант, хош, таваг идээ, боов зэргээр нэг, цагаан идээгээр өөр нэг таваг бэлдэж хоёр таваг засна. Битүүлэх ёсны салшгүй нэг хэсэг нь тоглоом наадай. Эртнээс эдүгээг хүртэл уламжлагдан ирсэн үндэсний тоглоомын нэг нь шагайгаар тоглох төрөл бүрийн тоглоом юм. Ахмадууд нь үлгэр домог ярьж, хүүхэд багачууд морь, тэмээ уралдуулж, хорол зэндмэни эвлүүлэх, алаг мэлхий өрж тоглодог. Дашрамд дурьдахад, шагайгаар үргэлж наадвал хүний гар хурууны яс бэхэждэг төдийгүй ясны сийрэгжилт өвчин тусдаггүй байна.

Битүүний үдэш үүдний тотгон дээр мөс, будаа тавьдаг нарийн учиртай бөгөөд мөс нь Лхам бурханы хүлгийн ундаа, будаа нь бурхандаа өргөж байгаа дээж тахилын идээ юм. Орчин цагийн айл өрхүүд мөсийг хөргөгчиндөө буюу тагтан дээрээ хөлдөөгөөд тахилын аяга эсвэл жижиг хундага мэтэд хийж тавьж болно. Дээр үед бол арвай буудай тавьдаг байжээ. Харин одоо шар, цагаан аль ч будаа тавьж болох гэнэ. Лхам бурхан нь “Умаа хум” гэх хооронд л ертөнцийг тойрон оддог хэмээн үздэг учраас битүүний оро наран жаргахтай уралдан зул хүжээ бадраан, бурхан тахилын бүх л үйлээ цэгцлэн, идээ будаагаа өргөж амжсан байх ёстой гэнэ.

Ууц тавих ёсон

Махыг их бага бүхэл гэж ангилдаг. Их бүхэлд хүзүү сээр өвчүүг дараалан тавьж хааг мөчлөн далны мөгөөрс, богтос чөмөгтэй далтай холбогдох булуу, харьтны залаа зэргийг зочин руу харуулан тавьж, шийрний тахалцгийг гадгаш харуулж, хоёр талд нь байрлуулаад дээрээс нь ууцаа тавина. Ууцан дээрээ толгойгоо чимж тавьдаг. Бага бүхэлд хүзүү сээр толгойг төлөөлж дал дөрвөн өдөр хавирга гуяыг төлөөлүүлж хонхт, шаант чөмөг, дотор эрхтэнг төлөөлүүлж гургалдайг тавина. Шүүс тавихдаа мал зочин луу хараад дөрвөн хөлөө нугалан хэвтэж буй мэтээр эрэмбэлэн тавина. Малын махны толгой юм уу доош газар гишигдэг чиг рүү харсан нь эх нь болно. Зочиндоо махаа эх талаар нь харуулж өгнө. Зочин толгойн талаас нь хажуулдуулж огтлон идэх ёстой. Ууцыг хөндөхдөө зүүн гараараа сүвээн талаас нь барьж баруун гараараа өөхөн нуруун талаас нь нимгэн зүсэх хэрэгтэй. Бусад махыг эх талаас нь огтолно. Толгойг идэхдээ эхлээд хамар дээр нь хуйх авч галд өргөөд дараа нь хоёр чих зовхийг нь хөндөөд дараа нь огтолж иддэг. Их бүхлийг хөндөхдөө: Анхлан толгойд хүрээд дараа нь ууцанд хүрээд сүүлд нь сээр хүзүү болон бусад махнаас нь иднэ.

Шинэлэх ёсон

Шинийн нэгний өглөө хувхай хоосон хэмээх модон хохимой өдөр тул түүнийг элбэг дэлбэг болгохын тулд идээ цагааг арвин бэлдэн, сэтгэл санааны ариунаар их билэг дэмбэрэлтэй өдөр болгодог. Энэ нь жилийн явцад ийм өдөр тохиосон ч түүний хорлолд өртөхгүй байх учиртай гэсэн дом юм. Монголчууд ургаж буй нар, тэргэлж буй сар, дэлгэрч буй цэцэг, ирж буй шувуудыг харах нь хийморлог зүйл хэмээн үздэг. Билгийн улирлын цагаан сарын шинийн нэгний өглөө алганы хээ харагдах төдий гэгээтэй байхад босдог аж. Өрхөө татаж цайгаа чанана. Цайлахаас өмнө битүү чанасан толгойг эхнэр, нөхөр хоёр эрүүг нь зааж,

Бүх юм дэлгэрлээ
Битүү юм нээгдлээ
Буур жил гарлаа
Ботгон жил орлоо гэж бурхандаа тавина.

Иймийн учир эхнэр нөхөр хоёр нэг амьтай гэж бэлгэдэн хоорондоо золгодоггүй жамтай. Үүний дараа гэрийн эзэн уул ус, газар дэлхийгээ сүслэн овоон дээр гарч, зүгийн муу зүүн хойд зүгийг алгасан залбирдаг байна. Гэрийн эзэн гэртээ ирж үр хүүхэд, гэр бүлтэйгээ золгоцгоодог. Нар гарах үед ахмад, буурлууддаа золгодог. Золгоход учир бий. Золгохдоо хадаг барьж золгодог бөгөөд энэ нь ч бас өөрийн ёс жаягтай.  Хадаг баранзад, нанзад, вандан, соном, даш гээд олон янз ба голдуу хүний дүрстэй Аюуш хадгаар золгодог. Хадаг авсан хүн онцгойлон нандигнаж эвхээд хүндтэй газар тавина. Ахмад настны тохойноос дээш дэмнэсхийн өргөж золгодог нь биеийн хэлээр сэтгэлээсээ хүндэтгэж буйг илэрхийлдэг. Харин ахмадууд алгаа дээш нь харуулан тэнийлгэж золгох учиртай гэнэ. Энэ нь нас буян, аз жаргалыг харамгүй ерөөж байгааг илархийлдэг байна. Золгохдоо хадагныхаа амыг хүндэтгэж буй хүнрүүгээ харуулан алганд нь дүүргэж тавьна. Золгох ёсны талаар цухас дурьдъя. Ахмад настантай гэрт нь золговол үүдэн талаас, хээр хөдөө тааралдаж золговол гол усны урсгалын доод талаас нь очиж золгодог. Хэрвээ нас чацуу хоёр хүн золговол гэр бүл үр хүүхэдтэй болсоныгоо хүндэтгэж золгоно. Золгосоны дараагаар улиран одож буй жилийнхээ өнгийг хэлэлцэж,

Даага далантай
Бяруу булчинтай
Төлөг сүүлтэй
Тором бөхтэй
Өнөд тарган
Өег цатгалан сайхан шинэлж байна уу гэж мэндэлдэг.

Цагаан сарын идээ будааг их идээ, бага идээ гэж ангилдаг. Их идээ гэдэг нь ул боов, чихэр, идээ цагаагаар зассан тавгийг хэлнэ. Харин бага идээнд шүүс буюу өвчүү хонтой шаант, залаатай богтос, дал, дөрвөн өндөр зэргийг хэлдэг бөгөөд үүнийг битүүлэг гэх нь ч бий.

Их идээг засахдаа ул боовыг тав, долоо, есөн үеэр өрнө. Сондгой тоогоор өрдөгийн учир нь жаргалаар эхлээд жаргалаар төгсөх учиртайг бэлгэдэж байгаа. Хаан төрийн их ёслол, хурим найрын тавгийн идээг есөн үеэр засдаг байжээ. Иймээс шинийн нэгний тавгийг айл болгон есөн үеэр өрөхийг цээрлэдэг. Учир нь есөн үеэр тавгийн боовоо өрсөн хүнийг өөрийгөө өргөмжилж тэнгэрт тэрслэв гэж үздэг байна. Харин долоон үеэр нэгэн ургийн хамгийн өндөр настай ахмад нь өрдөг. Есийн тоо тэнгэрийн утгыг илэрхийлдэг бол долоогийн тоо нь газрын товчоог илтгэдэг аж. Иймд өвөг нь долоо, эцгийнх нь тав, хүүгийнх нь гурван үеэр их идээний боов өрөх эрэмбэ дараатай байдаг.

Монгол айл цагаан сараар заавал ууц тавих албагүй. Мах шүүсэн зоогийг ёс ёслолын эрэмбээр нь зум, их бүхэл, дунд бүхэл, бага бүхэл гэж дөрөв ангилна. Сүүлийн гурвыг нийтэд нь гурван бүхэл гэх нь бий. Монголчуудын эрхэм хүндэт зоог шүүсний дотор хонин зум бол эрт дээр цагаас тэнгэр газрын тайлга тахилга, төр ёсны их найранд хэрэглэж ирсэн байна. Зум гэдэг нь бидний одоогийн нэрлэж заншсанаар боодог юм. Харин их бүхэл гэдэг нь хонины таван түрүү махнаас тэвхэн ууц, өвчүү, толгой, дал дөрвөн өндөр, богино хавирга, шилт сээр зэргийг багтаасан ууц юм.

Эдгээрээс гадна ирсэн гийчнийг дайлахад хамгийн хурдан болдог хоол бол банш юм. Иймээс хүмүүс баншийг ихээр хийнэ. Чимхэхдээ хуучин цагт алт мөнгийг хадгалдаг ембүү хэлбэртэй хийдэг нь элбэг баян орших бэлгэ дэмбэрэлтэй гэдэг. Цагаан сарын шинийн нэгний бүхнээс эрхэм зоог нь цагаалга буюу сүү, шар, цагаан тос, аарц зэрэгтэй чанаж амталсан амуу будаа тариатай хоол байсан бөгөөд идэж ёслох уламжлал ч их онцлогтой байв. Хот айлынхаа золгож шинэлэх ахмад айлдаа цай, цагаалга, тавагтай идээтэй орцгоож, айл айлаас ирсэн цай идээнээс дээжлэн авч шинээр цай, идээ бэлтгэхийн зэрэгцээ цагаалгыг  бүгдийг нэгэн тогоонд хийж, ёслол хүндэтгэлийнхээ хоолыг гал дээр тавьдаг. Үүний дараа сая золгож шинэлэх ба улмаар сар шинийн цай цагаалга эхэлж, ахмад настай хүнээс дараалан цагаалганаас аягалж барих бөгөөд хүн бүр гурван удаа эсвэл долоон удаа идэхийг сайн хэмээн бэлэгшээж, эхний хийж өгсөн аягатай цагаалган дээр бага багаар тоо гүйцээн нэмж иддэг заншилтай. Сар шинээс хойш цагаалгыг олон хоног зооглон ёсолбол элбэг баян байхын тэмдэг хэмээн бэлэгшээдэг. Мэндлэх, хүндлэх, зочлох, бие биенээ уучлан сэтгэлээ цайлгах, цэвэр цэмцгэрийг эрхэмлэх, аж ахуйгаа цэгцлэх, эрэмбэ дарааллыг баримтлах гэхчлэн олон сайхан ёс жудаг энэ л баярт шингэсэн байдаг.

Хадаг барих ёсон

Монголчууд хадгийг эдийн манлай болгон барьдаг. Хадаг нь хээ угалз, үсэг чимгээрээ маш олон янз бөгөөд урт богиноороо ч харилцан адилгүй байдаг. Хээ чимгийн байдлаар хүний үрстэй Аюуш хадгийг эцэг эх, ахмад настан, эрхэм хүнд голчлон барих бөгөөд нар, сар, үсэг бүхий Нанжвандан хадгийг ихэвчлэн оршуулгын ёслолд хэрэглэдэг байна. Хадгийг барих хүн рүүгээ амыг нь харуулж эрэмбээр мэхийх юм уу, сөгдөж барина. Авах хүн хариу мэхэсхийн хадгийг хоёр гардан аваад нямба эвхэж хямгадах ёстой. Мөн хадагтай золгох ёс бий. Хадагтай золгох, хадаг барьж золгох нь золгогчоо хүндэтгэж байгаагаа илэрхийлэх талаараа адил боловч ялгаатай тал бий.

Хадаг барьж золгох  ёсонд дүү нь ахмаддаа хадгаа бүрмөсөн өгч золгодог бол хадагтай золгох ёслолд хадгаа хүнд өгдөггүй, ямагт өөртөө авч байдаг. Ямар ч насны хүнтэй хадагтай золгож болно. Хадагтай золгоно гэдэг нь хадагныхаа нэг үзүүрээс баруун гарынхаа ядам хурууг дотор талаас нь нар зөв ороогоод чигчий хуруутай тал руу доош унжуулсан чигээрээ золгоно. Мөн таныг золгох гээд дөхөж очиход цаад хүн хадаг авч хуруугаа ороогоод эхэлбэл та “энэ хүн намайг ихэд хүндэтгэж байгаа юм байна” гэж бодоорой.

“Таван өнгийн хадаг”-ийн мөн чанар

Дээр үед хөрөнгө чинээ ихтэй айлууд цагаан сарын битүүнд таван өнгийн хадгийг бурхан шүтээнийхээ дээр дэлгэж, архиныхаа дээжээс цөгцөнд хийж дээжлэн тавиад, эвхмэл сураа авдартаа хадгалдаг байсан аж. “Таван өнгийн хадаг”-ийг хадгалж, буянтогтоож баян чинээлэг, гай гарзгүй, энхтүвшин явахыг билэгддэг.

Таван өнгийн хадгийг дараах зан үйлийг бүтээхэд зориулан ашигладаг байна.

Цагаан хадаг:

Эхийн сүүний өнгөтэй, сэтгэл ариун, бодь сэтгэлтэй, өглөгч буянтай.  Харанхуйг, гийгүүлдэг амирлангуйн өнгө учир өвчин, барцад, ад, тотгор, хулгай дээрмийг арилгах, санасан зүйлийг бүтээхэд билгэшээдэг.

Шар хадаг:

Аливаа муу бүхний зайлуулж, цог золбоо, нас буян, төгс эдлэл, яруу алдар, шашны язгуур үндсийг шинийн сар мэт дэлгэрүүлэх үйлийг бүтээнэ.

Улаан хадаг:

Гал голомт бадран дээшлэхийн билгэдэл. Ертөнцийн есөн хүслийг бүрдүүлэх бүх зүйлийг өөртөө буюу наашаа хураах үйлийг бүтээнэ.

Цэнхэр хадаг:

Мөнх тэнгэрийн өнгө, амар тайваны билэгдэл, алив хорлол үйлдэх хортон дайсан бүгдийг гэсгээн цээрлүүлэх үйлийг бүтээнэ.

Ногоон хадаг:

Дэлгэрэн  арвижихын бигэдэлтэй. Дээрх билэгдлүүдийг бодож хадгийг аргамж, сур, усгүй хар архины хамт хадгалдаг бөгөөд аргамж, сур нь малын заяа тогтоох, архи нь бусад бүх буян тогтооно гэсэн санаагаар сүслэн хадгалж иржээ. Ийн үүднээс архихадаг хоёрыг цуг халгалваас эд мөнгө тогтох, амар тайван амьдрах билгэдэл оршино хэмээдэг байна.

Сар шинийн идээ будааг хэзээ, хэрхэн хураадаг вэ?

Шинийн дөрөвний өдөр сар шинэ хуучирсанд тооцож идээ шүүсээ хураадаг. Ингэхдээ идээг багасгаж засдаг. Мөн хэсэглэдэг бөгөөд хэрэв тухайн өрхөөс хол газар явсан хүн байвал түүнд хувь тавьдаг уламжлалтай. Ингэхдээ бууз банш, хэвийн боов, чихэр жимс гээд тавгийн идээ будаанд орсон бүхийл зүйлсээс авдаг. Мөн сархад болон ундааны зүйлсээс ч хувь хүртээдэг байна.

Цээрлэх зүйл

Сар шинийн өдрүүдэд хамгийн их тэвчиж, цээрлүүштэй нь уур, шунал, мунхаг гурав гэдэг. Мөн үйл хийх, хуучин хувцас хунар оёж шидэхийг цээрлэдэг байна. Архи ууж, хөлчүүрхэж агсам согтуу тавих, шинэ сарын идээ будаанд эзний зөвшөөрөлгүй, өөрөөр хэлбэл, “За идээ будаа зоогло” гэж хэлэхээс өмнө идээ будаанд хүрэх, самардах зэргийг цээрлэдэг байна.

Монголчууд хэзээнээс нааш сар шинийн баяраар юм нүдэх дуу чимээ гаргах ус түлээ базаахыг цээрлэдэг. Ялангуяа шинийн гуравны дотор усанд явбал нагац нь гэмд, унах буюу цөв болно. Уйлах, муудалцаж хэрэлдвэл тэр жилдээ хэрүүл шуугиан тасардаггүй гэдэг. Мөн шинийн нэгний өдөр айлд хоновол дараагийн жил гартал айлаар хоноглодог хэмээдэг байна.

Айлчин гийчнийхээ өмнөөс гарч явах, шинийн нэгэнд үнс хогоо гаргах нь ч зохисгүй аж. Сар шинийн өдөр хэвтэх, унтахыг цээрлэдэг төдийгүй, өвчтэй хэвтэрт байгаа хүнийг ч хувцаслаж орон дээр нь суулгадаг заншилтай. Энэ нь эрүүл энх байхыг бэлгэдэж буй хэрэг аж. Шинийн долоонд айл хэсэх, гадагш зочлохыг цээрлэж долоон бурхан одонд цацал өргөдөг байна.

Эдгээрээс битүүний өдөр. Битүүний өдөр амьтны амь хороох, хоолоо дутуу идэж зажлан гадагш гарах, мал сүргээ хээр хонуулах, цатгалан бус хонох, нялх хүүхдийг нэрээр нь дуудах, хувцас, хоосон хувин, сав гадаа хонуулахыг цээрлэдэг . Хэрэв хоосон сав суулгыг гадаа хонуулах шаардлагатай бол хөмөрч тавина. Мөн хар ус асгах хэт их согтохыг ч цээрлэдэг .

Шинийн нэгний өдөр. Сар шинээр эхний өдрүүдэд тухайлбал 1-2-нд аян замд гарах, уйлах, шинийн долоонд ах, дүү амраг садныдаа зочлохыг цээрлэдэг байна. Учир нь энэ өдрийг хар өдөр хэмээдэг аж. Харин долоон бурхан одыг дээдэлж сүүн цацал өргөдөг байна. Мөн шинийн нэгний өглөө үнс хогоо асгах нь муу бөгөөд хэрэв ус түлээ базаах аваас нагацд нь муу зүйл тохиолддоно гэж үздэг байна. Энэ өдөр эд зүйл зээлдэх, өртэй орох, хуучин цогоор галаа асаах, харанхуйд золгох, айлд хонох амьтны амь таслахыг цээрлэдэг байна. Сар шинийн өдрүүд болон битүүний өдөр амьтны амь таслахыг цээрлэж буй нь амьтан ч гэсэн шинэлдэг гэж үздэгтэй холбоотой аж.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2789248/86a/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 24563
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 28077
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 115839
1626 Далай лам: Би хэтэрхий залуу байна [1] Унаагаар үйлчлэнэ. 2010-02-14 1568
1625 Шинийн нэгний өглөө зам мөрөө гаргах [1] nikes 2010-02-13 2422
1624 Монголын цагаан сар, шинэлэх ёсон [2] nikes 2010-02-13 1997
» Цагаан сарын ёсон Унаагаар үйлчлэнэ. 2010-02-13 2667
1622 Амттанд дурлах нь чимээгүй тахал [1] Унаагаар үйлчлэнэ. 2010-02-12 1555
1621 Хамгийн хар нүгэл бол атаархал [1] Унаагаар үйлчлэнэ. 2010-02-12 2339
1620 Цагаан бар жилийн өнгө, мөр гаргах, засал [1] Унаагаар үйлчлэнэ. 2010-02-12 2290
1619 СЭРЭМЖЛҮҮЛЭГ!!! ГАДААДЫН ИРГЭДИЙГ ХУУРАН МЭХЭЛЖ БАЙНА. [1] Унаагаар үйлчлэнэ. 2010-02-11 1651
1618 Газраа хоёр өрөө орон сууцаар солих боломжтой. [2] ӨДРИЙН МЭНД 2010-02-11 1642
1617 "120 ТАСАНКОЛ " МОНГОЛ ХЭЛЭЭР ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ТӨВ НЭЭГДЛЭЭ 다산120 2010-02-11 1335
1616 ГАЗАР ХӨДӨЛЛӨӨ. [3] ӨДРИЙН МЭНД 2010-02-10 1524
1615 Дэлхий яг одоо ч сөнөж болзошгүй! [3] chelsa 2010-02-10 2296
1614 Монгол Солонгосчуудын эх орон уу? [7] ӨДРИЙН МЭНД 2010-02-09 2023
1613 ЭНЭ ЯДАРСАН ЭМЭГТЭЙД БОЛОН УВАЙГҮЙ ЭР НӨХӨРТ НЬ ЗОРИУЛЖ ТА НАР ҮГ АЯТАЙ ДҮРС ЗУРАГТАЙ ЮМ ХИЙГЭЭД ӨГӨӨЧ [5] maksimus 2010-02-08 12397
1612 Сумогийн 68 дахь ёкозуна Асашёорюү зодог тайллаа [1] Skymen 2010-02-04 1372
1611 Чамайг далайд шидчихэд хэн ч мэдэхгүй. [4] ӨДРИЙН МЭНД 2010-02-03 1912
1610 Интернэт ашиглан мэдлэгээ өргөжүүлье! [1] Унаагаар үйлчлэнэ. 2010-02-02 2441
1609 ГАДААД ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ ТӨВ ӨДРИЙН МЭНД 2010-02-02 1341
1608 Залуучууд нь Монголд харлахыг мөрөөддөг тийм улс байвал яахуу Levi`s 2010-02-02 15821
1607 asuuya ya ya 2010-02-01 1128
1606 МИНИЙ МОНГОЛЧУУДАА [6] guree_g 2010-01-31 1434
1605 SOLONGOST BAIGAA MONGOLCHUUDDAA URIALJ BNA [4] damba07 2010-01-31 1932
1604 Хулганы орны түүх mgldevochka 2010-01-30 1537
1603 Залуучууд нь Монголд харлахыг мөрөөддөг тийм улс байвал яахуу [5] maksimus 2010-01-30 1498
1602 Бар жил болгон хатуу гэдэг нь өрөөсгөл ойлголт. [1] ӨДРИЙН МЭНД 2010-01-29 2742
1601 Монгол гэдэг 6 үсэгтэй бурхан нэрээр би дэлхийд Монголоороо гоёдог. Унаагаар үйлчлэнэ. 2010-01-28 1979
1600 Ганц залуу арваад офицерийг зодчихож гэнэ() [3] nikes 2010-01-27 2177
1599 УИХ-ын гишүүд ингэж хууль баталдаг(kkk) [4] nikes 2010-01-27 1612
1598 mashin zarah buyu solino [1] lenen 2010-01-26 1757
1597 ВИЗ ОЛГОХ ЖУРАМ (2010.01.01 өдрөөс хэргэжиж эхлэнэ) [1] monh-monk 2010-01-26 31190
1596 Хяналтгүй төрийн балаг буюу баялгийн хуваарилалт [2] Monh-monh 2010-01-26 1599
1595 МОНГОЛ УЛСАА АВАРЪЯ [1] Happy_3 2010-01-25 1438
1594 БОГД ГЭГЭЭНИЙ АЛТАН СУРГААЛ [3] nikes 2010-01-25 1887
1593 Ядуу байна гэдэг сэтгэл санааных (гэнээKKK) [4] nikes 2010-01-24 1889
1592 Seremjuuleg Seremjluuleg...gadaadiin humuusiig huuran mehleh ajillagaa... [6] www.mn07.com 2010-01-24 5391
1591 tsaatsaar avah yal buruu!! alibum 2010-01-22 1043
1590 bolson yavdalaas jiliin daraa (neeree martah uchirgui geJ) [2] saakaaa 2010-01-22 1826
1589 яриа soracsan 2010-01-21 1123
1588 ХАРИУЦЛАГА 2 Monh-monh 2010-01-21 1243
1587 bid bugd haytad boljdee... unendee evlerhees uur argagui bolgohoor shiidej [1] saakaaa 2010-01-20 1489
1586 Монгол дээл Хятадаар овоглоход ерөнхийлөгч маань тангаргаа шалдан өргөх үү… [1] Маралгоо 2010-01-20 1775
1585 H1N1 haniadiin esreg [1] emuge 2010-01-19 1331
1584 БНСУ-д гэр бүлээр нь явуулах саналд нааштай хариу өгөөгүй. Унаагаар үйлчлэнэ. 2010-01-19 1726
1583 МАХН=AH л амалсан болохоос эрхэм гишүүн би тэгж амлаагүй Monh-monh 2010-01-19 1271
1582 ***СОХОР НЬ СОХОРТОО ЗАМЧЛААД АНГАЛ РУУ ЯВЖ БАЙНА*** [1] buleen 2010-01-19 1340
배너신청
자생병원

배너신청