MALCHIDAD TUSLAH HANDIBIIN HVDVLGVVND URIALJ BNA.MU-ulsiin nutag debsgeriin 90 hubi n 20-60sm tsasan bvrhvvld huchigdsan ba 19 aimgiin 200garui sum zudiin bolon gamshigiin hemjeend hvreed bna .Svvliin sar hagasiin dotor ulsiin hemjeend 1200,000 mal horogdood bna ene too tsaashid vsvh handlagtai bna .Ulsiin hemjeegeer malchidad tuslah hvdvlgvvn vrnvvlj alban baiguulga hubi hvmvvsees 500,000,000 garui tvgrvg ed materialiin tuslamj tuglaraad bna.IIM uchiraas solongos ulsiin 경주 HOTOD AJILLAJ AMIDARCH bgaa bidnii heseg nvhvd sanaachlan malchidad tuslah handibiin yang MGLradiotoi hamtran yabuulj bna. TA bvhenii handiblasan tuslamjiig bid zohih gazart n gvrgej ene talaar ergeed tailagnahbolnoo.bidentei hariltsah utas 01031496647,01086862714,01031477434 mvn KEB banknii 620166073112 dansaar hvleen abna.TENHLVVN YABAHAD TEMEEGEER TUSALHAAR TEBDEJ YABAD N TEBNEER TUSLAY
Монгол л хүн бол малч, нүүдэлчин удамтай нь ойлгомжтой байх.
Гэхдээ зуд гээч юм болж байгаа энэ үед малчдад өвс, түлээ, нэмнээ үнэгүйгээр өгөх нь тэднийг улам бүр гарцгүй болгох юм гэж хэлмээр байна. Монголын нүүдэлчин аж ахуйг дэлхийн даяаршлагдаж буй энэ соёлын довтолгооноос хамгаалах арга бол ХАНДИВ биш.
Яагаад би ингэж үзээд байна гэхээр.
1. Байгаль орчны зүгээс нь авч үзвэл монголд 20-25 сая бог малын бэлчээрийн даацтай
2. Хот айлуудын малын бүтцийн тэнцвэртэй байдал алдагдсан( ямаан сүрэг хэт их өссөн)
3. Дэлхийн дулаарлын үр дүн манай улсад цөлжилтийн байдлаар илэрч байгааг зогсоох боломж тун бага байна.
4. Хүний хөгжлийн талаас нь авч үзвэл малчин биш мал дагасан <мал> монголд их болсон.
5. Хөдөөгийн ядарсан, зүдэрсэн, бүдүүлэг гэдэг нэрэндээ бүр хайртай болж түүнээсээ салахаас ч дургүй болсон.
6. Эрүүл биетэй, саруул ухаантай эртний нүүдэлчин монгол харамсалтай нь одоо байхгүй болсон бөгөөд нутаг усныхан гэдэг нэрэн дор (жалгын үзэл санаа) тэнэгэрэлд орсон хүүхэд их болсон.
7. Нийгэм-эдийн засгийн талаас нь авч үзвэл 1990 онд хувьчилж авсан мал нийгмийн өмч үү? эсвэл үндсэн хуулинд заасан гээд хүнээсээ илүү үнэтэй мал гэж ойлгосон уу? мал дагасан боолын, фиодалийн систем бий болсон.
8. Ам бүл хоёулхнаа байж 2000 малтай малчин айл яагаад малаа даатгуулдаггүй, бойльж зардаггүй, үхүүлээд байгаатай адилхан нэг сум хэдэн зуун мянган малтай, нэг аймаг хэдэн сая малтай, монгол улс хэдэн арван сая малтайн зовлон нэг байгааг ухаарахгүй байна.
9. Дундговь аймгийн дарга нар өнөөдрийн байдлаар 8 сая ам.долларын мал хорогдоод байна гэж хэлэхдээ бид 800 000 ам. долларын бэлтгэл базаасан бил үү гэж бодох ч гүй, ичэх ч гүйгээр ярьж чадаж байна.
Улс төрчдийн тоглоом болж байгаагаа яагаад ойлгохгүй байна даа, малч ардын минь үр сад нараа. Манж чин улсын хүн болгонд зүгээр суухад алба гувчуур төлсөөр байгаад (одоогоор бол ХАНДИВ, ХИШИГ, ХУВь)юу болж түүхэнд үлдсэнг өнөөдөр монголд давтаж байгаа юм биш биз дээ. Гадны хэн нэгийг бүү хард. Тэд хэзээ ч хил хязгаарыг минь дайрч орж ирээгүй, ирэх ч үгүй биз ээ.
Өрөм дотроосоо өтөнд идүүлвэл яадаг билээ дээ!
Хөдөө орон нутаг өнөөдөр өрөвдмөөр харагдаж байгаа нь гашуун ч гэсэн ҮНЭН.
Тэдэнд туслая л гэж бодож байгаа бол ХАРИУЦЛАГА тооцдог болгоё! эх орон Монгол Улсдаа.
Монголын мал барагдахгүй ээ, харин хүн л хүн биш болоод дуусах аюул ойрхон бий.
Улсын их хурал, засгийн газрын гишүүд болон улс төрийн томилгоотой төрийн алба хашдаг хэдэн мянган албан хаагчид, тэдний тойрон хүрээлэгч нарын буруу бодлого, үйлдлийн үр дүн энэ ЗУД. Энэ бол байгалийн зуд биш ээ, энэ бол төрийн тогтолцооны гажуудал, ХАРИУЦЛАГЫН ЗУД.
ТА НАР ӨӨРСДӨӨ ХЭН БЭ? ТУСЛАМЖИЙН ХУВЦАС ХӨНЖИЛ ГУДАС НЭМНЭЭ ХИЙХ ЮМ ӨГМӨӨР Л БАЙНА ГЭВЧ ХЭНД ГЭЖ ИТГЭЖ ӨГӨХ ЮМ БЭ?