Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

us unaltiin talaar asuuya

Уншсан 1698 vote 0 2010.02.08 11:05:34

Hi torood 4 sar boloh gej bna us ih unaj bnaa, ene -iig yaj shiidverlehu? ugaasaa unadagiin geed l humuus tegeed bhiin unasaar bgaad duuschihvii dee esvel ingej neg heseg unaj bgaad zugeer bolchihiin bolu her udaan urgeljledegiin boloo esvel us unaltiin esreg yanz yanziin em taria shompoo-n heregledegiimuu torson eejuudee zovlooch bayarlala

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2769912/1e1/trackback

profile

.Sarnai.

2010.02.08 11:07:55
*.159.68.34

Үс ургах болоод унах хэвийн үйл явц?

Ердийн нөхцөлд нийт үсний 10% орчим нь амралтийн байдалтай буюу ургалгүй тайван байдаг. 2-3 сарын дараагаар уг амралтын байдалтай байгаа үс унах ба түүний оронд шинэ үс ургаж эхэлдэг. Энэхүү ургах үйл явц нь 2-6 жилийн хугацаанд үргэлжилдэг. Үс нэг сарын хугацаанд дунджаар 1см хэмжээгээр ургадаг бөгөөд нийт үсний 90% орчим нь идэвхитэй ургаж байдаг.

Өдөр бүр тодорхой хэмжээний үс унаж байх нь үсний хэвийн унах болоод ургах үйл явцын хэсэг юм. Гэсэн хэдий ч зарим хүнд их хэмжээгээр үс унах явдал тохиолддог бөгөөд энэ нь эрэгтэй, эмэгтэй мөн хүүхдэд ч тохиолдож болно.

Үс ямар шалтгаанаар их хэмжээгээр унах вэ?

Үс их хэмжээгээр унах нэлээд хэдэн шалтгаан байдаг. Ямар нэгэн өвчнөөр өвдсөн эсвэл мэс засал эмчилгээ хийлгэсэн зэргийн дараагаар үс гэнэт их хэмжээгээр унаж болох ба энэ нь тухайн өвчний улмаас үүссэн биеийн хямрал /стресс/-аас үүдэлтэй бөгөөд энэ нь түр зуурын шинжтэй байдаг.

Бие махбодын гормоны өөрчлөлттэй холбоотойгоор мөн үс унана. Бамбай булчирхайн үйл ажиллагаа хэт эрчимжсэн буюу үйл ажиллагаа нь буурсан тохиолдолд үс унаж болно. Энэхүү үеийн үс уналт нь бамбай булчирхайн үйл ажиллагааг эмчлэн хэвийн байдалд оруулсанаар хэвийн болно. Төрөл бүрийн шалтгааны улмаас эр, эм бэлгийн гормон /
androgens and estrogens/-ы тэнцвэр алдагдсан тохиолдолд мөн үс ихээр унах нь ажиглагддаг. Гормоны тэнцвэрийг эмчлэн хэвийн байдалд оруулсанаар энэхүү үс уналт хэвийн болно.

Хүүхэд төрүүлсэнээс дунджаар 3 орчим сарын дараагаар эмэгтэйчүүдэд үс ихээр унах нь ажиглагддаг. Энэ нь мөн гормоны өөрчлөлттэй холбоотой юм. Жирэмсний хугацаанд биед их хэмжээгээр байдаг зарим гормон нь нийт үсийг идэвхитэй ургалтын байдалд шилжүүлдэг. Жирэмсний дараагаар уг гормонуудын хэмжээ хэвийн байдалд шилжсэнээр ихэнхи үс тайван байдалд шилжиж улмаар хэвийн үс унах үйл явц хэвийн үеийн нэгэн адилаар 3 орчим сарын дараанаас эргэн эхэлдэг. Энэхүү үс уналтанд тодорхой эмчилгээ хийх шаардлагагүй.

Зарим эмийн бодисууд үс уналтыг үүсгэдэг. Энэхүү байдал нь уг эмийн бодисыг хэрэглэхээ зогсооход эргэн хэвийн байдалдаа ордог. Энэхүү эмүүдэд цус шинглэх зарим эм /
anticoagulant/, хавдарын хими эмчилчилгээнд хэрэглэгддэг эмүүд мөн витамин А /хэт өндөр тунгаар хэрэглэсэн тохиолдолд/, жирэмснээс хамгаалах эм болон стресс тайлах эмүүд гэх мэт орно.

Зарим үрэвсэлт халдварууд мөн үс уналтыг үүсгэнэ. Хуйхны мөөгөнцрийн халдвар нь хүүхдэд үс ихээр унах байдлыг үүсгэнэ. Энэхүү халдвар нь мөөгөнцрын эсрэг эмчилгээнд түргэн эдгэрнэ.

Эцэст нь үс ихээр унах нь биед буй чихрийн шижин гэх мэт бусад суурь өвчнүүдтэй холбоотой байж болно. Нэгэнтээ үс ихээр унах нь эдгээр өвчний эрт үеийн шинж тэмдэг байж болох тул эмчид эрт хандаж үс ихээр унаж буй шалтгааныг илрүүлж эмчлэх нь чухал юм.

Буруу арчилгааны улмаас, жишээ нь үсийг тогтмол хэт чанга татсан байдлаар боох зэргээс хамааран үс унаж болно. Энэ тохиолдолд татсанаас үүдэлтэй үс халзрал /
traction alopecia/ хэмээх үс уналт үүсдэг. Хэрэв соривжилт үүсэхээс урьтаж ийнхүү татаж боохоо болисон тохиолдолд үс эргэн ургана. Гэвч нэгэнт соривжилт үүссэн тохиолдолд үс дахин ургахгүй байж болох юм.
Үсний халуун тосон эмчилгээ эсвэл үс шулуун болгох эсвэл буржийлгах зэрэгт ашиглагддаг химийн бодисууд нь үсний угны үрэвсэл үүсгэх улмаар соривжилт болон үс уналтыг үүсгэж болдог.

Ердийн халзрал /
common baldness/ гэж юу вэ?

Ердийн халзрал гэдэг нэрийн дор ихэвчлэн "эр-хэлбэр"-ийн халзрал өөрөөр хэлбэл "байнгын халзралыг" ойлгодог. Эр-хэлбэрийн халзрал нь эрэгтэйчүүдийн үс уналтын гол шалтгаан болдог. Энэ нь ихэвчлэн удамшлын шинжтэй байдаг ба үс нь хир залуу наснаас эхлэн унах тусам дагалдаад их хэмжээтэй халзрал үүсэх хандлагатай байдаг. Энэ үед үсний халзрал нь толгойн оройн хэсгээр үүсдэг.
Эмэгтэйчүүдэд "эмэгтэй-хэлбэр"-ийн үсний халзрал үүсэж болох ба энэ үед үс нь нийтдээ шингэрэх байдалтайгаар халзардаг. Урьдчилан сэргийлэх зорилгоор зарим эмийн бодис болоод тосон түрхэлгүүд байдаг нь халзрах хугацааг удаашруулдаг давуу талтай.

Үс уналтын үед ямар нэг эмчилгээ бий юу?

Үс унаж буй шалтгаанаас хамаараад тодорхой эмчилгээ бий. Хэрэв эмнээс болж үс унаж байгаа тохиолдолд эмчтэй зөвлөж эмээ өөр эмээр солиж болно. Ямарваа нэг халдвар, үрэвслийн байдлыг илрүүлэн эмчилснээр түүнээс шалтгаантай үс уналтыг зогсоож болно. Гормоны тэнцвэрт байдлыг үүсгэх замаар гормоны алдаглаас болсон үс уналтыг зогсоож болно.
Үс уналт нь дээр дурьдсаны дагууд олон шалтгаантай бөгөөд шалтгаан бүр өвөрмөц эмчилгээ шаардлагатай тул эмчид хандаж эмчилгээг сонгохыг зөвлөж байна.
profile

ariuka0211

2010.02.08 11:19:01
*.41.193.218

tiim shampoo bwal nadaa ch bas heregtei l bn manai nohriin us gej estoi aimar ih usduultsen yum shig l tug tugaaraa unana.tegeed bgaa mortloo shingerne gej bhgui ger tsewerleh gej zugeer us tuuh uil ajillagaa bolchih yum.nylh huuhedtei bolohoor nogoo usnuud ni huuhdiin nud amruu orchih geed hetsuumaa.jeonju ur duntei yum olbol heleerei

uilhai

2010.02.08 13:03:54
*.143.100.28

torsnii daraa unaad bhaar ni bi law reo geed reklamdaad bdag bor tsenher ulaan ongotei bdag shampoonoor ugaasan unahaa bolitson vs ih goe bolson tervvgeer ugaagaad vz

profile

Ц.ЭЛГЭМСҮҮ

2010.02.08 13:36:37
*.251.203.57

яах ч үгүй зүв зүгээр унана хүүхдийн үс мөн адил хурдан тэнхэр

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211364
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239279
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366692
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365261
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524281
11091 JIMIN ID-TAI HUND ANHAARUULAH NI!!!! [4] LG생활건강 2010-02-09 1173
11090 HI BUSGUICHUUDEE BIEIIN BUH HESGEER TURAADAG TOS ZARNAA [5] slimgel 2010-02-09 1248
11089 Solongos helnii geriin surgalt [1] Batsuda 2010-02-09 892
11088 ХАРЛАСАН ХҮМҮҮСИЙГ ГЭРЭЭ БОЛГОНО [4] uruuliinbudag 2010-02-09 1219
11087 vaktsinii tuhai asuuy eejuudee... [4] mjrl 2010-02-09 1798
11086 immergationees torguuliin talaar asyuuh gesen yum [1] asudal 2010-02-08 888
11085 hi 70.000-g avahad ymar bchig barimt heregtei we?> [3] angella2010 2010-02-08 1056
11084 hi bair haij bna номин 2010-02-08 690
11083 Hi elchingiin saitiig khelj ugch tus bolooch [2] namuund 2010-02-08 741
11082 ZUVLUGUU UGCH TUS BOLOOCH...! ^.^ [1] orangefanta 2010-02-08 1051
11081 ЭР ХҮН БҮГД МУУ ГЭЖ ҮҮ ?????????ҮГҮЙ ДЭЭ Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-02-08 812
11080 eejuudee hariulj ogj tuslaaach [2] tsolko 2010-02-08 726
11079 ingenee eejudee bugdeeree ene busguid tuslay [1] ariuka0211 2010-02-08 1053
11078 emneleg asuuya [3] j and s 2010-02-08 1027
11077 eejuudees dahiad asuuy [2] ariuka0211 2010-02-08 1159
11076 Goo busgui tanid [4] jimin 2010-02-08 1068
11075 tolgoid zvv taviuulahad haana [2] zvrx 2010-02-08 1009
11074 elgemsuu-s asuuh gesiin [1] amuuntaria 2010-02-08 638
11073 jiremsen getel tolgoi ih ovdood bna [4] zvrx 2010-02-08 4686
11072 Amttan chiher choko [4] jeonju-s 2010-02-08 1998
11071 GOO SAIKHNII MES ZASLIIN EMLEG file [2] TAGNUUL 2010-02-08 1327
11070 МУУСАЙН ӨМХИЙ СОЛОНГОС ДАВАРЛАА БАЙНА [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-02-08 1391
11069 Tumsnii salad?? [5] ๑۩۞۩๑ЭЭнЭЭ๑۩۞۩๑ 2010-02-08 3687
11068 Хүүхэд юунаас айдаг вэ? [1] ariuka0211 2010-02-08 1165
11067 Хүүхдийг дааруулснаас болж чихээр нь хатгуулж уйлдаг ariuka0211 2010-02-08 3103
11066 huuhed ert huld oroh sainuu muu yu? [6] manuka 2010-02-08 2765
11065 Нойр хүүхдийн бойжилтонд чухал үүрэгтэй ariuka0211 2010-02-08 745
11064 ~УРАЛДААНЫ САНАЛ АСУУЛАГА~ file [45] ***Энxзaяa*** 2010-02-08 3375
11063 Гоо сайханы салон [1] batsy1 2010-02-08 2826
11062 Орж гарч л байл да batsy1 2010-02-08 616
11061 ohinoo huhnuus n gargachlaa odoo huhuu yah uu? [3] tsetseg navch 2010-02-08 933
» us unaltiin talaar asuuya [4] jeonju-s 2010-02-08 1698
11059 hajuu oroo holsluulne marlaa247 2010-02-08 664
11058 Та хэд наслахаа мэдмээр байна уу? ariuka0211 2010-02-08 797
11057 gertee suuj bgaa eejuuded ariuka0211 2010-02-08 682
11056 eejuudee asuult bna?? [9] ariuka0211 2010-02-08 1434
11055 ~Хамгаас хайртай ханьдаа~ Уралдаанд [4] ariuka0211 2010-02-08 1514
11054 Solongos hel Batsuda 2010-02-08 630
11053 ~Хайрын дээд хань чамдаа~ [11] ***Энxзaяa*** 2010-02-08 1574
11052 Uraldaand oroltscon bvh Hvmvvstei bolon mongoliin bvh hosdoo az jargal hvsie.Anh-Uchral......Anhnii uchirlaar uchirch .Anh hairtai bolson.Anhnii amidarlaa zohioj bui bvh ulsuuddaa az jargal hvsie. [4] beschka_hair 2010-02-08 2141
11051 хорвоогийн хамгийн сайн хань (уралдаанд) [8] janibek 2010-02-08 1771
11050 ЭНЭ БУЛАНГИЙН ЗАРИМ НЭГЭНД ХАНДААД ХЭЛЭХЭД. [6] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-02-07 1247
11049 ӨТГӨН ХАТАХ НЬ ХЭТ ТАРГАЛАХЫН ШАЛТГААН БОЛДОГ 이슬.Исир(Салон) 2010-02-07 2593
11048 НЯРАЙ ХҮҮХДИЙГ СЭГСРЭХ АЮУЛТАЙ 이슬.Исир(Салон) 2010-02-07 929
11047 ЭЛГЭМСҮҮ ҮҮНИЙГ АНХААР..... [2] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-02-07 1147
배너신청
자생병원

배너신청