Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366


Би О гэдэг. 26 настай. Яг одоо би дотороо бодогдож байгаа хар муу бүхнийг сэтгэлээсээ авч хаямаар байна. 5 жилийн өмнө нөхөртэйгээ танилцаж өөрийн эрхгүй тэр хүнд татагдаж үерхэж эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд бүх юм сайхан байсангүй. Мэдээж эхэндээ бусад хүмүүс ямар байдаг тэрэн шиг бүх юм сайхан байлаа. Гэтэл миний сонгосон сонголт эр нөхөр маань зөвхөн өөрийн биеийн амар амгаланг юунаас ч илүүд тавьдаг хувиа хичээсэн, худалч бүүр алхам тутамдаа худалаа ярьдаг, мөнгө эд хөрөнгө бол тэр хүний хувьд үр хүүхэдээс нь илүү нандин зүйл болсон тийм амьтантай таг сохор царайлж яваад хувь заяагаа холбожээ. Өнгөрсөн хугацаанд өөрт тохиолдсон зарим нэгэн таагүй явдалыг бичиж энэ сайтыг уншигч залуучууд бүсгүйчүүдтэй сэтгэлээ хуваалцмаар байна. Бид 2 хамт ажилдаг байсан юм. Анх нөхөрөө хараад би инээмсэглэл их таалагдаж билээ. Их л сайхан хүн лүү харж инээдэг залуу байлаа. Англиар маш сайн ярьдаг соёлтой залуу байна даа гэж харсан миний тэр нүд тэр үед хүний хуурамч инээдийг ялгаж харж мэдэхгүй амьтан байж. Нөхөр маань надаас өмнө нэг бүсгүйтэй хамтарч амьдарч байгаад салсан байсан.

Тэгээд би нэг удаа тэр бүсгүйтэйгээ чи таарвал уулзах уу гэж асуухад тэр – Юу гэж уулзаж байдаг юм. Чи надад байхад гэж хэлж байсан юм. Гэтэл бид 2 үерхээд яг 8 сар болж байхад нэг удаа утасруу мсж ирэхээр нь би аваад үзтэл англиар төрсөн өдрийн мэнд хүргэсэн мсж ирсэн байлаа. Би хэн бэ гэтэл тэр ажлын газрын гадаадыг байна гэж хэлэхээр нь би итгээд л өнгөрсөн. Гэтэл тэр нь нөгөө өмнөх бүсгүй нь байж. Маргааш нь түүний төрсөн өдөр байсан юм. Яг төрсөн өдрөөр нь би ажиллаар өөр тийшээ явах ёстой байсан тул маргааш нь явсан. Гэтэл намайг явангуут нөхөр маань нөгөө хүүхэнтэйгээ төрсөн өдрөө тэмдэглэж байгааг би тэр дор нь мэдсэн. Тэгээд утас руу нь залгахаар авахгүй зугатаагаад тэр үед би анх удаа маш их гомдож үерхэхээ болёо гэж бодож байсан. Тэгээд болих гэтэл нөгөөх маань намайг битгий орхиоч уучилаарай, би чамд хайртай гээд л намайг гуйж эхэлсэн. Тэр үед тэрнээс болих гээд намайг эргүүлдэг байсан гадаад залуутай хүртэл уулзаж байлаа. Гэхдээ элдэв юм болоогүйл дээ. Зүгээр л уулзсан юм. Гомдолоо тайлах гэж. Гэвч миний сэтгэлд тэр гадаад залуу биш нөгөө залуу маань байгаад байсан учир би ганц уулзаад дахиж тэр гадаад залуутай уулзаагүй. Сэтгэлд тэр хүн байсан учираас за яахав нэг удаа уучилья гэж бодсон. Тэгээд намайг дорд үзсэн тэр нэгэн явдлыг мартах гэж хичээж байлаа.

Гэтэл нөгөө бүсгүй нь байнга утасруу нь залгаастай мсж бичээстэй. Нөхөр маань миний хажууд байхдаа ямар ч байсан тухайн үед тэрнийг тоохгүй байсан. Би ч энэ хүүхэн л гүйгээд байгаа юм байна гэж бодсон. Ингээд бид хоёр хамтдаа амьдарч эхэлсэн би нэг шинэ байр захиалсан байсан тэрэндээ ч орсон. Яахав бид 2 хамтда сайхан л байсан. Нөгөө хүүхэн мартагдаж гэр бүл болон амьдарч үр хүүхэдтэй боллоо. Хүүхдээ төрүүлсэн цагаас л жинхэнэ ямар хүн бэ гэдэгийг нь яс мах, сэтгэл зүрхэндээ шингэтэл мэдэрч байна даа. Хүүгээ төрүүлээд нэг сар гарантай байхад нь зодуулж үзлээ. Элдэвийн муу үгээр хараалгаж, доромжилуулж үзлээ. Үзэх муу бүхнийг үзсээн. Нөхөр маань урьд бас нэг бүсгүйтэй суух гэж байгаад гадагшаа яваад  тэр бүсгүйгээсээ салсан юм байна лээ. Тэр бүсгүй нь манай хүнээс хүүхэдтэй үлдсэн. Дөнгөж төрчихөөд гэртээ 7 хоноогүй байхад тэр бүсгүй гэрийн маань хаалгыг балбаж нөхөртэй уулзах гээд чадахгүй байна гэж хашгичив.

Жоохон нялх хүүхэдтэй айл гэж бодох юм байхгүй хаалгыг маань аймаар балбаж өшиглөж байсан юм. Би дөнгөж төрсөн маш эмзэг байсан аймаар айж сэтгэл санаа тавгүйтэж охиноо тэврээд айгаад гэртээ сууж байлаа тэр үед. Нөхөр байхгүй байсан юм. Гэтэл нөхрийн өмнөх тэр бүсгүй нөхрийн ээж болон нөхөрт маш их өштэй хонзонтой тийм хүмүүс байсан. Тэр үед би тэр хүмүүсийг муухай хүмүүс вэ гэж бодож байснаас миний хүүгий аав, аавийнх нь ээж гэж ямар муухай юм хийсэн хүний чанаргүй өөдгүй амьтан байгааг харж мэдэрээгүй л байсан.

Хүүхэд гаргаад хүүг маань харах хүнгүй тул би өөрөө л ганцаараа гэртээ хүүхдээ хараад ажилгүй суудаг байлаа. Энэ хугацаанд нөхөр олон удаа худалаа ярьж намайг гомдоож байсан. Гэхдээ би тэр болгоныг нь өнгөрөөж байлаа. Хүүхэнтэй сүүлэрч тэр нь надад баригдаж би салая гэж бодовч хүүгээ бодоод тэвчихээр шийдээд байж байна. Гэтэл урьд шөнө гэртээ ирж хоносонгүй. Хүүхэд маань цагийн тариатай тариаг нь хийх ёстой байсан гэтэл ирээгүй. Ганцаараа учир тариаг нь хийж чадсангүй. Өглөөний тариа нь ч гэсэн.

Өчигдөр гараад явахдаа бас л худалаа хэлээд явжээ. Ажлынхаа газрын хүнтэй уулзана гэж гарсан боловч тэр хүнийх нь утасыг олоод залгалаа. Уулзана гэж тохироогүй гэнээ. Уулзаагүй нөгөө залуу нь Докторын зэрэг хамгаалах шалгалт өгөөд явж байна гэнэ. Амьдралд буруу сонголт хийж алдаа хийгээд өөрийгөө зүхэж сууна даа би. Надад энэ хувь тавилангаас илүү байх боломж байсан. Би буруу сонголт хийж. Энэ хүнээс салаад дахиж амьдрал эхлье гээд ч итгэл алга. Бас яг адилхан хууран мэхлэлт байгаа гэж бодож байна.

profile


profile 

 

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!
Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!
Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!
Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...
Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!
Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2697188/cba/trackback

profile

ukiko

2010.01.23 20:30:30
*.114.160.25

erdoo ch oilgosongui,cekc.mn deer bsn niitleliig iishee chirdeg ni yajagan? humuust heregtei baih,unhsiaagui ni unshig gej bodson baih,yadaj garchigii n uurchildug n yajagan? gadaad hnutei bitgii nuhurluurei gdg n bas yuiiin?hend handaj heleed bicheed bgaan? gadaad hun hun  bish yumuu? hun avagui nohoi idehgui iimerhuu yumaa bolimoor yum? huvi hunii zahiag cekc.mn site nii zuvshuurulguigeer end tend ingej copy doj bolj bgaamuu daa

 

lg123

2010.01.23 21:00:25
*.189.224.197

naad hvn chin pointoo vsgvh gej baigaa gesen shde,ter point n vsvvd yund heregteig elgemsvvgees oor hvn er oilgohgvi baihaa,,kkkkkkkkk
profile

Ц.ЭЛГЭМСҮҮ

2010.01.23 21:05:58
*.130.252.240

KKKБИЧЛЭГИЙН ГАРЧИГ БОЛ ЯМАР Ч БАЙЖ БОЛНО...ГАРЧИГ  ИХИЙГ ХЭЛЖ ӨГНӨ Л ДӨӨ
profile

๑۩۞۩๑ЭЭнЭЭ๑۩۞۩๑

2010.01.23 21:07:21
*.152.178.20

MGL-nhen pointiig joohon nemeed uguuch dee elgemsuugiin

huurhiig ingej zovooj baihaar....^^

profile

ukiko

2010.01.23 21:40:14
*.114.160.25

gol ni huvi hunii zahiag zovshoorolgui huulj tavij olshruulj bolj bgaamuu?garchig ihiig helj ugdug ch ene garchig ene niitlel 2 yamar holbootoi bolohiig muhus bi law oisongui,niitlegch huuhniig nuhurtuu gomdood tur gadaad huntei uulzsan gsn n gadaad huntei bitgii nuhurluurei geh undes yumuu? magad ene niitleliin ezen ta uuruu mun bol garchigiig n solij end tend copydoh erhtei l bh ldaaa.never mind

 

j and s

2010.01.24 13:20:42
*.53.94.127

teneg elgee

Mije0404

2010.01.25 20:20:46
*.205.163.176

yamar utgatai niitlel ve gedgeesee shaltgaalj garchigiin ni tohirsonoor ni solimoor yumdaa.yamar utgatai niitlel ve gedgee ooroo ch oilgoogui bj copydood bhdaa yah ve dee er ni nileen sumtai hun bnaa ene elgem
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211397
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239303
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366779
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365278
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524315
10551 Бүсгүй хүн [4] Маралгоо 2010-01-24 1746
10550 Goo busgui tanid jimin 2010-01-24 887
10549 ugjnii huuhed [5] j and s 2010-01-24 2371
10548 АСУУЛТ МЭДДЭГ БОЛ ТУСЛААРАЙ ХЭЛЭЭРЭЙ [2] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-01-24 1327
10547 eejuudee asuuya [7] Мишээл 2010-01-24 2233
10546 Sain baitsgaan uu ohid busguichuudee2 [4] mglbigpig 2010-01-24 1510
10545 Sain baitsgaan uu ohid busguichuudee file [3] mglbigpig 2010-01-24 1253
10544 Хүүхэд ууртай хүний үгэнд орох дургүй байдаг 한지원 2010-01-24 1343
10543 Хүүхэд ямар үед хоолонд дургүй болдог вэ? 한지원 2010-01-24 1283
10542 Хүүхдээ өвдөхөд энхрийлж болно харин эрхлүүлж болохгүй 한지원 2010-01-24 940
10541 goo saihnii salonii talaar asuuyaa [1] mongol emegtei 2010-01-24 2097
10540 vaktsin asuuy bas suu shingeegch heregtei hun bwal awaarai [3] ariuka0211 2010-01-24 1673
10539 induudlegtei oims zarna [7] manuka 2010-01-24 1474
10538 asuult baina [1] ๑۩۞۩๑ЭЭнЭЭ๑۩۞۩๑ 2010-01-24 926
10537 hi nyrai huuhdiin or [1] pppgg7 2010-01-24 1051
10536 СОЛОНГОСЫН ТЭРГҮҮЛЭХ МЭС ЗАСАЛ ОД .. [2] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-01-24 3485
10535 Нярай хvvхдийн асаргаа tuul_0724 2010-01-23 1814
10534 2 сарын 10-15 хооронд Монголруу бага насны хүүхэд авч явна холбоо барих утас: 01081238387 01049935599 mylog 2010-01-23 741
10533 Хvvхдийг хєхєєр тэжээхдээ юуг анхаарах ёстой вэ? [1] tuul_0724 2010-01-23 1285
10532 bumbod01-d MB_SH 2010-01-23 741
10531 anhriimaa-d 한지원 2010-01-23 789
10530 haanaas avsan deer bol oo [5] ulogo 2010-01-23 1095
10529 solongos hel teach 2010-01-23 727
10528 hoolnii gazar [1] ineed 2010-01-23 1010
10527 baigaliin muzei?? [4] ind 2010-01-23 1779
» ГАДААД ХҮНТЭЙ БИТГИЙ НӨХӨРЛӨӨРЭЙ [7] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-01-23 1327
10525 hi bvsgvichvvdee meddeg bol helj uguuch [8] balzol 2010-01-23 910
10524 LIRIKOS VERIRTE goo saihani baraa. chachabo 2010-01-23 725
10523 eejuudee zuvluurei [6] nar jargaj bna 2010-01-23 1806
10522 helj ogch tuslaarai [3] ulogo 2010-01-23 1003
10521 Хvvхдээ уйлбал яах вэ? [2] tuul_0724 2010-01-23 884
10520 hereglej baigaa ba zardag hvmvvs n [8] lg123 2010-01-23 1480
10519 2010oni elselt hugjilteihuu 2010-01-23 767
10518 asuuya [2] bxg 2010-01-23 1002
10517 Өнөөдөр үнэ төлбөргүй эмэгтэйчүүд, дотор,шүд, нүд, чих хамар хоолой, ардын эмнэлгийн үзлэгтэй. [1] ӨДРИЙН МЭНД 2010-01-23 982
10516 agaar saitai utaagvi gazar 3 oroo bair zarnaa [1] gvnjii 2010-01-23 925
10515 hi busguichuudee [2] altanshagai09 2010-01-23 992
10514 4 NASTAI OXINOO AVCHIRAX UMSAN [6] anhriimaa 2010-01-23 1155
10513 XVVXDIIN TVNXNII TALAAR ASUUYA [5] anhriimaa 2010-01-23 1061
10512 hi eejvvdee,zowloldoorei... [5] MB_SH 2010-01-23 2330
10511 zovlogoo ogooch [7] kimyuri 2010-01-23 1251
10510 mgl. ruu huuhed avch yvna my_mongolia 2010-01-23 758
10509 !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! Gazriin achaa !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! 999ok999 2010-01-23 869
10508 Hi jimin 2010-01-23 771
10507 ............СОЛОНГОСТ МОНГОЛ ХҮН 6000$..... Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-01-23 801
배너신청
자생병원

배너신청