УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга З.Энхболдтой уулзаж ярилцлаа.
-Бямба, ням гаригт өөртөө зав гаргаж байна уу, гишүүн ээ?
-Амралт хууль боловсруулахад хамаагүй шүү дээ.
-Манай зарим түшээд амралтын өдрүүдэд ч хууль дурмээ уншиж судлах гээд ажил ихтэй байдаг гэдэг?
-Үгүй, үгүй. Би тэгж худлаа хэнхэг зан гаргахгүй. Амралтаараа амрах ёстой, ажлын өдөр ажиллах ёстой шүү дээ.
-Тэгвэл яаж амарч байна даа?
-”Хүрхрээ” цанын бааз нээгдсэнээс хойш долоо хоног бүр очиж байгаа. Цэвэр агаарт гараад, гулгах сайхан. Өнгөрсөн хоёр долоо хоногт хүйтний эрч чанга байсан болохоор очиж чадаагүй. Дулаарахаар л очно доо.
-Гэр бүлээрээ цанаар гулгах уу?
-Манайхан гэрээрээ цанаар гулгадаг. Америкт байхдаа сурсан. Тэнд хоёр гурван жил амьдарлаа шүү дээ. Бас кино үзнэ.
-Кино театрт очиж уу?
-Тийм ээ. “Тэнгис”-т “2012 он”, “Аватар” киног хамгийн сүүлд үзсэн юм байна. Энэ долоо хоногт сонирхолтой кино байна уу, үгүй юу. Байвал очиж үзнэ дээ. Уг нь Америкт баасан гариг болгон шинэ кино гардаг юм шүү дээ. Тэнд нээгдэж байгаа кино манайд ч бас гарна. Яагаад гэвэл Америкийн киноны сүлжээнд орсон байгаа.
-Кино театраас явж байхад хүмүүс тань дээр их шавж байна уу? УИХ-ын гишүүн явж байна гээд.
-Хэ хэ. Мэдэгддэггүй юм боловуудаа. Сайн мэдэхгүй байна.
-Сүүлийн үед гарч байгаа манай кинонуудаас танд аль нь илүү таалагдсан бэ?
-Монгол киноноос хамгийн сүүлд яруу найрагч Д.Энхболдбаатарын зохиолыг нь бичсэн “БНМАУ-ын төлөө зүтгэе” үзсэн. Бас сонгуулийн үеэр гарсан “Нянгар хаданд гарсан нь” киноны нээлтэд очсон юм байна.
-”Би чамд хайртай-2″-ыг үзээгүй юу? Өнгөрсөн онд нэлээд дуулиан болсон.
-Манай гэрийнхэн үзсэн. Би очиж амжаагүй. Хүмүүс зарим киног онцгүй болсон байна гээд интернэтэд сэтгэгдлээ бичсэн байдаг. Тэгэхээр нь би онцгүй кино байвал очиж цаг үрээд яахав гээд орхичихдог юм. Хүмүүсийн сэтгэгдлийг харгалзана.
-Гэрийн ажилд хэр оролцох вэ?
-Цай хоол, энэ тэр ажилд намайг оролцуулдаггүй шүү дээ. Тиймээс ном харна.
-Номоо хаанаас авах вэ?
-Ийш тийш ажлаар явахдаа л цуглуулна. Саяхан Москвагаас нэлээд ном авчирлаа. Өмнө нь Вашингтон явахдаа баахан англи хэлтэй ном авчирсан. Ер нь таалагдсан номоо “Амазон.ком”-оос захиад авчихдаг юм.
-Энэ их номыг амжих уу?
-Номуудаа авсан дарааллаараа хураачихдаг юм. Цаг зав гарахаар захаас нь эхлээд уншаад явчихна.
-Ихэвчлэн ямар чиглэлийн ном зохиол уншдаг вэ?
-Миний сонирхол өргөн шүү. Тийм учраас компьютер, бизнес, удирдлага, менежментийн чиглэлийн ном уншина. Ядуурлыг бууруулах талаар хэд хэдэн ном авсан. Дэлхий даяар ядууралтай яаж тэмцэж байна, эдийн засгийн хөгжил, гадаад харилцааны өргөн сэдэв байгаа.
-Ядуурлыг бууруупах гэснээс хүн бүр л баяжихыг хүсдэг, бас зорьдог шүү дээ. Манай нөхцөлд хувь хүн яавал сэтгэл хангалуун, гачигдалгүй амьдрах вэ?
-”Ядуу аав, баян аав” гээд ядуурлаас гарах тухай янз бүрийн ном зохиол байдаг шүү дээ. Ер нь хүн хамгийн гол нь ажил голохгүй хийж, хөдөлмөрлөх хэрэгтэй. Ядуу байна гэдэг сэтгэл санааных л даа. Ядуурлаас гарах боломж Монголд байгаа шүү дээ. Мэдээж шударга бус явдал, зээл олддоггүй, гээд олон талын бэрхшээл байгаа. Гэхдээ Монгол Улс мөнгөтэй болохын хэрээр зээлд хүрэх боломж хамаагүй өргөн болж байна.
Урьд нь ганцхан тэрбум төгрөгийн зээлийг жижиг дунд үйлдвэрийн зээлд өгдөг байсан бол өнгөрсөн жил 30, энэ жил 45 тэрбумыг өгөх гэж байна. Энэ нь банкны хүүнээс хоёр дахин бага, хугацаа нь гурваас таван жил хүртэл. Жижиг, дунд үйлдвэрлэлийн зээлийн боломж өсөөд ирэхээр Засгийн газар төлөвлөгөө биелүүлэх гээд замбараагүй олгож эхэлж байна. Гэтэл энэ нь төлөвлөгөө биелүүлэх бус буцаж төлөгдөх ёстой зээл. Улсын төсвөөс бэлэг өгч байгаа биш. Тиймээс зээл авдаг хүмүүсийн чадварыг дээшлүүлэх тал дээр анхаарахгүй бол болохгүй. Тэгэхээр хүний хөгжлийг дээшлүүлэх хэрэгтэй байна Боловсрол, мэдлэг, мэдээллээр байнга шинэчлэхгүй бол хуучин мэдлэгээрээ шинэ бизнес эрхлэхээр болохгүй. Тиймээс их л олон зүйлийг өөрчлөлтөд хурдан оруулахгүй бол олон хүн ядуурлаас гарахад хүнд байгаа.
Ажлын байрны зарлалыг хардаг байх. Тэнд ажил хайдаг хүнээсээ ажлын байрны зарлал нь илүүдчихээд байна. “Безнетворк.мн” сайт байдаг. Голцуу интернэтэд суудаг залуус ажиллуулдаг. Тэнд ажилд орно гэснээсээ ажилд авна гэсэн нь үргэлж их байна. Учир нь ажлын байр байгаад байдаг. Шаардлага хангадаг хүний тоо цөөхөн байна гэж харагдаад байна. Ажил хайж байгаа хүмүүс өнөөдрийн өөрийнхөө хүрсэн түвшинг болж байна гэж үзээд ажил хайгааад байдаг. Гэтэл ажилд олгогч нь илүү өндөр шаардлага тавиад байдаг. Ажилд орох хүсэл, авах гэж байгаа байгууллагын зорилго хоёр нийлж өгөхгүй болохоор ажилгүйдэл арилж өгөхгүй байна.
-Тухайн хүн тавигдах шаардлагыг нь хангасан ч цалин нь бага болохоор голоод байх шиг тал харагддаг?
-Цалин хэдэн жилийн өмнөхөөс хамаагүй дээшиллээ. Асуудал нь цалингийн их бага хэмжээнд биш юм. Мэдээж сайн ажиллаад байвал цалин нэмээд байдаг компаниуд өрсөлдөөнд үлдэхээс бус, 300 мянгаас цааш цалин нэмэхгүй гэдэг компани өрсөлдөөнд ялагдана. Компаниудын өрсөлдөх чадвар сайжрахын хэрээр цалингийн зах зээлийн хэмжээ улам чөлөөтэй болох байх.
-Бизнес эрхлэх, ажилд орох гээд залуус танд ханддаг байх. Тэдэнд юуг зөвлөж байна вэ?
- Ажилд орох гэж байгаа олон залуус хэрхэн ажилд орох вэ гэж асуудаг л даа. Хамгийн гол нь ажилд орох гэж байгаа хүний мэдлэг чадвар, өөр хэн нэгэнд байхгүй, зөвхөн чамд л байх юм бол хамгийн түрүүнд ажилд орно. Өрсөлдөх чадвар тэр шүү дээ. Бид орлуулж болохгүй хүн гэж ярьдаг. Тийм байх юм бол дуртай цалингаа авч болно. Тэр хүн хөдөлмөрөө өөрөө өндөр үнэлэх ёстой. Хөдөлмөрийн хөлсний хэмжээ зах зээлийн бараа бүтээгдэхүүний үнэтэй яг адилхан. Ховор бараа үнэтэй, түгээмэл бараа хямдхан байдаг. Үүнтэй л адилхан.
Ажлын хөлс, компанид оруулж байгаа орлого хоёр бие биенээсээ хамааралтай даа. Би бол мундаг хүн, надад нэг сая төгрөгийн цалин өгөхгүй бол ажилгүй байгаад байна гэж боддог залуус бий. Тэд үнэхээр сая төгрөгийн цалин авах шаардлагатай бол түүнийгээ мэдлэг, чадвараараа нотлох хэрэгтэй. Нотолж чадахгүй бол хэн ч чамд сая төгрөг өгөхгүй шүү дээ. Хүн өөрийгөө яаж ч үнэлж болно, хөдөлмөрийн зах зээл хүнийг хамгийн шударгаар үнэлж байгаа. Бизнес хийхдээ бүх хүний хийдэг зүйлийг хийгээд байвал тэр олон зуун компаниас ялгарахгүй. Ялгарахгүй болохоор өрсөлдөхөд хэцүү. Харин хүний бодож олоогүй зүйлийг бодож, сэтгэж, түүгээрээ зах зээл дээр давамгай байж чадах юм бол амжилттай болно. Манайхны нэг нь ТҮЦ нээхээр дагаж нээгээд, нэг нь Эрээн рүү бараанд явахаар дагаж явсаар байгаад нэг салбартаа маш их өрсөлдөөн үүсгээд байгаа юм. Тэр өрсөлдөөнийг мэдсээр байж мянга дахь ТҮЦ-ээ нээж байгаа хүн бол амьдрахад хэцүү. Тиймээс хүний бодож олоогүй тийм салбар руу орох хэрэгтэй.
-Америкт амьдрал ямар байв? Танд таалагдсан уу?
-Аймаар завгүй байсан, тэнд. Долоо хоногтоо нэг удаа цанаар гулгах боломж олддог байлаа. Завгүй байсан учраас тэнээд яваад байх боломж олдохгүй. Америкчууд маш завгүй улсууд. Бүх л цагийг ашиглаж байдаг. Дэлхий дээр хамгийн бага амардаг улс шүү дээ. Манайхаң шиг сарын амралт байхгүй. Нэг хүн хоёр, гурав, дөрвөн ажлыг цагаар хийгээд явж байна. Бүгд л завгүй. Тэнд сурахад тэр жаягт нь орчихдог юм билээ.
Н.Энхбат
Хайрын шилдэг захидалын уралдаанд та оролцохыг хүсвэл доорх хаяган дээр дарна уу !http://http://www.mglradio.com/forum/?document_srl=21655
ANGEL SALON
ЗУЗААН, ЯДАРГААТАЙ, ОЛОН ЦАГ БОЛОН $$$ ҮРЭХ АСУУДАЛААС ГАРЦГААЯ ХҮҮХНҮҮДЭЭ !!!
~~ТАНЫГ БАЙГАЛЫН УНАГАН ТӨРХӨӨРӨӨ ГОО САЙХАН ХАРАГДАХАД ТУСЛАНА~~
2.КОНТУРИЙГ СОРМУУСНЫ ШУГАМАН ДЭЭР МАШ ЦЭВЭРХЭН ХАРАГДАХУЙЦ
3.УРУУЛЫГ ӨНГӨЛӨГ БУЛБАРАЙ ХАРАГДАХААР ( БУДАХ ШААРДЛАГАГҮЙ )
4.СОРМУУС УРТАСГАНА 2-3 САP
ЖИШЭЭ НЬ:
ХӨМСӨГ
КОНТУР
УРУУЛ
ДAНГААРАА ХЯМДРАЛ БАЙХГҮЙ
ХӨМСӨГ+КОНТУР= SALE
ХӨМСӨГ+ УРУУЛ=SALE
УРУУЛ+КОНТУР=SALE
ХАЯГ: SALON 515 ШУГАМ 발산 EOГ 3 ГАРЦ ( СОЛОНГОС САЛОН )
SALON 221 ШУГАМ 역삼 ЁОГ 7 ГАРЦ ( СОЛОНГОС САЛОН )
SALON 721 ШУГАМ 면목 ЁОГ 2 ГАРЦ ( ~ANGEL~ САЛОН )
ГЭРЭЭР ЗАХИАЛГА АВЧ ОЧИЖ ХИЙНЭ
ҮЙЛЧИЛҮҮЛСЭН ХҮМҮҮСИЙН ЗУРАГ БОЛОН ХОЛБОГДОХ МЭДЭЭЛЛИЙГ @ ХАЯГААР АВНА УУ...
~ANGEL SALON~
ӨӨДРӨГ АМЬДРАЛЫН ЭХЛЭЛ