jasen
Бичлэгийн тоо 4,494

Бид заримдаа бөөнөөрөө сайхан хуушуурддаг даа, үүн шиг америкчууд бөөнөөрөө пиццаддаг байх нь. Даанч тэр пицца нь манайдаа бол тансаг хэрэглээ юмуу даа хайшайн. Манайхны хуушуурыг өөрсдийнхөө тансаг хэрэглээ болгосон тийм ядуу улс байдаг бол мөн гоёо. Хүүхдүүд нь хоорондоо “Чи хуушуур идэж үзсэн үү, би лав нэг удаа үзсэн” гэж онгирцгоогоол, залуучууд нь баярын өдрөөрөө хуушуур захиалж бааварладаг. Тэр улсын иргэд нь Монголд харлахыг мөрөөддөг. Ерөнхийлөгч нь манай цэвэрлэгчээс бага цалин авдаг. УИХ –ын гишүүд нь манайхаас тэнэг тийм улс байна гээд боддоо.

Тэгээд монголчууд хуучин уранхай турсикнуудаа тэр улс руу хандивладаг. Ерөөсөө асч өгдөггүй олооооон жил явсан фургоныг шууд л нөгөө улс руу хямдхан зарчихдаг. Нарантуул дээр тор зарж зогсдог залуу амралтаараа нөгөө ядуу улсад очиж хүүхэн эргүүлэнгүүт нь “мөнгөнд дуртай тэнэг новш баян Монхоолын доор орж хэвтлээ” гээд цуг яваа хүүхнийг нь гоочлоол.

Тэр улсын хүүхнүүд нь дандаа 90 60 90 бөгөөд нөхрүүд нь гэж долоо хоногийн хоёхон өдөр ажилладаг даанч орлогогүй гарууд байдаг болохоор Монголчууд очиж хямдхан мөртлөө гоё хүүхэн найрдаг. “Монгол хүнтэй зуучилж суулгана” гэсэн зар сонингуудаар нь гараал. Том од дуучин хүүхэн нь гэхэд л эрээнээс гахай зөөдөг манай нэг наймаачинтай суусандаа үнэнхүү жаргалтай сэтгэл хангалуун мишээдэг тийм улс байвал яана.

“Тэр Монгол улсыг хар, иргэддээ зүв зүгээр бөөн мөнгө өгжийна, зөв удирдагчтай зөв хуультай зөв улс чинь ингэж сайхан хөгждийн байна” гээд л хүмүүс нь бид нарт аймар атаархдаг.

Оюутнуудынх нь мөрөөдөл бол манай ШУТИС –д сурах, Их засаг ч юмуу. За ер нь улсынхаа хамгийн том сургуульд сурснаас Монголын хувийн жижиг сургуульд сурсан нь дээр гэж үзээд падвольд байрладаг манай нэг сургуулинцарлуу ээж аав нь охиноо явуулдаг. Ээж аавынхаа цуглуулсан хамаг байдгаар Монголд боловсрол эзэмшихээр ирж буй охин төв шуудангийн цагийг хараад “Ямар гоё юм бэ” гээд гайхаж ангайн зогсоол. Яаж зүгээр байхав баярын өдөр найзуудтайгаа хаан хуушуурт орж жаал тансагладаг. Улаанбаатарын гоё сайхныг шагшин гайхаж нэг таксины жолоочтой явалдаал. За тэгээд тэнгис өргөөд ороод киногоо үзэхээс өмнө тэндээ ухаан алдахымуу хайшайн.

Тэр улсын телевизээр нь манай “Би чамд хайртай - 2” гарангуут гудманд нэг ч хүн холхихгүй бүгд зурагтынхаа өмнө уйлж суугаал. Дуучин Болдод зориулж хөшөө босгоод, “Золбоо сар гарнаа” гэсэн бичигтэй майкаар гангарцгааж Сэрчмаагийн зурагтай дэвтэр дээр ихэнхи хүүхдүүд нь хичээлээ хийдэг.

Залуучууд нь ирж манай гуанзнуудын тавгийг угааж зуун тавин мянган төгрөгний цалин аваад, түүнийхээ талыг гэрлүүгээ явуулаал. Зарим нь хараар ажилланаа хөөрхий, тэгээд цагдаа нарт баригдаж эрүүлжүүлэхийн нааран дээр хэд хонохдоо их баярладаг.

Долоо хоног хатаж очсон Атар талхыг өөрсдийнхөө хийсэн бялуунаас илүүд үздэг, Улаанбаатарын агаарыг цэнгэг гээд цээж дүүрэнг амьсгалж таашаал авдаг, манай оюутнууд архины даруулгаа хийдэг алимны витафит бол тэнд зүгээр ганган охидуудынх нь гайхуулж уудаг умдаа, Монгол хоолны газар байгуулсан чинь хүмүүс нь хуйцаа, гуляшанд дуртай болоо д л, Монгол барааны гүйгдэхгүй хувцаснууд тэнд бол моод.

 Дундговийн нэг малчин залуу шууд тэр улсын хотын мээрийг нь шил архиар хахуульдаад энгийн нэг засварын газрын барилгыг булааж оронд нь айрган гэрээ барьж дотор нь Монголчууд хөлчүүрхэн дэмбээдээд л, урдуур хойгуур нь нөгөө улсын ядуу бацаанууд юм горьдож бүлтэлздэг.

“Оо ёстой Монгол бол миний мөрөөдлийн улс, чи Улаанбаатарт очиж үзсэн үү, хүмүүс нь ямар сайхан боловсон гээч, Монгол залуутай л суучих юмсан” гэж охидууд нь ярьцгаадаг. Суваг болгоноор нь Дамбий жаатай Монгол кино гараастай, фм болгоноор нь дуучин Болдбаатарын “зүүд эргэх нутаг” эгшиглээд л.


Ийм нэг улс байвал лайтай биз. Тэгсэн тэнд нь нэг солиотой залуу “Би Монголчуудад яснаасаа дургүй, Чингис хааныг үзэн ядаж байна” гээд орилж цамнаж байвал цоглог оо, Монгол руу хошуурдаггүй хэсэг бүлэг залуус байвал бас л дажгүй харагдана даа.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2730917/a83/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Спорт соёл урлагийн талаарх мэдээллээ солилцох гишүүд та бүхний булан билээ [18] admin 2008-06-27 102639
2019 Mon­gol - Mu­sic Video 1 [2] Сайн залууc 2010-02-01 1098
2018 Секс ба савx -2 [2009] +18 [2] Сайн залууc 2010-02-01 2428
2017 Nash Compnay [2] zarko 2010-02-01 939
2016 ...........Хичээл..........8 - 13.14.15 file ~~~*oGoGo*~~~ 2010-01-31 984
2015 mgl-iin urchilsan 4 honogiin medee [2] maralmaa&MARALMAA 2010-01-31 1826
2014 BIG BANG-TAEYANG - WHERE U AT [12] maralmaa&MARALMAA 2010-01-31 955
2013 TAEYANG (SOL from BIGBANG) - WEDDING DRESS maralmaa&MARALMAA 2010-01-31 868
2012 声をきかせて / BIGBANG (OFFICIAL MV) maralmaa&MARALMAA 2010-01-31 762
2011 BIGBANG - ガラガラ GO!! (OFFICIAL MUSIC VIDEO) maralmaa&MARALMAA 2010-01-31 824
2010 big bang la la la maralmaa&MARALMAA 2010-01-31 867
2009 BIGBANG - Nunmul [1] maralmaa&MARALMAA 2010-01-31 883
2008 big bang my gril [1] maralmaa&MARALMAA 2010-01-31 923
2007 BIGBANG - MY HEAVEN maralmaa&MARALMAA 2010-01-31 903
2006 G-DRAGON - BUTTERFLY maralmaa&MARALMAA 2010-01-31 869
2005 kkkkk [2] zarko 2010-01-31 836
2004 Дагвадорж аваргын тоглосон реклам [1] ~~~*oGoGo*~~~ 2010-01-31 1402
2003 Celine Dion - That's The Way It Is .Sarnai. 2010-01-31 1118
2002 Britney Spears - Born To Make You Happy [LIVE] .Sarnai. 2010-01-31 1200
2001 " Цасанд Ургасан Сарнай - МУСК " [5] ~~~*oGoGo*~~~ 2010-01-30 1427
2000 Аймшгийн кино > Миний цуст Валентин буюу My bloody Valentine УСК (монгол хэлээр [3] zarko 2010-01-30 2065
1999 *Үнэн үү* Ток Шоу - Дуучин Нара /архив/ [2] Сайн залууc 2010-01-30 3121
1998 ''Үнэн үү'' ток шоу - сэтгүүлч Алтантүрүү (архив) [1] Сайн залууc 2010-01-30 1729
» Залуучууд нь Монголд харлахыг мөрөөддөг тийм улс байвал яахуу maksimus 2010-01-30 1157
1996 Шинэ Үе продакшны Хурим хошин шог [1] zarko 2010-01-30 1315
1995 X Tuts - nuuts duran [3] zarko 2010-01-30 4524
1994 Shine ue - huuhnuudii haanchlal [1] zarko 2010-01-30 1441
1993 Ийм барилга бас байх аа [1] **bluesky** 2010-01-29 1111
1992 HURD Hongor setgel [1] ji he 2010-01-29 840
1991 ( inglourious basterds ) ene kinog yamar saitnaas uzeh be tuslaach nzuudaa redwolf 2010-01-28 2246
1990 2070 onoos irsen zahidal.... mgldevochka 2010-01-28 1644
1989 Аваргуудын лигийн шилдгээр шалгарсан цорын ганц хаалагч [2] soracsan 2010-01-28 877
1988 bagiin naiz (unheer saak) [5] zarko 2010-01-27 1383
1987 nutsgeldeg utas kkkkk [7] zarko 2010-01-27 1196
1986 МОНГОЛЫН ХҮҮХЭД МАШ ОЛОН БОЛТУГАЙ [10] zarko 2010-01-27 1032
1985 Hairiin gegee [3] Маралгоо 2010-01-27 1107
1984 welcome to action [4] zarko 2010-01-25 1066
1983 duugaa duulaad helee surtsgaay kkkkkkkkkkk [1] zarko 2010-01-25 1100
1982 Зугаатай аргаараа хэлээ сурцгаая [14] Маралгоо 2010-01-25 1622
1981 dagaad bujigleerei kkkkkkkkkk [4] zarko 2010-01-25 1236
1980 unheer saak hamgaalalt hiilee kkkkkk [4] zarko 2010-01-25 1487
1979 Тэснэ тэснэ гэхэд яаж тэсэх вэ дээ энэ залуу [9] Маралгоо 2010-01-25 1503
1978 " The Victoria's Secret Fashion Show 2009 " [3] zarko 2010-01-24 987
1977 horomsoom [1] zarko 2010-01-24 1249
1976 Mongold hyataduud yu durtaigaa hiideg boljeeee ..... [1] Маралгоо 2010-01-24 1295
1975 луу Асашёорюү Долгорсүрэнгийн Дагвадорж түрүүллээ. [3] zarko 2010-01-24 1294
배너신청
자생병원

배너신청