Гадаад ажилчдын хүний эрхийн төв Солонгос дахь Монгол ажилчдын Батнэгдэл холбоо
Солонгост хамгийн түрүүнд байгуулагдсан гадаад ажилчдад туслах байгууллагуудын нэг болох гадаад ажилчдын хүний эрхийг хамгаалах төв нь Хөдөлмөр хүний эрхийн төвийн дэргэдэх байгууллага юм. Манай байгууллага нь Солонгост ажиллаж амьдарч байгаа ажилчид, иргэдэд нэгдсэн төвлөрсөн олон төрлийн тусламж үзүүлж байна.
Манай байгууллагын гол үйл ажиллагаа нь гадаад ажилчид Солонгост ажиллаж амьдарч байхад тохиолддог эрх ашиг алдагдах зэрэг зовлон бэрхшээлийг хөнгөлөх зорилготой бөгөөд цалингаа авч чадаагүй, үйлдвэрийн осолд орох, гэрлэлт, паспорттой холбоотой асуудал, нутаг буцахад үүсдэг асуудал, иргэний болон эрүүгийн хэрэг, зэрэг асуудлыг шийдвэрлэхэд үнэ төлбөргүй зөвлөгөө, туслалцаа үзүүлдэг.
Цагийн хугацаа : Даваа - Баасан 10-18цаг, Ням 13-18цаг хүртэл ажиллана.
Хаяг : Метроний 427-р шугам Сүгдэибгү ( 숙대입구 역) 6-р гарц (2минут явна)
Лавлах утас : 02-3785-0422