
Сумогийн 68 дахь ёкозуна Асашёорюү зодог тайллаа.
Японы мэргэжлийн сумо бөхийн 68 дахь ёкозуна Асашёорюү буюу Монгол улсын иргэн, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Долгорсүрэнгийн Дагвадорж зодог тайлах болсон тухайгаа өнөөдөр мэдэгдлээ. Өнөөдөр 14.00 цагт тэрээр энэ тухай Японы Мэргэжлийн сумо бөхийн холбоонд мэдэгдсэн байна. Тэрбээр өнгөрсөн сарын башёгийн дундуур Японы зарим хэвлэл мэдээллийн хэрэглээр цацагдсан үнэн худал нь үл мэдэгдэх мэдээллийг дэвэргэж, нэр төрд нь удаа дараа халдаж байгаа тул зодог тайлах шийдвэр гаргаж байна гэж тайлбарласан бөгөөд “Би олон асуудлын шалтгаан болж байсан, гэхдээ яг одоо миний бодол цэвэр ариун байна. Би бүх зүйлд баярлаж байна” хэмээжээ. Долоо хоногийн дараа түүнийг сумогоос хөөх эсэх асуудлыг Японы сумо бөхийн холбоо хэлэлцэх ёстой байсан юм.
Э.Ариунзаяа