jasen
Бичлэгийн тоо 4,494

Цагаан сарын шинийн хоёрны үдээс хойхно Баян хошууны автобусанд суухад шинэлэгчид чихэлдээд хүн ихтэй байв. Нилээд халамцуу залуу эр миний дэргэд ирж зогслоо. Нийлэг, гоёмсог эдээр хийсэн дээл өмсөж, сулавтар ороосон шар дурдан бүснийх нь үзүүр алдууран чирэгджээ. Өлгийтэйгөөс ялгаагүй нялхаа тэвэрч, хоёр гуравтай гэмээр охиныг тортой зүйлстэй хамт бөөцийлөх хүүхэн уцаардуу дуугаар
-Төмөрөө, наад бүсээ аваачээ гэв. Төмөрөө сонссонгүй. Сонслоо ч бүсээ авч чангалах боломжгүй шахуу харагдана. Нэг гараас нь тав орчим настай хүү зуурч, нөгөө гартаа овортой ачаа барьсан тэр, нэгэнт сулран алдуурсан бүсээ авсангүй. Автобусны донсолгоон, хүмүүсийн шахалдаан нирвэсээр атал Төмөрөө хөдөлшгүй шийдмэгээр
- Одоо Дайдаагийнхаар орно гэж хэлдэг байгаа.
- Яаж чадах юм бэ? Дараа болъё.
- Чи өөрийнхөө ах дүүсээр эхэлж орчихоод, минийхийг орхихно уу? Тэгэхгүй шүү. Ийнхүү явган хэрүүл гэхээр төлхөлцөөн эхлэв.
Тоосонд дарагдсан паривгар гутал, хормой нь орооцолдсон урт дээл, сулран
унжих шар бүс, хэдийнээ орилж эхэлсэн гурван хүүхэд, тор тор дүүрэн бэлэг сэлт, хөлчүү Төмөрөө,уцаарлах гэргий, автобусны донсолгоон, явган хэрүүл бүгд нийлээд цагаан сарын амьсгаа болж байлаа. Тэднийг хөглөрөн буусны дараа шалан дээрээс бяцхан хүүхдийн өрөөсөн гутал олсон хүүхэн
- Энэ, нэг нь хүүхдийнхээ гутлыг гээчихэж. Эзэн нь байна уу? гэж чангаар асуув. Хэн ч дуугарсангүй. Тэр гутлыг автобусны бариулаас дүүжлэн уяв. Тэнд дөрөв таван өхөөрдөм хөөрхөн гутал, бойтогны өрөөсөн санжиганаж, ганц Төмөрөө ингэж яваа бишийг илтгэнэ.
Машин унаа, хөрөнгө чинээтэй хэсэг нь минж, булга, торго хоргойгоор гоёж, зөөлөн машинаар ямбархан заларч, хэн ч иддэггүй бөөн өөх, бас л хэн ч иддэггүй овоолсон боов харан сууцгааж, цэцэрхэн ярилцаж байгаа даа. Харин Төмөрөө шиг хэд нь аав, ээж, авга, нагацын нэхэл хатуутай золголтын албыг өнгөрөөх гэж олсон жаахнаа үрж, хүртсэн жаахандаа халж, учир мэдэхгүй нялхас, бараг хэрэггүй бэлэгтээ түүртэж, ил далд атаархалцан, өөг, төөг сөргөлцөн манаргаж, гурав хонодог бололтой. Малчин ардынхаа ахуй нөхцөлд тохирсон энэ их цэнгэлт баярыг, малаас хөндийрсөн суурин газарт хуулан нэвтрүүлэх гэж хөглөх өөрсдийгөө хараад Зүрх хайрханы өвөлжөөнд өнгөрөөсөн Монголын цагаан сар аргагүй дурсагдав.

                *    *    *
Тэр жил Пүрэвдорж найз маань дотуур байранд биш манайд суух боллоо. Тавдугаар ангид суралцах бид хоёр сайдаж, муудах нь олонтаа ч ангидаа бол их л амь. Цагаан сар хичээлийн амралтаар таарч, Пүүжээгийн гуйснаар бид хоёр тэднийд очихоор явав. Аав, эжий хоёр минь дээл, гутал бэлдэж өгөөд томоотой байх тухай далан долоон захиасаа хэлж нэг юм зөвшөөрсөн юм даг.
Битүүний өдөр айлын багачуудтай хамтран хот хороо, гэрийн гаднахыг цэвэрлэв. Далхаа гуай, Цэрмаа эгч хоёр битүүлэгний мах чанаж, гэрээ цэвэрлэж, хувцас хунараа салхинд тавьж үсийг нь сэргээн гөвнө. Айл бүрийн гадаа дотрыг нь эргүүлсэн хурган, үзүүрсгэн, нэхий дээл хэцлэн тохсон нь салхинд ганхалзан, нисэх гэж байгаа үсэрхэг амьтад шиг харагдаж инээд хүргэнэ. Далхаа гуай нарийн саваагаар гөвөхөд тэд пад, пад гэж ёолдог юм шиг санагдаж улам инээлгэж байлаа.
Бид хоёроор хүнд өгөх бэлгийн боов боолголоо. Хэвэлж чанасан нэг боовон дээр, нэг ааруул, томхон ээзгий, шагайн чинээ хоёр хайлмаг, хуруу өрөм, хоёр ёотонтой тавьж цаасаар нямбайлан боож, цагаан сараар ирсэн айлчин гийчинд нэг нэгээр түгээн өгч гары нь цайлгадаг ёстой ажээ. Одоо бодоход хоёр ёотонгоос бусдыг худалдан аваагүй өөрсдийнхөө хүч хөдөлмөрөөр бий болгосон сэтгэлийн бэлэг байж дээ.
Үдэш битүүлэв. Малаа хотлуулж, нохойгоо цадтал хооллож, аргалын дөрвөлжөө дүүргэж, тотгон дээрээ цас, мөс, тариа будаа тавьж, хувин сав бүгдийг дотроо юмтай байлгадаг юм билээ. Битүүлэгний махыг хүн бүрд хувилан түгээж, банш бууз, будаа чаналаа. Далхаа гуай
-Битүүрэх гэдэг чинь битүүртлээ идэхийг хэлдэг юм. Сар шахуу бэлдсэн юм чинь цохиод байдаг хэрэг. Цадталаа ид гэж шахна. Цэрмаа эгч
- Цаг, цагт нэг цаддаг, цагаан сараар нэг цаддаг. Идэж ууцгаа гэж Далхаа гуайг өөгшүүлнэ.
Бид Далхаа гуайн ах Цэнд өвөөгийнд орж битүүлэх болов. Данхтай цай, тавагтай банш, асаахад бэлэн зул тэргүүтэнг барьсаар тэднийд ороход мөн л идээ будаа тавьж, хоймор талдаа бурхан тахил, ном судраа дэлгээд, арц хүж унгитган, зул мандаажээ. Төдөлгүй Цэрмаа эгчийн дүү Долгор эгч, Равдан ахтай орж ирлээ. Равдан ахыг өнгөрсөн хавар цэргээс иржДолгор эгчтэй сууж, шинэ гэр барьсан гэж Пүүжээ ярьсан юм. Бас Цэрэн гуайхан ирлээ. Цэнд өвөөгийн жижигхэн гэрт хот айлын хорь гаруй хүн цуглаж, ахас ихэсээ дээш суулган эвтэй найртай хөгжилдөн битүүлцгээв. Томчууд өдрийн турш хамт байсан мөртлөө сая л уулзсан хүмүүс шиг амар мэндээ мэдэлцэн тамхилцгаана.
Цэнд өвөө сангаа арвитгаад баринтагтай ном задлан уншиж гарлаа.сайтар сонсвол хэпхэн үгийг л давтан хэлж, номын хуудсыг хэтэрхий түргэн эргүүлээд байх юм. Далхаа гуай ч бас тэр мэт үйлдэнэ. Хожим ухаарснаар бол номондоо салхи оруулж, тогтсон тарни уншиж байсан биз ээ. Номоо буцаан баринтагласан Цэнд өвөө
-За хүүхдүүд минь, хуучин он  хангиран одож, шинэ он шилжин ирэх гэж байна.
Та нар хэн нэгэндээ, өр шир, өглөгтэй бол өгч, чадахгүй бол учраа хэлж, гомдож өсөрхсөн бол түүнээ ярьж, сэтгэлээ онгойлгоод маргааш өглөө бие сэтгэл цэвэр золгодог юм шүү гэж сурган өгүүлэв. Равдан ах Пүүжээ бид хоёрыг зааж
-    Энэ хоёр олон ч удаа гар зөрүүлж, олон ч удаа эвлэрээ биз. Одоо
гомдолтой бол бие биендээ хэлж, өршөөл эр гэж тоглоом үнэн хоёрын дундуур хэлэв. Бид хоёрт тиймэрхүү юм зөндөө ч гомдож барьж сүйд болдоггүй юм чинь дэмий л шилээ маажлав. Харин Цэрэн гуай
-    Равдаан, хүү минь.  Би чиний аавд нэг хязаалан адуу өх ёстой. Энэ жил
амжсангүй. Яагаад гэдгийг чи мэднэ. Аавдаа энэ тухай хэлж, ирэх жил соёолон болгож өгье гэсэн гээрэй гээд гаансныхаа соруулыг арчин Равдан ахад барилаа. Равдан ах гаансыг авч
-    Бид, танайхыг өвчтэй охиноо эмчлүүлэх гэж зүдэрч байгааг мэдэлгүй
яахав. Аавд би учрыг хэлье. Аав “нас ахиулахгүй, хязаалангаа л авна “ гэх байлгүй. Та тэрүүнд санаа зовоод хэрэггүй гэж хэлээд гаансыг эргүүлэн өглөө. Өөр өр шир, өс гомдол байгаагүй бололтой бүгд шуугилдан битүүлж, тэр мэт айлд зочлон Равдан ахынд шагай шүүрч, Цэрэн гуайнд хорол тоглон, Далхаа гуайнд алаг мэлхий өрсөн юмдаг.

Маргааш еглөө нь биднийг үүр цайгаагүй байхад сэрээж босголоо. Айлууд гэрэлтэй хаалга үүд нь онголзоно. Үүр цайхад Лхам бурхан дэлхийг хоромхон зуурт эргэхдээ тотгон дээр тавьсан цас мөсөөр унаж яваа луусаа ундлан, унтаа хүнийг үхсэнд тооцдог гэж Цэрмаа эгч ярьсан юм. Гэхдээ бидний эрт босдог нь өөр зорилготой байсан юм билээ.
Эрчүүд бөөгнөрч Зүүн хайрханы баруун урдтайх багавтар уул өөд явлаа. Пүүжээ бид хоёрт нэг,нэг ширмэл гудас үүрүүлж, бусад хүмүүс ч юм барьжээ. Уул өөд мацал хийлэх зуур үүр гэгээрч улам гэрэлтэй болсоор байв. Ганцаараа морь унаж Равдан ахаар хөтлүүлж ирсэн Цэнд өвөөгийн зааснаар овооны өмнө идээ будаа таваглан, гал асаан, арц унгитгаж байтал нар мандах боллоо. Бид Цэнд өвөөг дуурайн алсын уулсын цаанаас улайран цухуйх наранд мөргөв. Бүгд малгайгаа авч гартаа сэгэлдэргэлээд ширмэл ширдэг дээр сөгдөн гурвантаа босон суун мөргөсөн юм. Тэгээд сүү, цайны дээжээ, овоо, хангай дэлхийд өргөөд Цэнд өвөө богинохон ном уншлаа. Буцах замдаа Равдан ах Пүүжээ бид хоёрт
- Та хоёр ч лав онц сурах биз. Наранд мөргөж, хийморийн сан тавиуллаа
гэж хэлэв. Хүйтэн жавар хацар нүүрийг хайрах хэдий ч тэнгэрийн наранд их л ойрхон очиж золгоод үнсүүлсэн юм шиг санагдаж үнэндээ баярлаж явсансан.
- Биднийг эргэн ирэхэд эмэгтэйчүүд гэрээ цэгцэлж хорооны арын дошин дээр
цас мөс аргал хүйдсээр өндөр   овоо босгосон байлаа. Бас хотын зүүн урд хуурай аргал овоолжээ. Айл бүр гэртээ зассан их идээгээ дамжлан ирж овооны дэргэд тавиад овоонд хадаг, дээж өргөж, мөн л ширмэл ширдэг дэвсэн зүүн зүгт хандан     " Төрийн сүлд өршөө" гэж өгүүлэн гурвантаа сөгдөн мөргөв. Цэнд өвөөгийн ярианаас үзвэл Улаанбаатар хотын зүгт мөргөж, ёслолын их идээгээ тэнгэр хангайдаа үзүүлж байгаа юм байна лээ.
Дараа нь овоолсон хуурай аргалд гал хүргэн асааж, дээж өргөөд түүхий мах тэр галдаа өргөв. Цэнд өвөө, Далхаа гуай хоёр цоройндоо үстэй нэг, нэг өвчүү, хэрчим хошноготой галд өргөхөд Равдан ахынх бас нэг өвчүү авч иртэл Цэнд өвөө  
- Хүү минь. Чи хэдийгээр манай хүргэн гэлээ ч эцэг өвгөдийн ёсыг зөрчиж
болохгүй. Танайхан ямар мах түлэх ёстой юм бэ? Түүнийгээ л түл гэлээ. Равдан
ах
-   Манайхан ингэж байхыг би үзээгүй. Ерөөсөө мах түлдэггүй байх гэхэд Цэнд өвөө
- Тийм ч бишдээ. Өвөө чинь эрт өнгөрөөд, эцэг чинь залуудаад, бас сум багийн дарга нараас айж цалгардсан л байх. Танайхан эртний удамтай хүмүүс гээд бодлогошрон сууснаа
- Агваанбалдангийнхан чинь вангийн унаган албат, их отогоос гарвалтай гэдэг биздээ? гэж Далхаа гуайгаас асуухад
- Сайн мэдэхгүй юм. Энэ Дарамбазар эд нар чинь нэг угсаатай, элэнц эцэг нь нэг хүн байсан гэхийг л сонссон гэж хариулав. Цэнд өвөө
-   Тэгнээ тэр. Тийм байх учиртай.  Равдаан, танайх хонины хаа түлэх ёстой юм байна.  Дал, дөрвөн өндөр ч байсан болно доо гэлээ. Равдан ах, Долгор эгч хоёр чингэлгээ уудлан хонины дал, хавиргатай авч ирэн хөлдүүгээр нь галд өргөв. Цэрэн гуайнх ямар мах түлснийг мартжээ.
Түүхий мах галд өргөдөг энэ өвөрмөц заншлын учрыг одоо хүртэл олоогүй, ямар учраас айл бүр ижил мах түлдэггүй, ямар учраас мах түлэх гэж нэрлэдэг болохыг мэдэхгүй, зөвхөн эртний бөө мөргөлийн үлдэгдэл байх гэхээс хэтрэхгүй яваа юм даа.
- Пүүжээ бид хоёроор мах түлсэн гал мануулж, тэд гэртээ орцгоолоо. Гэвч удалгүй эрчүүд  гарч ирээд морины уяанд бөөгнөрөн дэлий нь засаад морьд эмээллэн зүг гарган бужигналдав. Цэнд өвөө хаашаа хөдөлж, хаана бууж, мордоод хаанаас ирэхийг заана. Өрхийн эзэд, залуус, хөвгүүд зүг мөр гаргахдаа заавал мориор явах ажээ. Эмэгтэйчүүд энэ ёслолд оролцоогүй явганаар мөр зүг гаргадаг юм бол бид, үүрээр бүгдээрээ баруун урагшаа явсан билээ. Пүүжээ бид хоёр чацуу учир хамт явлаа. Далхаа гуай уяан дээр угтан буулгаад
-   Амар мэнд, өлзийтэй морилж яваад ирэв үү? Замд чинь сонин сайхан зүйл, мал сүрэг их тааралдав уу? гэж асуулаа. Пүүжээ
- Сайн явж ирлээ. Адуу мал олон тааралдлаа гэж худлаа хэлэв. Үнэндээ бол хотоо нар зөв тойрсон юм чинь. Гэхдээ ингэж асууж, хариулах ёстойг найз минь мэддэг байж л дээ.
Гэр гэртээ орж шинэллээ. Хүн бүр гоё дээл, малгай өмсөж, сайн сайхан үгээр ярьцгааж, ёс төртэй золгов. Хооллож ундлаад Цэрмаа эгч Пүүжээ бид хоёрт нэг, нэг хүүдий өгч

-Та хоёр олсон бэлэг юмаа энүүнд хийж байгаад буцахдаа авч яваарай гэв. Пүүжээгийн дүү нар атаархаж бас хүүдий нэхэхэд тэд нарт жижигхэнийг өгч
- Та нар гэртээ байгаа юм чинь болно. Ах чинь хол, эрдэмд суралцаж  байгаа    болохоор том хүүдий авах ёстой гэж аргалж билээ. Бид хоёр хуваасан мах, өгсөн боовыг тус тусынхаа хүүдийд хамж ханын нүдэнд хавчуулав. Пүүжээгийх цагаан, минийх цоохор өнгөтэй хүүдий байсан болохоор санаа амар байсансан. Түүнээс биш ч ...
Ахиад л Цэнд өвөөгийнд оров. Золгож инээлдэж, идэж ууцгаалаа. Тэдний тогоонд сүү хийж айл бүр гэрээсээ авч ирсэн будаагаа үйлээ. Цагаан, шар будаа, хөц, арвай холилдсон түүнийгээ тос чихрээр амтлан цагаалга хэмээн идэж, гэр гэртээ хуваан авцгаав. Цагаан сарын турш түүнийгээ арвитган чанаж , ирсэн зочдыг дайлж, зочид ч хамгийн түрүүнд түүнээс амсдаг юм билээ.
Үд өнгөрөх үеэр Далхаа гуай биднийг дагуулан мордож саахалтын айлаараа шинэлэв. Пүүжээ бид хоёр чухам үүнийг л хүсэн хүлээж байсан юм. Айл саахалтын хооронд цас бужигнуулан үеийн жаалуудтай уралдан давхихын сайхныг хэлээд яах билээ. Орой бүрийгээс өмнө гэртээ ирэхэд айлуудын өгсөн боов хоёр хүүдийг бараг дүүргэсэн юм даг.
Үдэш айлчин гийчингүй амихнаараа үлдсэн хойно үл ялиг согтсон Далхаа гуай, айлуудын өгсөн бэлэгний боовыг гарган, Цэрмаа эгчид үзүүлэн ярилцав.
" Энэ Бадам гуайнх. Сайхан өнгөтэй боов хийжээ. Эднийх энэ жил алзахгүй. Энэ сахал Доржийнх, муруй болчихож. Мань эр боов хэвлэхдээ согтуу л байсандаа. Гэхдээ давгүй сайхан болж, зүгээр. Энэ Ганаа хүүгийнх, жаахан бүрзгэр юм. Яагаад байгаа юм бол. Энэ Ханд чавганцынх, ийм өнгөтэй боов хийснийг бодоход энэ жилдээ айлтгүй" гэхчилэн нутаг голынхоо айл бүрийн хэтийн амьдралыг боовны өнгөөр билэгдэн хэлэлцэж байлаа. Тэгснээ Далхаа гуай өврөөсөө хайрцаг папирос гарган ирж
- Унжуу Дорлигийнх надад үүнийг бэлэгийн боов дээрээ нэмэн өглөө. Равдан, Цэрэн хоёрт өгсөнгүй. Адилхан хүмүүс очиж байхад тэгж ялгах юм. Санаа зовсон гэдэг нь  гэхэд Цэрмаа эгч
-   Өнөөдөр чинь өрх үүдтэй бүрийд ирж байгаа, ахан дүүс, танихгүй гуйлгачин ч ижилхэн гэдэггүй билүү. Яагаад тэгж алаг үзээ юм бол. Манай Равдан нас залуу ч яваандаа чам шиг нэр хүндтэй болж болноо доо. Хөөрхий Цэрэн ч гэсэн насны өвчин хүртсэн хүүхдээ эмчлүүлэх гэж хэдэн жил байдгаа барсан болохоос манайхаас илүү мал хөрөнгөтэй байх ч юм билүү. Тэгж ялгаж үздэг нь хачин юм. Дорлигийг манайд ирэхэд би өгдөгөө л өгөөд гаргасан. Надад ямар тэрэнд энэнд гэж оноосон бэлэг байдаг биш гэж ундууцан ярилаа. Далхаа гуай
- Харин тиймээ. Бас л нэг ёрын юм үүсэхийн дохио байх. Хятадуудыг л хүнд адилхан юм өгдөггүй, заавал их багыг өгч атаархуулж, муудалцуулдаг гэж муу аав минь хэлдэгсэн. Бид бас тиймэрхүү болчихвол яана даа. Энэ золигоор би юугаа хийхэв гээд хайрцагтай тамхиа гал уруу шидчихэв.
- Тэр хоёрын сэтгэлийг хиртээсэн бэлэгийн нэмэр гээч хайрцаг тамхи дүрэлзэн асаж,
монголын цагаан сарыг алаг сар болгочих ялгаат үзлийг устгах гэсэн шиг хоромхоноо
шатаж дууслаа.
- Пүүжээ бид хоёр хаврын хаварт бэлэгийн боовоо идэхдээ " Боовны өнгө"-ний
тухай тэднийг дуурайн ярилцаж инээлддэг байлаа.

http://tumeeah.blog.banjig.net/

profile Аясаар болдоггүй хорвоог сэтгэлийн сайхнаар сүлж
Аргадаж болдоггүй амьдралыг урмын галаар тэтгэж яваарай.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2782043/56d/trackback

mgldevochka

2010.02.11 02:16:46
*.162.52.107

goyo yum be tsagaan sar gej goyo shuu gertee xarimaar sanagdaj bna shuu Xarix yumsaan ail xeseed l buuz ideed l goyo shuu kkkkkk

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Спорт соёл урлагийн талаарх мэдээллээ солилцох гишүүд та бүхний булан билээ [18] admin 2008-06-27 102639
2064 flsh ~~~*oGoGo*~~~ 2010-02-13 830
2063 Монгол эх орныхоо төлөө Авралын Давалгаанд нэгдэцгээе! dehui 2010-02-12 777
2062 " Хориотой Жүжиг Драмын Тайзнаа - Х ТҮЦ " [1] zarko 2010-02-12 5236
2061 Монголын уран сайхны кино "Аянга" zarko 2010-02-12 1436
2060 СЭРЭМЖЛҮҮЛЭГ!!! ГАДААДЫН ИРГЭДИЙГ ХУУРАН МЭХЭЛЖ БАЙНА. [1] Унаагаар үйлчлэнэ. 2010-02-12 1034
2059 Lkhagvasuren (Haranga). Сар шиг хол газар [15] apollon 2010-02-12 1314
2058 Сэлэнгэ. Бүсгүйн Заяа [10] apollon 2010-02-12 1329
2057 The Gobi Desert - Mongolia apollon 2010-02-12 974
2056 Дамдинсүрэн : Хэнтийн өндөр Ууланд apollon 2010-02-12 1972
2055 Jantsannorov - Setgeld shingesen gobi apollon 2010-02-12 1201
2054 Японы хэвлэлийнхэн Д.Дагвадорж аваргыг Хавай аралруу дагсан бичлэг zarko 2010-02-11 1192
2053 Машинаар үйчлэнэ. file Унаагаар үйлчлэнэ. 2010-02-11 903
2052 Канад улсад ажил хєдєлмєр эрхлэхээр ирэх гэж байгаа хvмvvст хvргэх захидал urguu1mn 2010-02-11 2207
2051 " Ногоон Дарь Эх" [1] ~~~*oGoGo*~~~ 2010-02-11 1253
» Боовны өнгө (Өгүүллэг) [1] үлмэдэхмаА 2010-02-10 1124
2049 english-dee sain agaa egee nar orchuulaad ogooch nadad taalagdaad bgaan [5] ariuka0211 2010-02-10 1583
2048 HyunA - Change zarko 2010-02-10 1128
2047 ~Hi!.. naizuudaa?~~ [1] jecho 2010-02-09 895
2046 Gadaad humuust zoriulsan surgalt [1] leehyejung 2010-02-09 984
2045 Орж гарч л байл да [7] batsy1 2010-02-08 921
2044 mulan 2 [20] zarko 2010-02-07 1793
2043 saw 6 [4] zarko 2010-02-07 1025
2042 Гарчиг“Их дуулга”-аас С.Миярагчаа мөнгө, Х.Цагаанбаатар хүрэл медаль хүртлээ [5] :::БӨХ::: 2010-02-07 1034
2041 kkk [4] VISTA-8 2010-02-06 901
2040 ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ЭМНЭЛГИЙН ҮЗЛЭГ БОЛНО. [2] MONGOL BULGEM 2010-02-05 1090
2039 zarko 2 [15] zarko 2010-02-05 1000
2038 zarko1 [5] zarko 2010-02-05 1005
2037 Asa Dagvadorj doo shuleg mini ze [4] b@@@ 2010-02-05 1458
2036 Европын Холбоо 200 мянган еврогийн тусламж өгөхөөр болов [2] Skymen 2010-02-04 1028
2035 Монгол Улсын Засгийн газар ЮНЕСКО-гийн Дэлхийн Соёлын өвийн төвийн Ерөнхий захирал Франческо Бандаринд захидал илгээжээ [1] Skymen 2010-02-04 1089
2034 Сумогийн 68 дахь ёкозуна Асашёорюү зодог тайллаа [4] Skymen 2010-02-04 1274
2033 Сумогийн 68 дахь ёкозуна Асашёорюү зодог тайллаа. Унаагаар үйлчлэнэ. 2010-02-04 882
2032 Бүх Одод - Домогт 39 Он [14] nikes 2010-02-03 1454
2031 """""""Аалз"""""""Шинэ кино [2] zarko 2010-02-03 1778
2030 mongolruu mongold baidag uneer hyamd yarih bolomj [1] ganzoo_hair 2010-02-03 1021
2029 ""(super baataruudiin kino )"" zarko 2010-02-02 1571
2028 ""( amid uldeh hicheel )"" zarko 2010-02-02 1330
2027 ""( 007 )"" [6] zarko 2010-02-02 1139
2026 :""hii uzegdeliin hot"" zarko 2010-02-02 1091
2025 ""Buratino"" huuchinii saihan kino shuu zarko 2010-02-02 1573
2024 " Splinter буюу Өргөс " аймшигийн уран сайхны кино МОНГОЛ ХЭЛЭЭР [1] zarko 2010-02-02 2451
2023 АМЕРИКИЙГ НЭЭСЭН ТҮҮХ Сайн залууc 2010-02-02 2558
2022 zohioliin duunii [1] Сайн залууc 2010-02-01 2561
2021 Шинэ үе - Зээрэнцэг - [2] Сайн залууc 2010-02-01 1634
2020 Mon­gol - Mu­sic Video 2 [1] Сайн залууc 2010-02-01 1161
배너신청
자생병원

배너신청