jasen
Бичлэгийн тоо 4,494

МН07.КОМ ГЭСЭН ХҮНИЙ БИЧЛЭГИЙГ КРИЛЛ БОЛГОЖ ТАВИЛАА. УНШИХАД ИЛҮҮДЭХГҮЙ, ХЭРЭГТЭЙ МЭДЭЭЛЭЛ БАЙНА

 

 

 

 

Хүний нутагт өөрсдийн хөдөлмөр хөлсөөрөө

                 мөнгө олж байгаа хүмүүс ээ!!!

 

Та ирээд удсан бол мэдэх байх аа... Гэхдээ бас хэл сайн мэдэхгүйгээс болж солонгосын банкны хуурамч дуудлага мэдэгдлээр хулхидуулах вий гэсэндээ үүнийг бичиж байна!!!

Ийм нэгэн явдал болжээ. Та бас мэдэхэд илүүдэхгүй гэсэндээ бичиж байна. Хэдэн монгол хүн өглөө ажилдаа явах гэж байж л дээ. Утсаар дуудлага ирээд авахад өмнөөс таны KB банкны картаар Lotte их дэлгүүрээс 1,900,000воны бараа авлаа. Мэдээлэл үнэн бол 1, үгүй 9-ийг дар гэжээ. Гайхаад 9-ийг дартал солонгос хүн утас авч байна. Юу болоод байгааг лавлатал, тэд эхлээд аль улсын иргэн вэ гэж асууж байна. Тэгээд өөрийгөө KB банкны ажилтан байна гэнэ. Тэгээд мэдээллийн нууц алдагдсан байна. Тиймээс хүмүүс таны нэрээр хуурамч карт хийжээ. Та хурдан банкинд байгаа мөнгөндөө хамгаалалт хийхгүй бол бусад банкны мөнгөнүүд ашиглагдах магадлал өндөр болжээ. Сүүлийн үед Солонгост ийм асуудал их гарч байгаа. Энэ тэр гээд таны өмнөөс их харамсаж байгаагаа хэлээд ...бид цагдаад мэдэгдээд эргээд холбоо барья гэлээ... 

Утас тасарсны дараа шалгах гээд эргээд залгатал өмнөөс нь KB банк сонсож байна гэх юм...Тэгээд сая ярьчихаад дараагийн дуудлагын нь хүлээсэн нь дээр гэж санаа зовоод юм асуулгүй таслаад 5минут хүлээтэл дахин дуудлага ирлээ. Цагдаагийн газраас ярьж байна гээд ...Бүх бичиг баримтаа хамгийн сүүлд хаан шалгуулсан...Аль банкинд хэд хэд байгааг асуугаад тэмдэглэдэг юм байна...Сүүлд нь хэзээ дэвтэр уншуулж шалгасан...Энэ тэр гээд асуунгаа...та одоо хамгийн ойр байгаа банк руу очоод тэндээс эхлээд өөрийн мөнгөө цагдаагийн ажилтны нууц данс руу хий...Бид өнөөдөр таны бүх мэдээллийг өөрчлөөд 1дэхээс та санаа зоволтгүй солонгосын банкийг ашиглаж болно гэлээ...Мөн таны нэрээр олон газар худалдаа хийгдвэл та солонгосоос гарахдаа их хэмжээний өрөнд орж болзошгүй...гээд л банк явах хооронд толгой эргэм олон ярьж байлаа...

   Тэгээд банкинд очоод бэлэн мөнгөний машин руу очоод ямар хуудас гарсны дараа юу гарах, тэгвэл алийг нь дарахыг...бүгдийг нь нэг бүрчлэн зааж өгөнгөө таны мөнгө цагдаагийн нууц данс руу шилжвэл найдвартай...гээд шилжүүлэх дансны дугаар өгчээ...Тэгэхдээ тэр утсаар залгахдаа утсаа ер тасалж болохгүй гээд мөнгө шилжүүлчихээд мөн дараагийн банкинд байгаагаа ийшээ саяных шиг шилжүүл гэжээ...

Хоёр дахь банкинд ороод байсан доллароо вон болгоод гарах гэж байтал утасных нь цэнэг дуусах гээд дохио өгч эхэлжээ...Тэгээд нөгөө хүндээ цэнэг дууслаа. Яах вэ гэж асуутал өөр хүнд олон юм ярилгүй ойрын жижиг хүнсний дэлгүүр ороод цэнэглүүл...Хорин минутын дараа залгая гэж... 

Бараг л 45минутын турш ярин, маш их айдас, сэтгэлийн дарамтанд орсон тэрээр сандрахдаа таксфоноос солонгос найз руугаа залгаж асуутал...яаралтай эргээд банкин дээрээ оч...Бүгдийг нь хэлж хурдан арга хэмжээ ав гэжээ...Юун утсаа цэнэглэх. Эргээд банк руугаа гүйж очоод, үүдний хүнд хэлтэл яаралтай дотуур өөр өрөөнд оруулаад...болсон явдлыг сонсон...мөнгө шилжүүлээд гарч ирдэг жижиг хуудсыг авч тэр банк руу нь залгатал шилжүүлсэн бүх мөнгөнөөс нь ор юм байхгүй байжээ...Ингээд хуурамч данс гэдгийг мэдэн, шилжүүлсэн мөнгө нь арай л хөдөлж амжаагүй байжээ...

   Ингээд асуудал тайлагдах нь тэр...Хуурамч дуудлага мөнгөний залилангийн хэрэг үүсчээ.

Азаар тэр мөнгө нь цаг алдалгүй, хөдлөөгүй, залилагч нь авч амжаагүй байхад нь мэдэгдэж, банкнаас зогсоосон байн...Утасны цэнэг дууссан нь аз болж дээ...хэхэхэ... Дараа нь цагдаагийн газар оч гэсний дагуу очтол өглөөнөөс хойш хэдэн хүн иржээ. Тэд хэсэг чимээгүй байж байгаад нэг л өдөр хамтран, хэдэн тийшээ залгаж олон хүнийг залилан, их хэмжээний мөнгө аван шууд шилжүүлдэг гэнэ...Бүүр хүүхэд чинь гэнэтийн осолд орлоо. Яаралтай мэс засал гээд...Арван дөрвөн саяыг шилжүүл...Тэр нь таван минутын дараа шууд л Хятадын банкны данс руу шилжээд уусчихсан асуудал ч байлаа...Тэд маш сайн зохион байгуулалттайгаар солонгос хүн шиг түгдрэхгүй ярьдаг хүнээр залгуулдаг бөгөөд...хурдан шуурхай ярьж, толгойг нь эргүүлэн, орсон мөнгийг нь шууд Хятад руу шилжүүлдэг..иймэрхүү залилангийн хэрэг байдаг гэнэ шүү.

Интернетээр KB банкны утасны дугаараар өмнөөс нь хуурамчаар ярьж...ялангуяа хэл сайн мэдэхгүй гадаадын иргэдийг сонгож залилан мэхэлж байна.

Энэ бүхэн худал бичлэг биш шүү...Цагдаагийн газар хамт очиж байцаалтанд орсон хүний хувьд бичиж байна.

Хэрв та хууль бусаар байдаг бол ийм асуудалд орвол бүүр хэцүү...Өнөөдөр шилжүүлээд тэр дансанд орсон мөнгийг хайлгасан ч гэсэн, буцааж авахад гурван сар орчим болно гэсэн ...нилээн төвөгтэй юм байна лээ шүү...ЗААВАЛ АНХААРААРАЙ!!!

Та ч бас болгоомжтой байгаарай. Ийм асуудалд өртөхвий гэсэндээ үүнийг бичиж байна...

Та солонгос хэл сайн мэддэг ч бай ...ирээд удаагүй, хэл сайн мэдэхгүй ч бай... Хэзээ ч ингэж сэтгэл санааны, мөн эд хөрөнгийн хохирол амсан, луйварчдад таны утас, мэдээлэл тань бүү хүрээсэй ...Амралтын өдрөөр ч ийм асуудал гарах магадлалтай гэж байна лээ. Тиймээс та итгэж мөнгөө шилжүүлэх банкны ажилтнаас асуулгүй ямар нэг үйлдэл бүү хийгээрэй...Мартуузай!!!  

 

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2786642/9be/trackback

profile

ebseg

2012.04.05 17:01:00
*.12.57.73

GEMTEI YUM AA

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Спорт соёл урлагийн талаарх мэдээллээ солилцох гишүүд та бүхний булан билээ [18] admin 2008-06-27 102639
2064 flsh ~~~*oGoGo*~~~ 2010-02-13 830
2063 Монгол эх орныхоо төлөө Авралын Давалгаанд нэгдэцгээе! dehui 2010-02-12 777
2062 " Хориотой Жүжиг Драмын Тайзнаа - Х ТҮЦ " [1] zarko 2010-02-12 5236
2061 Монголын уран сайхны кино "Аянга" zarko 2010-02-12 1436
» СЭРЭМЖЛҮҮЛЭГ!!! ГАДААДЫН ИРГЭДИЙГ ХУУРАН МЭХЭЛЖ БАЙНА. [1] Унаагаар үйлчлэнэ. 2010-02-12 1034
2059 Lkhagvasuren (Haranga). Сар шиг хол газар [15] apollon 2010-02-12 1314
2058 Сэлэнгэ. Бүсгүйн Заяа [10] apollon 2010-02-12 1329
2057 The Gobi Desert - Mongolia apollon 2010-02-12 974
2056 Дамдинсүрэн : Хэнтийн өндөр Ууланд apollon 2010-02-12 1972
2055 Jantsannorov - Setgeld shingesen gobi apollon 2010-02-12 1201
2054 Японы хэвлэлийнхэн Д.Дагвадорж аваргыг Хавай аралруу дагсан бичлэг zarko 2010-02-11 1192
2053 Машинаар үйчлэнэ. file Унаагаар үйлчлэнэ. 2010-02-11 903
2052 Канад улсад ажил хєдєлмєр эрхлэхээр ирэх гэж байгаа хvмvvст хvргэх захидал urguu1mn 2010-02-11 2207
2051 " Ногоон Дарь Эх" [1] ~~~*oGoGo*~~~ 2010-02-11 1253
2050 Боовны өнгө (Өгүүллэг) [1] үлмэдэхмаА 2010-02-10 1124
2049 english-dee sain agaa egee nar orchuulaad ogooch nadad taalagdaad bgaan [5] ariuka0211 2010-02-10 1583
2048 HyunA - Change zarko 2010-02-10 1128
2047 ~Hi!.. naizuudaa?~~ [1] jecho 2010-02-09 895
2046 Gadaad humuust zoriulsan surgalt [1] leehyejung 2010-02-09 984
2045 Орж гарч л байл да [7] batsy1 2010-02-08 921
2044 mulan 2 [20] zarko 2010-02-07 1793
2043 saw 6 [4] zarko 2010-02-07 1025
2042 Гарчиг“Их дуулга”-аас С.Миярагчаа мөнгө, Х.Цагаанбаатар хүрэл медаль хүртлээ [5] :::БӨХ::: 2010-02-07 1034
2041 kkk [4] VISTA-8 2010-02-06 901
2040 ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ЭМНЭЛГИЙН ҮЗЛЭГ БОЛНО. [2] MONGOL BULGEM 2010-02-05 1090
2039 zarko 2 [15] zarko 2010-02-05 1000
2038 zarko1 [5] zarko 2010-02-05 1005
2037 Asa Dagvadorj doo shuleg mini ze [4] b@@@ 2010-02-05 1458
2036 Европын Холбоо 200 мянган еврогийн тусламж өгөхөөр болов [2] Skymen 2010-02-04 1028
2035 Монгол Улсын Засгийн газар ЮНЕСКО-гийн Дэлхийн Соёлын өвийн төвийн Ерөнхий захирал Франческо Бандаринд захидал илгээжээ [1] Skymen 2010-02-04 1089
2034 Сумогийн 68 дахь ёкозуна Асашёорюү зодог тайллаа [4] Skymen 2010-02-04 1274
2033 Сумогийн 68 дахь ёкозуна Асашёорюү зодог тайллаа. Унаагаар үйлчлэнэ. 2010-02-04 882
2032 Бүх Одод - Домогт 39 Он [14] nikes 2010-02-03 1454
2031 """""""Аалз"""""""Шинэ кино [2] zarko 2010-02-03 1778
2030 mongolruu mongold baidag uneer hyamd yarih bolomj [1] ganzoo_hair 2010-02-03 1021
2029 ""(super baataruudiin kino )"" zarko 2010-02-02 1571
2028 ""( amid uldeh hicheel )"" zarko 2010-02-02 1330
2027 ""( 007 )"" [6] zarko 2010-02-02 1139
2026 :""hii uzegdeliin hot"" zarko 2010-02-02 1091
2025 ""Buratino"" huuchinii saihan kino shuu zarko 2010-02-02 1573
2024 " Splinter буюу Өргөс " аймшигийн уран сайхны кино МОНГОЛ ХЭЛЭЭР [1] zarko 2010-02-02 2451
2023 АМЕРИКИЙГ НЭЭСЭН ТҮҮХ Сайн залууc 2010-02-02 2558
2022 zohioliin duunii [1] Сайн залууc 2010-02-01 2561
2021 Шинэ үе - Зээрэнцэг - [2] Сайн залууc 2010-02-01 1634
2020 Mon­gol - Mu­sic Video 2 [1] Сайн залууc 2010-02-01 1161
배너신청
자생병원

배너신청