Moderator : Ixus

Сайхан цэцгийг ургуулах гэж цэцэгчин хvн cap, нар, оддыг шинжин, єєрийгєє умартаж, ямх ямхаар дээшлэх ишийг нь энхрийлж, навчийг нь чийглэж, дэлбээлэх анхны нахиаг нь єхєєрдєн ширтэж суудаг гэсэн.

 

Би бол цэцэгчин хvн. Харин надаас тасарч, сэтгэлээс бvтсэн энэ цэцэг одоо єєр гэрэл рvv тэмvvлж байна. Эгдvvцэн байж ургуулсан энэ эмзэгхэн нахиа ямархуу гоо vзэсгэлэнтэй цэцэг болон дэлгэрч байгааг чи одоо бахдєн харж байна, Анх харахдаа л чи тvvнд минь татагдсан бол тvvнтэй vvрд vргэлжлэх болно гэдгийг сайтар тунгаагаарай. Тэгээд мянган жил ч байсан чиний тэр бахдал, чамд аз жаргал хэвээрээ байна гэдэгт итгэлтэй байгаа бол тvvнд минь гараа хvргэж болно. Харин тэгж бодож байхдаа эвшээлгэх юм бол чи єєрийгєє андуурсан гэдэгт итгэ. Тиймээс анзаараагvй мэт царайлаад цааш явж одоорой. Тvvнд минь горьдлого тєрvvлэх хэрэггvй. Тодорхойгvй эхлэлийг тавиагvй л бол аз жаргалгvй тєгсгєл ирдэггvй юм. Чамайг хайрлаг гэж би энэ жижигхэн хайрыг тєрvvлсэн юм. Тэр хайрыг анзаараагvй єнгєрдєг байлаа ч нэгэн цогтой, халуун зvрхний гvнд маш олон жил чи хадгалагдах болно.

Чамайг хадгалж, нандигнаг гэж би энэ ариухан сэтгэлийг ургуулсан юм. Агаарын салхи, амьдралын салхи, анхны хайрын салхи охиноос минь тєгсгєлгvй ундарч байгааг чи нэгэнт мэдсэн бол тvvнийг минь битгий ширгээгээрэй. Битгий уйлуулаарай. Нарны гэрэл нэвт харагдам бяцхан хуруугаа эсгэчихээд дуслах цусыг нь гайхан хараад "Ээж ээ, энэ юу вэ?" хэмээн асуусан тэр єдєр би огт танихгvй чамайг бодож зогссон юм шvv. Тэгээд vрийнхээ биеэс урссан тэр халуун' шингэнийг угаалтуур луугаа дусаачихаад хамаад авчихаж чадахгvйдээ халаглаж байлаа. Харин чи тэгж чадаж байна уу?Чамайг хайрлаж байгаа энэ бяцхан халуун ертєнцийг би єєрийнхєє хайраас тасалсан юм. Тэр хайр нvдэнд vл vзэгдэх хэрнээ зvрхийг минь шатааж байлаа. Шатам халуун єртєнцєд минь хаалга, vvд гаргах гэж надаас энэ охин ургасан атлаа яг одоо гагц чиний тєлєє л vхэхэд бэлхэн зогсож байна. Надаас тасарсан хэрнээ чам руу тэмvvлж, намайг дуурайсан хэрнээ чамайг хайрлаж байна.

Ялимгvй омголон боловч энхрий зєєлєн сэтгэл тvvнд минь бий. Шазуур зууж харагдах боловч дотроо нулимс vерлvvлж, шантгар зєєлхен хамраараа хайр нэхэж байгааг нь би мэдэж байна. Чи тvр зогсоод духан дээр нь vнс. Чимээгvйхэн эрvvг нь єргєєд уруулыг нь vнэрлэ. Ингэхийг чамд л би зєвшєєрч чадна. Инээмсэглэснийх нь дараа надад чи талархах болно.Хэзээ ирэхээ мэдэгдэхгvйгээр чи хаашаа ч битгий яв. Мєч, хором, цаг бvхний тоогоор тэр минь чамайг хvлээх болно. Тийм их хvлээлтийн цаана тоолж боломгvй горьдлого, тийм хэмжээний гомдол буцалж байдаг юм. Тэгээд эргээд ирэхэд чинь дvрэлзсэн их гал саваа нэгэнт хальж, дєлгєєн уярангуй зан хєлдєж ширгэсэн байх болно. Чамайг тийм халуун галд шатаж, тийм хvйтэн мєсєєр хайруулаасай гэж би хvсэхгvй байна.

Миний тарьсан цэцэгийг муухай болговол махчин ургамал ч болж чадах. Харин хайр, гэрэл хоёроор тасралтгvй тэтгэж чадвал чиний дулаан тавлаг гэр орон мэт байж чадна. Тэрний нулимсыг арчих тоолондоо дотроо уйлдаг байсан ээж нь ганцхан чамд зориулан энэ мєрvvдийг тэрлэж байна. Хацрыг нь хорстол алгадаж ч vзээгvй хамгийн нандин дэлбээгээ одоо чиний мэдэлд шилжvvлье.Гараа сайтар угаагаад хаттал нь арч
чихаад нарны гэрэл элбэг хvрэлцэх тийм л газар луу тvvнийг минь зєєгєєрэй. Тэр чамд яг єєр шигээ олон vзэсгэлэнт цэцгийг ургуулж єгєх болно. Тэднийг ч бас яг тvvн шиг минь халамжлаарай. Ингээд чиний ачаар би ч бас цааш vргэлжлэх болно.


profile Хэрэглээгүй авъяас ууршдаг,
Ашиглаагүй булчин агшдаг ,
Тогтоол ус өмхийрдөг,
Салхигүй агаар мууддаг,
Түлхээгүй цаг зогсдог,
Хэнч орохгүй бол хаалга гацдаг
Харин маргааш гэж хойш тавьсан үйлс бүхэн мөхдөг
Trackback :
http://www.mglclub.com/2779004/31c/trackback

profile

bvhniig

2010.02.10 11:41:51
*.11.251.12

goeo boljeee .bi ch bas hen negnii ohind sn hani bolhiison gj boddiin.

profile

nyamkh

2010.02.10 12:05:32
*.138.39.43

saak

profile

nyamkh

2010.02.10 12:06:17
*.138.39.43

saak

profile

nyamkh

2010.02.10 18:52:17
*.138.39.43

ghg

List of Articles
No. Subject Author Date Views
Notice СМАРТ УТАСНААС ГАДААД ДОТООД ГҮЙЛГЭЭГЭЭ ХИЙЦГЭЭЕ!! ХАНА БАНКНЫ АППЛИКЕЙШН МОНГОЛ ХЭЛЭЭР! [1] admin Mar 24, 2014 63642
Notice ТА СЭТГЭЛ ДҮҮРЭН ИНЭЭМСЭГЛЭЖ ЧАДДАГ УУ? HAPPINESS ШҮДНИЙ ЭМНЭЛЭГ file [9] ADVertisement May 02, 2012 186546
4361 hi [1] yundenguuguu Feb 11, 2010 1637
4360 yag odoo saixan taniltsaj msg dex zaluu bnu [11] odnooshko Feb 11, 2010 3114
4359 taniltsaya rentsendavga Feb 11, 2010 1383
4358 bair haij bna lemon8765 Feb 11, 2010 1394
4357 bichig barimtgvi hariin bike zarna? juus Feb 11, 2010 1356
4356 Охидын хөвгүүдэд дуртай байдаг 30 шалтгаан [3] beschka_hair Feb 11, 2010 2312
4355 30-35 emegteitee taniltsya [2] odtemka Feb 11, 2010 1817
4354 Жилд 115 монгол хvн харьд “борлогджээ” [1] zarko Feb 10, 2010 7395
4353 taniltsii busgui jorj_hoorhon Feb 10, 2010 1451
» Охины минь дурлах залууд илгээх захидал [4] angelikamgl Feb 10, 2010 2154
4351 LIRIKOS VERIRTE goo saihani baraa. chachabo Feb 09, 2010 1939
4350 mongol hvn bol orj vzeerei [2] hel Feb 09, 2010 2602
4349 daegu d bdag ohiduud orood irerei [4] aaa_199 Feb 09, 2010 2319
4348 taniltsay bysgyichyyddee ??? bayaraa111 Feb 09, 2010 1493
4347 ☆★☆чат----◀гэрэл гэгээ ▶-------чат☆★☆ Итгэлхүү Feb 09, 2010 12501
4346 ЧАТ_ _ _ _ _ХӨХ МОНГОЛ _ _ _ _ _ЧАТ Итгэлхүү Feb 09, 2010 2149
4345 hahaha.... [3] angelikamgl Feb 09, 2010 1863
4344 hi oron_zai Feb 08, 2010 1674
4343 bike zarna?? [2] sabkaa_0115 Feb 08, 2010 2272
4342 HI BUSGUICHUUDEE onlyone Feb 08, 2010 1518
4341 hi zaluusaa kiss me [2] x_x_x_x_x Feb 08, 2010 2126
4340 yg odoo town havitsaa uulzah 2 busgui bainuu naaduulagch Feb 08, 2010 1598
4339 29-33 nasnii emegteitei tanilzana. alibum Feb 08, 2010 1522
4338 "Төрийн ордны золголт" түүхэн инээдмийн драмм [2] zarko Feb 08, 2010 2688
4337 сургамжит өгүүллэг... [1] angelikamgl Feb 08, 2010 5221
4336 taniltsay 21 dajgvi zaluu bna joogii_ohinoo Feb 08, 2010 1784
4335 hi taniltsiya b7777 Feb 08, 2010 1822
4334 za onoodor yg odoo shoydah 2 ohin bainuu naaduulagch Feb 07, 2010 1722
4333 hi bvsgvichvvd ee byka Feb 07, 2010 1528
4332 충주 음성 무극 생극 haivaar emegtei ajil haaij bna nas zaluu hel bol us tsas shuu 010 8062 1931 holbo bairj dusalnuu [1] 9096 Feb 07, 2010 2041
4331 hi taniltsii sain uu sain Feb 07, 2010 1622
4330 bike zarna? sabkaa_0115 Feb 07, 2010 2153
4329 busdiig xairlax tuxai [3] zarko Feb 07, 2010 1878
4328 taniltsya [3] zarko Feb 07, 2010 1950
4327 Taniltsay Kinger Feb 07, 2010 1483
4326 tanilstaya! hylgee Feb 07, 2010 2078
4325 hi bvsgvichvvdee [1] b.hurlee Feb 07, 2010 1580
4324 HI ZALUUSAA [1] capitan... Feb 07, 2010 2155
4323 hi Busgui Serik Feb 07, 2010 1421
4322 www.MGLtaun.com (TV9, UBS televiziig shuud uzeh bolomjtoi) [2] pabu Feb 07, 2010 24197
4321 2em buudal bna [1] odnoomn Feb 07, 2010 1776
4320 HI ALL EUROVISION 2009 WINNER IN MOSKOW xx Feb 06, 2010 1480
4319 Incheonii namdun gundand bdag busguitei taniltsiiiiii [1] e_eegii Feb 06, 2010 1650
4318 Амархуу Борхуу duulj busad ni gaihaj bna kkkk zarko Feb 06, 2010 1809
4317 uxaalag oxin bn taniiltsii ~ [1] Baass Feb 06, 2010 1992
배너신청
자생병원

배너신청