Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
                                                             Өтгөн хатах

Жирэмсний эрт үеэс эхлэн бие махбодод үүссэн дааврын хямралын улмаас өтгөн хатаж болно. Түүнчлэн цагаан гурилаар хийсэн талх, гурилан бүтээгдэхүүн байнга хэрэглэх, хөдөлгөөн багатай байх нь өтгөн хатах шалтгаан болдог. Энэ үед шингэн юм сайн ууж, хүнсний зүйлдээ талх, жимс, ногооны төрлийг голчлон хэрэглэх хэрэгтэй.

Хэрэв цөс чулуужих өвчингүй бол хоолны халбагаар нэг удаа наранцэцэгийн тос уух хэрэгтэй. Хоёр ширхэг алим угааж хальстай нь өлөн элгэн дээрээ идвэл сайн. Наранцэцгийн тос, давстай юмуу цэвэр буцалсан усаар клизм тавих нь үр дүнтэй. Гэхдээ шамбарамтай бол болгоомжтой хандаарай. Хэвлийн төрөл бүрийн дасгалууд ялангуяа дугуй унах гэж нэрлэгддэг дасгалыг хийснээр гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулан өтгөн хатахгүй болдог.

Нойргүйдэл
Жирэмсэн эмэгтэйн биеийн ерөнхий бодисын солилцоо идэвхжсэнтэй холбоотой нойргүйдэл илэрнэ. Жирэмсэн эмэгтэй хангалттай нойр авах нь зайлшгүй чухал. Нойргүйдлээс сэргийлэхийн тулд:
-Ургамлын гаралтай цай, сүү, зөгийн балтай цай уух,
-Унтахаас өмнө халуун бүлээн устай ваннад орох
-Унтахаас өмнө цэвэр агаараар амьсгалах

Даралт ихсэх
Цусны даралт дунджаар 90/60-120/80-ын хооронд хэлбэлздэг. Үүнээс ихсэх эсвэл буурах нь эмгэг юм. Иймээс жирэмслэхээс өмнө даралт тань хэвийн бус байгаа бол эмчлүүлэх хэрэгтэй. Зүрх судас, бөөрний өвчин, дотоод шүүрлийн булчирхайн эмгэгээс болж даралт ихэсдэг. Мөн сэтгэл санааны тавгүй байдалд орох, нойргүй болох, ядрах зэрэг нь цусны даралт ихсэхэд нөлөөлнө.

Шөрмөс татах
Шөрмөс татах эмгэг нь жирэмсний үед цөөнгүй тохиолдоно. Шалтгаан нь тодорхойгүй боловч цусанд кальцийн хэмжээ багассанаас үүсдэг гэсэн таамаглал байдаг. Гол төлөв шөний цагаар хөл, тавхайн шөрмөс татна. Шөрмөс таталтыг тавиулахын тулд шөрмөс татсан хэсэгт иллэг хийнэ.гараараа тавхайг дээш нь гэдийлгэхэд тавхайн шөрмөсний таталт тавигдана. Мөн кальцаар баялаг сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглээрэй.

Зүрхний өвчин
Зүрхний өвчтэй эмэгтэйчүүд жирэмсэлж болохгүй гэж үздэг байсан үзэл бодол сүүлийн үед өөрчлөгдөөд байна. Гэхдээ зүрхний маш хүнд гажиг, хүнд өвчин амь насанд аюул учруулж болох тул холбогдох мэргэжлийн эмчээс зөвлөгөө аваарай.

Жирэмсэн үеийн хүндрэлүүд - Та
- 18-аас доош эсвэл 39-өөс дээш настай
- таваас дээш удаа төрсөн
- бага хүүхэд тань хоёр нас хүрээгүй
- эрхтэн тогтолцооны архаг хууч өвчтэй
- хоол тэжээлийн дутагдалтай байвал
- үр зулбаж байсан
- олон удаа үр хөндүүлж байсан бол жирэмсний, төрөх, төрсний дараах үеийн хүндрэл үүсэх өндөр эрсдэлтэй.

Зулбалт
Зулбалтын үндсэн шалтгаан:
- умайн хүзүү бүрэн хаагдахгүй байх
- умайн хүзүүний төрөлхийн гажиг
- эхнэр, нөхрийн цусны резус тохироо нийлээгүйгээс хүүхэд амьгүй болох
- дааврын дутагдлаас болж умайн дотор хана өсч бүрэлдэж буй хүүхдийн хөгжлийг тэтгэх, тэжээх чадваргүй байх
- умайн анатоми физиологийн дутмаг хөгжлөөс болж жирэмслэх, хүүхэд тээх чадваргүй байх,
- умайн хоргүй хавдартай байх
- эхсийн хөгжил бүрэн төгс бус, хүүхдийг тэжээж чадахгүй байх
- чихрийн шижин өвчтэй байх

Эхэс цагаас өмнө ховхрох
Хэвлийгээр хүчтэй базалж өвдөх, бие сулрах, толгой эргэх, дотор муухай оргих, хүйтэн хөлс дааварлах шинжүүд илэрнэ. Умайг тэмтрэхэд хатуу, эмзэглэлтэй болж, үтрээнээс цус гарна. Жирэмсний хожуу үед дээрх шинжүүд илэрвэл эмнэлэгт яаралтай хандах хэрэгтэй. Жирэмсний хожуу үеийн хордлого, цусны даралт ихсэх, бөөрний өвчин, олон удаа үр хөндүүлэх, хэвлий рүүгээ цохиулах зэрэг нь эхэс цагаасаа өмнө ховхрохын шалтгаан болдог.

Цус багадалт
Жирэмсний үед бие махбодод төмрийн хэрэгцээ эрс нэмэгддэг тул эхчүүдийн дунд цус багадалт цөөнгүй тохиолддог. Цус багадалт нь хоол тэжээлийн дутагдалтай, архаг хууч өвчтэй, олон төрсөн эсвэл үр хөндүүлж байсан, цус алдаж байсан эхчүүдэд илүүтэй илэрдэг.
Амархан ядарч сульдах, толгой эргэх, нүд эрээлжлэх, арьс цонхийх, үс унах зэрэг шинжээр илэрнэ. Цус багадалттай эх жирэмсний явцад биеийн ерөнхий байдал сулрах, үр зулбах, дутуу төрөх, төрөх үед цус алдах, төрсний дараа үжил халдвараар хүндрэх нь цөөнгүй тохиолддог. Ураг хэвлийдээ бүтэх, дутуу төрөх, хүүхэд хугацаандаа төрсөн ч сул дорой биетэй байх нь элбэг. Цус багадалтаас сэргийлэхийн тулд жирэмсний үед төмөр-фолийн хүчил агуулсан бэлдмэлүүдийг тогтмол хэрэглээрэй. Уг бэлдмэлийг та өрхийн болон эх барих эмэгтэйчүүдийн эмчээс үнэгүй авч болно.

Бие хавагнах
Жирэмсний 20 долоо хоногоос хойш таны биеийн жин нэмэгдсэнээс шилбээр бага зэрэг хавагнаж болно. Энэ нь таны болоод хүүхдийн эрүүл мэндэд ноцтой аюул учруулахгүй ч хяналтын эмчдээ заавал хэлээрэй. Жирэмсний сүүлийн хагаст шилбэнээс гадна хөл, нүүр, гар, хэвлийгээр хавагнах нь жирэмсний хожуу үеийн хордлогын шинж байдаг. Биеийн жин огцом буюу долоо хоногт нэг кг-аас илүү нэмэгдэх нь далд хавагнаж буйн шинж юм. Шээсэнд хэвийн хэмжээнээс илүү уураг илрэх нь мөн хожуу үеийн хордлогын шинж бөгөөд шээс хөөсөрч гарах шинжээр илэрнэ.

Үтрээнээс цус гарах
Жирэмсний эхний хагаст буюу дөрвөн сартайгаас өмнө үтрээнээс цус гарах нь үр хөврөл зулбаж байгаа эсвэл умайн гадуурх жирэмслэлтийн шинж байж болно. Хэрэв жирэмсний сүүлийн хагаст, мөн төрөлт эхлэхэд цус гарвал эхэс умайн хананаас цагаасаа өмнө ховхорч байгаа болон эхэс түрүүлж төрөх гэж байж болзошгүй.

 

                     
 

Юу бодож буйгаа анхаарч бай

учир нь бодол үг болдог

Юу хэлж буйгаа хянаж бай

учир нь үг үйлдэл болдог

Юу хийж буйгаа анхаарч бай

учир нь үйлдэл зуршил болдог

Юуг үргэлж хийдгээ анхаарч бай

учир нь зуршил зан чанар болдог

Зан чанараа анхаарч бай

учир нь зан чанар


ХУВЬ ТАВИЛАН болдог

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2746151/cb7/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211397
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239304
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366785
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365278
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524315
10911 hi. eejvvdee asuuya [1] sfff 2010-02-03 1821
10910 eejuudee hariulj ogj tuslaaach [4] tsolko 2010-02-03 1886
10909 yah ve eejuudee? [6] oyu_0201 2010-02-03 1848
10908 helj ogooch [3] bolor ayga 2010-02-03 1738
10907 hi eejuudee zoblogoo bichij uldeegeerei ok [4] bolor ayga 2010-02-03 2281
10906 english baga surguuli [2] duri 2010-02-03 2449
10905 түвшин.. [2] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-02-03 1700
10904 hi hariulaach [5] goch 2010-02-03 2066
10903 ------- ***Энxзaяa*** 2010-02-02 1147
10902 yrilaganii hariunii talaar asuuya file [8] tsetseg navch 2010-02-02 2017
10901 so goor bicheed uguuchee [3] Цагаан уул 2010-02-02 1817
10900 Elgemsuu gees tubshin 2010-02-02 1526
10899 Elgemsuu egchees [4] orangefanta 2010-02-02 1851
10898 ЭЛГЭМСҮҮ ЭГЧЭЭ ЯАРАЛТАЙ ТУСЛААЧ [3] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-02-02 1803
10897 hhh davka_hub 2010-02-02 1307
10896 asuult? [2] 김아연 2010-02-02 1954
10895 HAPPY VALENTINE'S DAY! uraldaand [8] kooko 2010-02-02 2514
10894 elgemsvv egcheee [1] balzol 2010-02-02 1851
10893 buur uwduud bna hurdan edgeeh em taria [1] 19841007 2010-02-02 2262
10892 ИЙМ Л БОЛДОГ ЮМ БАЙНА Ш ДЭЭ Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-02-02 1801
10891 hi medeh hvn bval heleed uguuch [4] balzol 2010-02-02 2751
» Жирэмсэн үед тохиолддог эмгэгүүд mgldevochka 2010-02-02 2554
10889 Хийсвэр хийлгэж төрсөн хүүхдийн нас баралт хоёр дахин их байна mgldevochka 2010-02-02 2025
10888 Интернэт ашиглан мэдлэгээ өргөжүүлье! [2] Унаагаар үйлчлэнэ. 2010-02-02 2720
10887 Энхзаяад [1] sarnai 09 2010-02-02 1446
10886 Solongos helnii geriin surgalt Batsuda 2010-02-02 1773
10885 hi ejvvdees [2] goch 2010-02-02 1453
10884 ГАДААД ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ ТӨВ ӨДРИЙН МЭНД 2010-02-02 1303
10883 Бага ангийн хүүхдэд хичээл заана гэдэг цэвэрхэн цаасан дээр үсэг, тоо тавьж байгаатай л ялгаагүй [1] Маралгоо 2010-02-02 3173
10882 ЦАГААН САР БОЛОН VALENTINE'S DAY БЭЛЭГЭЭ МАНАЙХААС АВНА УУ file UNICITY 2010-02-02 1609
10881 Hi, MANUKA snicky 2010-02-02 1276
10880 ugjnii talaar asuuya [5] amuuntaria 2010-02-02 1754
10879 asuuya [5] madahbadrah 2010-02-02 1574
10878 orchuulj ogooch [1] ,mgl 2010-02-02 1594
10877 Anduud kargonii utas hed ve? [1] huuuuue 2010-02-02 1324
10876 asuult bna [2] sormuusmaa 2010-02-02 1466
10875 asuuy [8] Hi... 2010-02-02 1633
10874 emegtei ajil bna 01086147366 Tsetseguyanga 2010-02-02 1157
10873 Solongos goo saihnii sain emneleg bna ^^ lemona 2010-02-02 1464
10872 kkkkkkkkkkkkk file [7] BOVKA 2010-02-02 1484
10871 СОЛОНГОСТ БАЙДАГ ....ХҮНТЭЙ .... [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-02-02 1372
10870 СОЛОНГОСТ АМЬДАРДАГ БҮСГҮЙЧҮҮД БОЛГООМЖИЛ [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-02-02 1770
10869 orchuulaad ogooch. [1] giordani 2010-02-02 1296
10868 жирэмсэн бүсгүйчүүдэд [1] munkhuush 2010-02-02 1361
10867 solongosoor yuu gedeg we/ [2] LOVE24 2010-02-02 1382
배너신청
자생병원

배너신청