Интернэт ашиглан мэдлэгээ өргөжүүлье!
Интернэт гэдэг агуу том сүлжээ бидэнд асар их мэдээллийг чөлөөтэйгээр авах боломжийг олгодог. Интернэтээр дамжуулан мэдлэг боловсролоо өргөжүүлэх нь бие дааж ажиллах чадварыг олоод зогсохгүй дэлхийтэй танилцах сайхан эхлэл болдог.
Гэвч та хаанаас яаж эхлэхээ мэдэхгүй, нэмэлт мэдээлэлд төлөх мөнгө байхгүй байгаа бол энэ зөвлөмж танд туслах болно.
Ном уншмаар байна уу?
Алхмууд:
1. Унш. Ном ертөнцийг харах цонх гэдэг. Тэгвэл интернэтээр дамжуулан тэр ертөнцийг харах боломж байна. Доор бид онлайнаар ном унших боломж бүхий вебсайтуудыг жагсаалаа.
• http://www.elibrary.mn/
• http://sit.num.edu.mn/
• http://www.internom.mn энэхүү веб сайтаас та шинээр орчуулагдан гарсан болон унших шаардлагатай бүхий л номын талаар авах боломжтой. Хэрэв та англи хэл дээрх номуудыг сонирхож байвал: http://www.adherents.com/people/100_novel.html веб сайтаар зочлоорой. 100 топ зохиолыг унших боломжтой. Та сонирхолтой санагдсан номоо сонгож авсан бол үүнийг худалдаж авч болох буюу компьютертаа татаж авч уншиж болно.
Хэрэв та ном онлайнаар уншихаас бага зэрэг төвөгшөөж байгаа бол англи хэлний мэдлэгт тань давхар тус болохоор audio ном бүхий вебсайтуудаар зочилж үзээрэй. Та ажлаа хийхийн хажуугаар номоо давхар сонсох бүрэн боломжтой юм.
http://www.podiobooks.com/titlenoctural
Хөгжим сонсох бол
Интернэтээр хөгжим сонс. Зөвхөн өөрийн сонирхдог төрөл жанраас гадна jazz, classic, рок, хип хоп, R&B бүх төрлийн хөгжмийн урсгалыг сонирхон сонсоорой. Та дуу хөгжмөөс шинэ төрлийн мэдрэмж, эрч хүчийг олж авахаас гадна олон сайхан хамтлагуудыг таалах болно. Үнэгүй мр3 дууг Download.com-ээс татаж авч болно. Монгол дуунуудын хувьд
www.ontoli.com, www.horom.com,
www.hehe.mn,
www.amjilt.com , www.mongolduu.com зэрэг веб сайтаас татах боломж байдаг.
Онлайнаар хичээлдээ суусан ч болно
Онлайнаар хичээлд сууж болно. Их сургуулиуд өөрсдийн лекц материалаа үнэгүй татаж авахаар тавигдсан байдаг. Энэ нь танд мэдлэгээ өргөжүүлэх асар их боломжийг олгож байгаа бөгөөд өөрийн мэргэжлийн дагуух хичээлүүдийг татаж авч судлах боломжтой. http://www.oculture.com/2006/10/university_podc.html энэхүү веб сайтад орж сонирхож үзээрэй. Мөн та интернэтээр өөрийн хайлтыг хийсэн ч болно.
Боловсролын холбогдолтой кинонууд үз
Онлайнаар боловсролын холбогдолтой кинонууд үз. Одоо их сургуулиуд өөрсдийн лекц болон материалаа видео хэлбэрээр хийж татаж авахад үнэгүй жижиг хэмжээний кино болон интернэтэд тавигддаг болсон. Мөн та educational film гэсэн хайлтыг youtube, google-ийн видео хайлтаар хайн түүхийн холбогдолтой, шинжлэх ухааны гээд олон мэдлэгийг тань өргөжүүлэх видеог үнэгүйгээр үзэх боломжтой. Доорх вебүүдийг санал болгож байна.
http://www.filmannex.com/movie/film/,
http://www.atomfilms.com/home.jsp. Аливаа орны соёл, хүмүүс гээд олон зүйлсийг мэдэхэд тань хэл зайлшгүй хэрэг болно. Өөрийн сонирхол дээр үндэслэн мөн ирээдүй хэтээ төлөвлөн та ямарваа нэг гадаад хэл судлах гэж байгаа бол судалж буй хэл дээрээ кино үз. Энэ нь нэг талаараа мэдлэгт тань дусал нэмэр, сэтгэлд тань торгон мэдрэмж нэмэх юм шүү. http://www.word2word.com/coursead.html энэхүү веб сайтад хэл үнэгүй сурах боломжтой. Зочлоод үзээрэй.
Б.Заяа
http://www.youtube.com/channels?s=ytedu_mv&t=m
Бас дээрх сайт руу орж хичээл сонсох боломжтой гэнэ шүү.