Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Доктор Юрий Щербатых: Амттанд дурлах нь чимээгүй тахал

 

Өнгөрсөн дугаарт бид Москвагийн Хүмүүнлэг-эдийн засгийн их сургуулийн сэтгэл судлалын тэнхимийн профессор, биологийн ухааны доктор Юрий Щербатыхийн “Үхлийн долоон нүгэл” шинэ номных нь талаархи ярилцлагыг нийтэлсэн. Өнөөдөр танд хүний сувдаг сэтгэлийн мөн чанар, сөрөг үр дагаврын тухайд зохиогч хэрхэн дүгнэснийг үргэлжлүүлэн сонирхоё. Гэхдээ сувдаг сэтгэл эд хөрөнгөн дээр бус идээ ундаан дээр хэрхэн илэрдгийг зохиогч доор тайлбарласан байна.

Тарган хүмүүс аз жаргалтай гэж үү?

-Юрий Викторович, хүний төрөлх хэрэгцээний нэг идэх хүсэл үхлийн нүглийн тоонд орсон нь хачирхалтай юм?

-Ханаж цадахаа мэдэхгүй их хүсэл хүний эрүүл мэндийг хөнөөх нь дамжиггүй. Цадахаа мэддэггүй сувдаг сэтгэлээс үүдэлтэй үхлийн баримт, төвшинг тодорхойлоход бэрхшээлтэй. Гэвч хоол тэжээлээ хэтрүүлэн хэрэглэснээр хоол боловсруулах эрхтэн, зүрх судас, тулгуур эрхтний зэрэг олон төрлийн өвчний эх үүсвэртэй болдог. Илүүдэл жин, буруу хооллолт орчин үед хүний эрүүл мэндэд хэрхэн сөргөөр нөлөөлж буйг орон орны эрдэмтэд анхааруулсаар байгаа. Зөвхөн энэ л асуудлаас үүдэж олон сая хүн төрөл бүрийн өвчний золиос болоод байгаа төдийгүй хавьгүй эрт амьдралаас хагацсаар байна. Тэгэхээр хүнийг чимээгүй мөхөөж буй тахал бол яах аргагүй хоол тэжээлийн шунал биш гэж үү.

-Их Британийн Бристоль хотын үндэсний их сургуулийн эрдэмтэд тарган хүмүүс туранхай хүмүүстэй харьцуулахад гуниг гутралд өртөх нь бага, уурлаж уцаарлах нь ч цөөн гэдгийг судалж тогтоосон байсан. Эрдэмтдийн дүгнэснээр, “тэд бүхий л зүйлдээ хүрэлцэхүйц эерэг энергийг зөвхөн хоол унднаасаа авдаг” гэсэн. Энэ тал дээр Та юу хэлэх вэ?

-Илүүдэл жин зөвхөн сэтгэл гутралын аюулыг багасгаад зогсохгүй амиа хорлолтоос ч зайлуулдаг гэж Английн эрдэмтэд тогтоосон байна лээ. Гэхдээ таргалалт хэвийн хэмжээнээс хэтрээгүй бол шүү дээ.

-Сувдаг сэтгэлийн мөн чанар юунд оршдог вэ?

-Хүн амьдралынхаа хэвийн үйл ажиллагааг хангахын тулд тогтмол зөв хооллож байх нь гарцаагүй. Гэтэл эл үйл явцыг ухамсарлаж чадахгүй, хэтрүүлэн хооллох үзэгдэл нийтлэг. Буруу хооллолтын сөрөг үр дагавруудыг мэддэг хэрнээ хэрэгжүүлдэггүй, хойш тавьсаар байдаг хүн олон. Үүнийг мэргэжлийн хэллэгээр “хоолонд донтох хам шинж” гэдэг. Ийм өвчтэй хүн эхэн үедээ жирийн хүмүүсээс арай илүү хооллодог. Аажмаар идэх зүйлийн хэмжээ ихэсч, хугацаа ойртсоор байна. Удалгүй бүхнийг нэг дор идэх мөнхийн хүсэлтэй болдог. Идсэн ч цадсан сэтгэлгүй, бодол хүслийн дийлэнхийг идэш хоол эзэлнэ.

Өлсгөлөнгийн ТӨВ

-Гэхдээ ойр ойрхон хооллох нь аюулгүй гэдэг биз дээ?

-Хүмүүс ойр ойрхон хооллодог өлөн сэтгэлгээндээ гэмшдэг. Энэ үедээ сэтгэлийн хямралд орох нь элбэг. Тийм болохоор би Английн эрдэмтэдтэй санал нийлэхгүй байна. Хоол идэх хүслээ дийлж чадахгүй хүмүүс байнга хямарч, дахин хоолоо хэтрүүлэхгүй эсхүл маргаашнаас л бага хооллоё гэсэн шаналалтай байдаг. Гэвч ээлжит баяр тохион тухайн хүн баримталж байсан дэглэмээ алдагдуулах юмуу хойшлуулан дахин өөрийгөө хохироодог.

-Чухам юу хүнийг эл аюул руу юу түлхдэг вэ?

-Сувдаг сэтгэлийн шалтгаан олон. Удамшил, сэтгэл зүй, бие бялдрын онцлогтой холбоотой. Биемахбодийн онцлогоос шалтгаалсан сувдаг сэтгэл цусан дахь тэжээлийн бодисуудын хүрэлцээ багасах үед илэрдэг. Цусанд глюкоз багасах үед тусгай мэдрэг дохио дамжуулагчууд “өлсгөлөнгийн төв”-ийг өдөөж хоол тэжээлийн “эрэлд” гарах сануулгыг өгсөөр байдаг.

Энэ нөлөө удамшлын төвшинд бэхлэгдсэн бөгөөд бидний өвөг дээдэс өлсгөлөнг тэвчээртэй даван туулж чаддаг байсан ч үхэхгүйн тулд л хооллодог байж. Гэхдээ эртний хүмүүс хоол тэжээлээ бэлтгэхийн тулд ой, талаар цөхөртлөө гүйж тэмцдэг байсан. Гэтэл орчин үед хүмүүс хоол тэжээлээр өөрийгөө хангахын тулд хөргөгчнийхөө хаалгыг онгойлгох юмуу ойрын цайны газраар ороход л хангалттай болсон.
Сэтгэл зүйн холбоотой шалтгаан гэдэг нь стресс, уйтгар гуниг, ажлын ачаалал, ааш аяг тааруу байх зэргээс үүдэлтэй. Энэ тохиолдолд хүн шийдвэрлэж чадахгүй, бэрхшээлтэй асуудлуудаа хоолтойгоо хамт иддэг. Мөн сувдаг сэтгэл хоолны дэглэм, шашны үйлдэл мэтийн горимыг удаан хугацаагаар сахиж байсан хүмүүст нийтлэг ажиглагддаг. Сувдаг сэтгэлийн үлгэр жишээг хүүхдүүд багаасаа эцэг эхээсээ хуулбарлан төлөвших нь бий.

Кембрижийн их сургуулийн эрдэмтэд сувдаг сэтгэлийн шалтгааныг удамшлаас эрэх хэрэгтэй хэмээн зөвлөсөн байдаг. Хоол тэжээлээ тохируулж чадахгүй, өөрийгөө хянах чадваргүй хүмүүст лептин дааврын хүрэлцээ дутмаг байдаг нь илэрдэг. Эл даавар биемахбодид өлсөх мэдрэмжийг идэвхжүүлж, тархины тодорхой хэсэгт дохио өгдөг. Хэрвээ лептин даавар бага бол хүн байнга өлсгөлөн мэдрэмжтэй байдаг.

Хурдан хугацаанд их илчлэг

Хооллох дур хүслийг өдөөгч, буруу хооллолтын гол цөм болсон тургэн хоолны газрууд / Fast food/ орчин үед олширсоор байна. Түргэн хоолны газруудын үндсэн зарчим бол “Хурдан, хямд, илчлэг ихтэй”. Ургамлын тосонд шарсан төмс, давтсан махтай хөөсөн бин, том аягатай хийтэй ундаа зэрэг түргэн хоолны “нэрийн” хоолнууд буруу хооллолтын сонгодог жишээ мөртлөө хүн төрөлхтнийг байлдан дагуулсаар л байгаа. Харамсалтай нь ийм хоолны сөрөг үр дагавар шууд илэрдэггүй болохоор хүмүүсийг төдийлөн айлгадаггүй. Түүнээс гадна бизнесийн салбар болсон өөрөө өөртөө үйлчилдэг томоохон сүлжээ дэлгүүрүүд хүнийг хоосон ходоодтой явуулна гэж үгүй.

Сувдаг сэтгэлтэй хэрхэн тэмцэх вэ?

•Хэвшмэл зуршлаа өөрчлөхийг хичээ. Өдрийн тэмдэглэл хөтөлж хооллох дэглэм зохио.
•Сувдаг сэтгэлийг зөвхөн хоолны хэмжээгээ багасгаснаар эмчилчихлээ гэвэл өрөөсгөл. Харин сэтгэл зүйгээ юун түрүүнд эмчлэх хэрэгтэй. Ямар ч сайн сайхан амттан байсан татгалзаж чадах тэвчээртэй байх хэрэгтэй.
•Стрессийг ялан дийлж сур.
•Зөвхөн амттан, хоол унднаас бус өөр зүйлсээс таашаал авч сур. Спортоор хичээллэх, шинэ хүмүүстэй танилцах, секс хийх, ямар нэг зүйлийн цуглуулга хийх зэрэг бусад зүйлст анхаарлаа хандуул.
•Идэх хүсэл төрөх бүрт шинэ ногоо, жимсээр хоолло. Цагаан хоолтныг их идэштэн гэдэггүй юм.
•Хоолны дуршил бууруулагч орчин үеийн төхөөрөмж ашиглаад үз.

Сувдаг сэтгэлийн таван шинж

1.Яаран их ихээр идэх.
2.Хооллох цаг хугацаанд хайхрамжгүй хандах (Энэ хүн сүүлд хэзээ хооллосноо үл тооцоолон замбараагүй иддэг).
3.Ганцаараа хооллохыг илүүд үзэн, идсэн хоолныхоо хэмжээг мэдэгдүүлэхгүйг хичээх.
4.Идсэн хоолныхоо өмнөөс байнга шаналах. Дараагийн удаа хэтрүүлэхгүй гэж тогтмол өөрийгөө
хуурах.
5.Хоол захиалахдаа хамгийн их хэмжээтэй ирдгийг эрэх.

Ц.Мөнх

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2787766/69d/trackback

ezengui aral

2010.02.12 18:32:19
*.136.82.95

mash heregtei medeelel  baina.Bayarlalaa

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211335
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239270
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366614
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365246
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524260
11226 .ЭЛГЭМСҮҮ ТУС БОЛООРОЙ [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-02-13 951
11225 sar shinii mend hvrgey asuuh yum bna [1] 하늘 2010-02-13 1436
11224 ТУРААХ СЭТ - AMERICAN 100% ийн үйлчилгээ мөн 100% чанарыг зөвхөн танд file [1] england75 2010-02-13 943
11223 САР ШИНИЙН МЭНД+ ЭРҮҮЛ МЭНД~!! AMERICAN 100% ийн үйлчилгээ 5 star WORLD standart ЭРҮҮЛ МЭНД~!! [1] england75 2010-02-13 865
11222 asuuh yum bnaa zovloj tuslaarai [1] ostr 2010-02-13 975
11221 **ГОО САЙХАНЫ ШИВЭЭС **MERILIN MONRO** salon ,СOЛOНГOС ГOO САЙХНЫ ЭМНЭЛЭГ *** 010-3169-6932*** urin_a 2010-02-13 883
11220 yaaraltai heleed ogooch [3] angella2010 2010-02-13 1228
11219 valentina-n bayriin mend.......... [1] 한지원 2010-02-13 1618
11218 shine jiliin mend........... saihan shineleerei. [1] 한지원 2010-02-13 1382
11217 Та бүхэндээ сар шинийн мэнд хргье! file [4] ๑۩۞۩๑ээнээ๑۩۞۩๑ 2010-02-13 1024
11216 hi yum nairuulan bichih chadvartai oytan bna uu balzol 2010-02-13 788
11215 hi busguichuudee medeh zuil b.wal zugluud heleed uguuch [3] stt 2010-02-13 1124
11214 Цагаан сарын ёсон [1] Унаагаар үйлчлэнэ. 2010-02-13 2164
11213 yaraltai asuuh yum bna ? [3] britz_ 2010-02-13 1189
11212 neg eej huuhdiin ugj ugaagch bgaa gej bichsen bsan [1] manuka 2010-02-12 1136
11211 Санамсаргүй бүх юм болж өнгөрнө [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-02-12 971
11210 hi sainuu bvsgvichvvdee [2] goch 2010-02-12 1083
11209 vaktsinii talaar asuuya [3] amuuntaria 2010-02-12 1886
11208 tuslaach busguichuudee [3] mbmmbm 2010-02-12 1042
11207 Менежментийн ухааныг 5 минутад сурцгаа! Хөгжилтэй бөгөөд үнэн [4] angella2010 2010-02-12 1095
11206 Эрчүүдийг ямар гэдгийг мэдэх зурхай angella2010 2010-02-12 1133
11205 Бөгж зvvх [1] angella2010 2010-02-12 1018
11204 Байнга оршин суух эрх авах(f-5) [1] ๑۩۞۩๑ээнээ๑۩۞۩๑ 2010-02-12 2093
11203 Төрсөн сар тань таны хувь заяанд нөлөөлнө angella2010 2010-02-12 1006
» Амттанд дурлах нь чимээгүй тахал [1] Унаагаар үйлчлэнэ. 2010-02-12 1256
11201 Хамгийн хар нүгэл бол атаархал [1] Унаагаар үйлчлэнэ. 2010-02-12 1238
11200 Costco [2] booby 2010-02-12 1340
11199 hi eejuudee 2sartai huuhdee [2] angella2010 2010-02-12 2150
11198 solongos hel teach 2010-02-12 905
11197 costco ordog hvmvvs bnuu? [4] uilhai 2010-02-12 1154
11196 Жэйл эмнэлэг ба Хүүхдийн Чин хүсэл Төв [1] 미진 2010-02-12 1183
11195 Эмэгтэйчүүдэд зориулсан Солонгос хэлний ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ сургалт болон зөвлөгөө [1] M W H R Center 2010-02-12 1006
11194 ulsanchuudaaa javhalan [2] Free976 2010-02-12 1482
11193 ХАРИЙН ХҮНИЙ НУТАГТ ЗОЛГОДОГГҮЙ БИЛЭЭ Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-02-12 1061
11192 БҮСГҮЙ ТАНД ЗӨВЛӨХӨД [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-02-12 848
11191 eldemsuu egchid [2] tsetseg navch 2010-02-12 831
11190 Цагаан бар жилийн өнгө, мөр гаргах, засал [1] Унаагаар үйлчлэнэ. 2010-02-12 3020
11189 Таны бие махбод шингэний дутагдалд орчихсон яваа юм биш биз? [1] Маралгоо 2010-02-12 1014
11188 Та одоо хүүхдээ живхнээс гаргахаас шийдсэн бол [1] Маралгоо 2010-02-12 1573
11187 Дэр нь эхнэр нөхрийн хайр дурлалын хамгаалагч болдог [1] Маралгоо 2010-02-12 1010
11186 busguichuudee tuslaachee [3] goodidea 2010-02-12 2565
11185 asuuy orchuulaad og [2] ariuka0211 2010-02-12 1267
11184 Солонгосын шилдэг Эмэгтэйчүүдийн нэгдсэн эмнэлэгээр үйлчлүүлэх боломж!! 미진 2010-02-12 643
11183 "ИСИР" САЛОН МОНГОЛЧУУДДАА "50%-ын ХЯМДРАЛТАЙ "БАРИА ЗАСАЛ" БОЛОН БҮХ ТӨРЛИЙН "ГОО САЙХНЫ" ҮЙЛЧИЛГЭЭГ ХИЙЖ БАЙНА 이슬.Исир(Салон) 2010-02-12 583
11182 Арьс гоо сайханы ойлголт [2] 미진 2010-02-12 1151
배너신청
자생병원

배너신청