Бичлэгийн тоо 2,391

МОНГОЛ УЛСАА АВАРЪЯ

Уншсан 1438 vote 0 2010.01.25 19:16:50

Монгол хүн бүрт хүргэх ил захидал

Та бидний эх орон–Монгол улс мөхлийн ирмэг дээр ирээд байна. Энэ байдлаараа хэдэн жил явбал Монгол улс устаж үгүй болоход тун ойрхон боллоо. Үүнээс гарахын тулд Монголын төрийн тогтолцоог зоригтой өөрчилж, төрийн бодлогод эрс шинэчлэлт хийх хэрэгтэй юм. Ямар шинэчлэлтийг хийх хэрэгтэй бэ ? гэвэл

Нэгд. Монгол улс Бүгд найрамдах засаглалтай улс мөн тул сонгуулийн тогтолцоогоо өөрчилж, сонгодог парламентат ёсны олон зуун жилээр шалгагдаж ирсэн пропорцианаль системээр сонгууль явуулах зүй ёсны шаардлага гарч ирлээ. Ингэхгүй байгаагаас болж УИХ-ын гишүүд ард түмнийг төлөөлсөн хууль тогтоох байгууллагын гишүүн биш, харин дарангуйлагчид болж хувирлаа. Тэд сонгогдохын тулд элдэв солиотой амлалтууд өгч, санал худалдан авахад асар их зардал гаргаад түүний хариуг Монголын төрөөс хэд дахин нугалан авдаг төрийн хачиг хувалзууд боллоо. Үүний хамгийн ил харагдаж байгаа сүүлийн жишээ нь ардчилсан ёс, хуулийг уландаа гишгэн байж өөрсөддөө хуваарилсан 76 тэрбум төгрөг юм.

Улсын Их Хурал нь ажил хөдөлмөр хийдэг хүнийг элдэв байдлаар дарамталдаг, ажил хийхгүй зүгээр суусан хүнийг дэмжиж мөнгө тараах үндсэн ажилтай боллоо. Монгол улс өөрийн олсон бүхнийгээ, дээр нь гадаадаас зээл нэмж аваад бүгдийг нь зүв зүгээр талаар нэг тарааж өгч байгаа нь улс орны эдийн засгийг элгээр нь хэвтүүлж, гадаад улс гүрнүүдийн хараат байдалтай болгож байна. УИХ-ын гишүүд “хууль тогтоогчид” бус, харин “төсвийг захиран зарцуулагчид” болон хувирав. Сонгуулийн мажоритор тогтолцоогоо өөрчлөхгүй бол энэ байдал жилээс жилд улам бүр ужигран даамжрах нь гарцаагүй боллоо. Монгол улс сонгуулийн буруу системээсээ болж улам бүр сулран ганхаж, дархлаагүй болж байна.

Хоёрт. Монгол улсын Хууль тогтоох засаглал ба Гүйцэтгэх засаглалыг салган зааглах нь амин чухал тулгамдсан шаардлага болжээ. Монголын улсын Үндсэн хуульд 2000 оны 12-р сарын 14-нд оруулсан хуйвалдааны нэмэлт өөрчлөлтийг эргүүлэн засахгүй бол Монголын Хууль тогтоох засаглал ба Гүйцэтгэх засаглал холилдсноос Монгол төрийн бодлого дампуурлаа. Монголын төрд засаглалын хуваарилалт алдагдаж, УИХ-ын 76 гишүүний дарангуйлал тогтлоо. Одоогийн УИХ нь Монгол улсын Үндсэн хуулийн манаач болсон Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг биелүүлдэггүй, Монгол улсын Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэрийг үл хайхардаг, Монголын бүх ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгчийг эс тоодог, хэнд ч захирагдахгүй “Дарангуйллын машин” болж хувирлаа.

Тэд өнөөдөр өөрсдөө сайд дарга болж, тэд өөрсдөө дахин сонгогдохын тулд 76 тэрбум төгрөг авч, тэд сонгуульд ялахын тулд үнэгүй мөнгө тарааж улсын төсвийн алдагдлыг нэмүүлсээр Монгол улсыг өртөн болгож байна. Тэдэнд өөрсдөө дахин сонгогдохоос өөр эрхэм зорилго байхгүй тул эрүүл хүний ухаанд багтамгүй зүйлийг ч хийсээр байна. Тэд эхлээд ямаанд 13 тэрбум төгрөг тараасан бол, одоо оюутны билетийг үнэгүй болгож (30 тэрбум), бүх хүн амд 150 (хүний 70 мянга) тэрбум төгрөг тараахаар зэхэж байна. Тэдний тараасан болон өөрсдөдөө авсан (13+30+76+150=269) 269 тэрбум төгрөгөөр Монголд жижиг болон дунд үйлдвэрүүд, эмчилгээний төв, цахилгаан станц, авто зам барьж болохгүй байгаа бол 280 тэрбумын алдагдалтай 2010 оны төсвийг 269 тэрбум төгрөгөөр багасгаж, санхүүгийн тэнцлээ ихэд сайжруулж болох байв.

Дан УИХ-ын гишүүдээс бүрдсэн Засгийн газар “Айвонху майнз”-аас жилийн 3 хувийн хүүтэй зээлсэн 100 сая долларыг үнэгүй урьдчилгаа мэтээр худлаа сурталчилж, хүн бүрт 70 мянган төгрөгөөр тооцон тараах гэж байна. Гаднаас хүүтэй зээлж авсан мөнгөө зүгээр тарааж өгнө гэдэг нь эрүүл хүний ухаанд ч байж боломгүй зүйл юм. Монголчуудыг ажил хийлгэхгүй зүгээр мөнгө тарааж өгч байгаад мөхөөж устгах “мэргэн аргыг” гадныхан бус, харин Монголын улс төрийн гол намуудын бүрдүүлж буй УИХ, Засгийн газар бодож олоод түүнийгээ эхнээс нь амжилттай хэрэгжүүлж байна. Үүний буянаар Монгол ядуу буурай улс хэрнээ “баян халамжийн улс” болон хувирлаа.  “Үнэгүй цэцэрлэг”, “Үнэгүй үдийн цай”, “Үнэгүй үдийн хоол”, “Үнэгүй автобусны билет” гээд “Үнэгүй юм” цаашид үргэлжилсээр . . . Энэ олон үнэгүй юмын эцсийн цаад төлөөс нь Монгол улсын тусгаар тогтнол болоод байгааг тэд олж харахыг хүсэхгүй байна.

УИХ-ийн гишүүдэд Монголын улс төрийн ба эдийн засгийн тусгаар тогтнол, хөгжил дэвшил огт хамаагүй, өөрсдөө л дахин сонгогдох нь, зөөлөн суудалдаа сууж бусдыг дарангуйлж, дарамталж байх нь чухал тул мөнгөнд нүдээ ухаад өгөхөөс буцахгүй боллоо. Өнөөдөр УИХ-ын гишүүд онцын хэрэгцээгүй хэрнээ өндөр хүүтэй 300 сая ам долларын зээлийг Хятадаас авахыг соёрхон баталж, Монголыг Хятадын өртөн болгон хувиргалаа. Маргааш тэдгээр 76 гишүүнд хятадууд тус бүрд нь 10 сая юань өгвөл нөгөөдөр нь тэд Шуурхай хуралдаан хийж, Монгол улсын тусгаар тогтнолыг устгаж, Хятадын бүрэлдэхүүнд орох шийдвэр гаргахад бэлэн байна.

Монгол төрийг дампуурлаас аврахын тулд Монгол улсын Үндсэн хуулийн “Улсын Их Хурлын гишүүн нь хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах бусад ажил, албан тушаал хавсарч болохгүй” (29.1), “Улсын Их Хурлын нийт гишүүний дийлэнхи олонхи нь хүрэлцэн ирснээр чуулганыг хүчинтэйд үзэж, чуулганд оролцсон нийт гишүүний олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ“(27.6) зэрэг долоон заалтыг эргэн сэргээж, нэмэлт өөрчлөлт хийх хэрэгтэй байна. Ингэж чадвал УИХ-ын гишүүд нь хууль хэлэлцэн баталдаг, Засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавьдаг сонгодог парламентын зарчмаар явдаг болох юм. Энэ бүх гажуудал засаглалын хуваарилалтаас үүдэлтэй билээ.

Гуравт. Монголын улс төрийн бүх нам Монгол орны хөгжил дэвшлийн төлөө үзэл баримтлалаа уралдуулалгүй, харин хэн нь их бэлэн мөнгө, тэтгэмж, хөнгөлөлт амлаж, УИХ-д суудал авахын төлөөх улайран дайрдаг солиорлыг даруй зогсоох шаардлагатай байна. Монгол улсыг хурдан мөхөөе гэвэл монгол хүнийг ажил битгий хийлгэ. Бэлэн мөнгө тарааж өг. Гадны ажилчдыг олноор оруул. Монгол улсын хөдөлмөрийн насны хүнд бэлэн мөнгө тарааж өгнө гэдэг бол монголчуудыг мөхөл рүү нь түлхэж буй гэмт хэрэг юм. Энэ бурангуй байдлыг засахын тулд “Улс төрийн намуудын тухай” болон “УИХ-ын сонгуулийн тухай” Монголын улсын хуулиудад сонгуулиар ямарваа нэг бэлэн мөнгө, эд зүйл, хөнгөлөлт, чөлөөлөлт амлахыг хатуу чанд хориглосон хоёрдмол утгагүй заалт (зөрчвөл сонгуулийн кампаниас хасдаг) оруулах хэрэгтэй байна.

Дээрх цогц гурван зүйлийг хэрхэн хийх бэ ? Эдгээр асуудлаар Монгол улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Засгийн газрын Ерөнхий сайд, улс төрийн намын дарга нар дугуй ширээний ард хамтдаа сууж, “Монгол улсын Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай”, “УИХ-ын сонгуулийн тухай”, “Улс төрийн намуудын тухай” Монгол улсын хуулиудыг өөрчлөн зөв гольдролд нь оруулах асуудлыг цогц байдлаар хэлэлцэн шийдвэрлэхийг уриалж байна. Ингэхдээ ямар нэг улс төрийн нам, санхүүгийн бүлэглэлийн өчүүхэн эрх ашгийг хаяж, Монгол улсын үндэсний эрх ашгийн үүднээс улс төрийн эр зориг гарган бүрэн гүйцэд, зарчмын зөв тохиролцоонд хүрэх шаардлагатай байна. Хэрэв энэхүү эрс шинэчлэлийг одоо л хийж эхлэхгүй бол оройтно. Цаг хугацаа биднийг хүлээхгүй.

Эх орон нэгтнүүд ээ ! Монгол эх орон минь мөхлийн ирмэг дээр ирээд байна. Мөхөөх гэж буй тэр хар хүч нь одоохондоо гадныхан бус, харин бидний сонгож байгуулсан дампуурсан төр засаг юм. Маргааш тэд гадныхантай нийлэн эх орон, тусгаар тогтнолоо ч их мөнгөнөөс зарахад бэлэн байна. Учир нь тэд зөөлөн суудалдаа суухын тулд, ядуу хүмүүсийг хуурч саналыг нь авахын тулд бэлэн мөнгө тараах хэрэгцээ нь улам бүр нэмэгдэж байгаа.

Монгол улсыг мөхөөх хорт бодлого явуулж буй дампуурсан УИХ-ын гишүүдийн эсрэг, арчаагүй Засгийн газрын эсрэг, хувийн явцуу эрх ашгаа бодсон засгийн эрх барьж буй улс төрийн голлох намууд, улс төр–эдийн засгийн гэмт бүлэглэлүүдийн эсрэг, Монгол төрийн тогтолцоог зөв зам чиглэлд нь оруулахын төлөө хамтран тэмцэхийг Монголын төлөө цохилох зүрхтэй хүн бүрт уриалж байна. Монгол улсын үндэсний язгуур эрх ашиг үүнийг шаардаж байна. Бид нэгдэн тэмцвэл Монгол улсаа бэртэгчингүүдээс аварч чадна.

Профессор Ж.Гэрэлбадрах

 

 

profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2705575/b8b/trackback

d@k

2010.01.26 21:20:32
*.132.168.66

  Хайрын шилдэг захидалын уралдаанд та оролцохыг хүсвэл доорх хаяган дээр дарна уу !http://http://www.mglradio.com/forum/?document_srl=21655

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 24468
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 27984
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 115745
1626 Далай лам: Би хэтэрхий залуу байна [1] Унаагаар үйлчлэнэ. 2010-02-14 1568
1625 Шинийн нэгний өглөө зам мөрөө гаргах [1] nikes 2010-02-13 2422
1624 Монголын цагаан сар, шинэлэх ёсон [2] nikes 2010-02-13 1996
1623 Цагаан сарын ёсон Унаагаар үйлчлэнэ. 2010-02-13 2667
1622 Амттанд дурлах нь чимээгүй тахал [1] Унаагаар үйлчлэнэ. 2010-02-12 1555
1621 Хамгийн хар нүгэл бол атаархал [1] Унаагаар үйлчлэнэ. 2010-02-12 2339
1620 Цагаан бар жилийн өнгө, мөр гаргах, засал [1] Унаагаар үйлчлэнэ. 2010-02-12 2290
1619 СЭРЭМЖЛҮҮЛЭГ!!! ГАДААДЫН ИРГЭДИЙГ ХУУРАН МЭХЭЛЖ БАЙНА. [1] Унаагаар үйлчлэнэ. 2010-02-11 1651
1618 Газраа хоёр өрөө орон сууцаар солих боломжтой. [2] ӨДРИЙН МЭНД 2010-02-11 1642
1617 "120 ТАСАНКОЛ " МОНГОЛ ХЭЛЭЭР ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ТӨВ НЭЭГДЛЭЭ 다산120 2010-02-11 1335
1616 ГАЗАР ХӨДӨЛЛӨӨ. [3] ӨДРИЙН МЭНД 2010-02-10 1524
1615 Дэлхий яг одоо ч сөнөж болзошгүй! [3] chelsa 2010-02-10 2296
1614 Монгол Солонгосчуудын эх орон уу? [7] ӨДРИЙН МЭНД 2010-02-09 2022
1613 ЭНЭ ЯДАРСАН ЭМЭГТЭЙД БОЛОН УВАЙГҮЙ ЭР НӨХӨРТ НЬ ЗОРИУЛЖ ТА НАР ҮГ АЯТАЙ ДҮРС ЗУРАГТАЙ ЮМ ХИЙГЭЭД ӨГӨӨЧ [5] maksimus 2010-02-08 12397
1612 Сумогийн 68 дахь ёкозуна Асашёорюү зодог тайллаа [1] Skymen 2010-02-04 1372
1611 Чамайг далайд шидчихэд хэн ч мэдэхгүй. [4] ӨДРИЙН МЭНД 2010-02-03 1912
1610 Интернэт ашиглан мэдлэгээ өргөжүүлье! [1] Унаагаар үйлчлэнэ. 2010-02-02 2441
1609 ГАДААД ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ ТӨВ ӨДРИЙН МЭНД 2010-02-02 1341
1608 Залуучууд нь Монголд харлахыг мөрөөддөг тийм улс байвал яахуу Levi`s 2010-02-02 15818
1607 asuuya ya ya 2010-02-01 1127
1606 МИНИЙ МОНГОЛЧУУДАА [6] guree_g 2010-01-31 1434
1605 SOLONGOST BAIGAA MONGOLCHUUDDAA URIALJ BNA [4] damba07 2010-01-31 1932
1604 Хулганы орны түүх mgldevochka 2010-01-30 1537
1603 Залуучууд нь Монголд харлахыг мөрөөддөг тийм улс байвал яахуу [5] maksimus 2010-01-30 1498
1602 Бар жил болгон хатуу гэдэг нь өрөөсгөл ойлголт. [1] ӨДРИЙН МЭНД 2010-01-29 2742
1601 Монгол гэдэг 6 үсэгтэй бурхан нэрээр би дэлхийд Монголоороо гоёдог. Унаагаар үйлчлэнэ. 2010-01-28 1979
1600 Ганц залуу арваад офицерийг зодчихож гэнэ() [3] nikes 2010-01-27 2177
1599 УИХ-ын гишүүд ингэж хууль баталдаг(kkk) [4] nikes 2010-01-27 1612
1598 mashin zarah buyu solino [1] lenen 2010-01-26 1757
1597 ВИЗ ОЛГОХ ЖУРАМ (2010.01.01 өдрөөс хэргэжиж эхлэнэ) [1] monh-monk 2010-01-26 31186
1596 Хяналтгүй төрийн балаг буюу баялгийн хуваарилалт [2] Monh-monh 2010-01-26 1599
» МОНГОЛ УЛСАА АВАРЪЯ [1] Happy_3 2010-01-25 1438
1594 БОГД ГЭГЭЭНИЙ АЛТАН СУРГААЛ [3] nikes 2010-01-25 1887
1593 Ядуу байна гэдэг сэтгэл санааных (гэнээKKK) [4] nikes 2010-01-24 1889
1592 Seremjuuleg Seremjluuleg...gadaadiin humuusiig huuran mehleh ajillagaa... [6] www.mn07.com 2010-01-24 5391
1591 tsaatsaar avah yal buruu!! alibum 2010-01-22 1043
1590 bolson yavdalaas jiliin daraa (neeree martah uchirgui geJ) [2] saakaaa 2010-01-22 1826
1589 яриа soracsan 2010-01-21 1121
1588 ХАРИУЦЛАГА 2 Monh-monh 2010-01-21 1242
1587 bid bugd haytad boljdee... unendee evlerhees uur argagui bolgohoor shiidej [1] saakaaa 2010-01-20 1489
1586 Монгол дээл Хятадаар овоглоход ерөнхийлөгч маань тангаргаа шалдан өргөх үү… [1] Маралгоо 2010-01-20 1775
1585 H1N1 haniadiin esreg [1] emuge 2010-01-19 1331
1584 БНСУ-д гэр бүлээр нь явуулах саналд нааштай хариу өгөөгүй. Унаагаар үйлчлэнэ. 2010-01-19 1726
1583 МАХН=AH л амалсан болохоос эрхэм гишүүн би тэгж амлаагүй Monh-monh 2010-01-19 1271
1582 ***СОХОР НЬ СОХОРТОО ЗАМЧЛААД АНГАЛ РУУ ЯВЖ БАЙНА*** [1] buleen 2010-01-19 1340
배너신청
자생병원

배너신청