Хүсэлтэй сайхан утга уянга хэмээгч
                     Хөх үүлэн салхинаа хөвөх мэт
                     Хүмүүний сэтгэлийг хөдөлгөн эс чадваас
                     Хөнгөн бийрийг хөшиж юу хиймүй
                                                     Ванчинбалын Инжинаш

 Солонгос дахь монголчуудын дунд Утга уран зохиолын цаг нэвтрүүлэг анхныхаа дугаарыг сонсогч та бүхэндээ хүргэх гэж байна Нэвтрүүлэгт зохиолч яруу найрагч Г СүхЗориг, яруу найрагч   Ц.Бямбажаргал нар оролцоно. Нэвтрүүлэг 2010оны 2сарын 7ны 21 цагт М.радиогоор шууд явагдах тул өргөнөөр оролцож сонирхсон асуултаа  соммент дээр болон daruuhan01@yahoo.com -д  бичиж үлдээнэ үү  !

Зохиолч яруу найрагч Г СүхЗориг

suxee.jpg Эдийн засагч мэргэжилтэй. Монголын Зохиолчдын Эвлэлийн гишүүн. 2003 онд “Эрх чөлөө-Миний сүүдэр” яруу найргийн түүвэр 2007 онд “Бүгд над шиг хийсвэр” яруу найргийн түүврүүдээ хэвлүүлсэн. Монголын Зохиолчдын Эвлэлийн Г.Сэр-Одын нэрэмжит шагналыг 2003, Монголын Зохиолчдын Эвлэлийн нэрэмжит шагналыг 2008, Дэлхийн соёл урлагийн "Делфик III наадам"-ын Яруу найргийн "LURA AWARDS" шагнал 2009 онд тус тус хүртсэн.

Яруу найрагч Ц. Бямбажаргал

 bodol.JPG  UB хотод төрж өссөн Анхны номоо 2006 онд  Чимээгүй оршино нэрээр гаргасан яруу найраг сонирхогчдын Хөх-эгшин бүлгэм болон Солонгос дахь Монголын уран бүтээлчдийн клубын гишүүн одоогоор Солонгос улсад ажиллаж амьдарч байна.

 


profile

 Дууртлаа  ширтэх  тэр  зүгийн  тэнгэрт   
Дууны  цагаан  үүл  ургаад  өгдөггүй ч  байгаа   даа  
Тэвчээрийн  шидээс ханзартал  эгшиг  аялгуу  зайдлан 
Тэрний  минь  бүлээхэн  амьсгаа  хүрээд  ирдэг ч үгүй  байгаа  даа   
Сул  асгарах  нулимсанд  зэрэглээтсэн  уулсын  цаанаас 
Шувуудын  өнцөгeт  цуваа  ганганаад  ирдэггүй  ч  байгаа  даа 
Сууж  жаргаагүй  ч  санаж явах  чиний  минь 
Сүүдрийн   нь  сэмэрхийг  зуугаад ч  ирдэг ч  үгүй  байгаа  даа.