Moderator: mgl_300
文章數量 42,366
БНСУ-ын Сувон хотноо болсон “World master” тэмцээнд 66 кг-д барилдаж алтан медаль хүртсэн Олон улсын хэмжээний мастер С.Мияарагчаа 6000 ам.доллар өвөрлөн өчигдөр эх орондоо ирлээ. Тэрбээр “Энэ тэмцээн надад маш их урам зориг, эрч хүчийг өглөө” хэмээгээд Жүдо бөхийн холбооны үйл ажиллагаа миний амжилтад хамгийн ихээр нөлөөлсөн гэж хэлж байв. Жүдогийн олимпийн эрх авах тэмцээнүүд тавдугаар сарын нэгнээс эхлэх бөгөөд түүнийг дараагийн олон тэмцээнүүд хүлээж байгаа аж. Дэлхийн шилдгүүдтэй барилдахдаа эмээж байсан түүнд олимпийн аварга Н.Түвшинбаяр, Ардын багш Ч. Насантогтох нар урам өгч зоригжуулсан байна. Монголын тамирчдад дахин медаль авах боломж байсан ч жүдо бөхийн шинэ дүрэм бидэнд сайнаар нөлөөлөөгүй, бид 60, 66 кг-ын жингүүдээ бодлогын хэмжээнд авч үзэж ирэх олимпид медаль авахуулахыг зорьж байгаа хэмээн Ардын багш Ч.Насантогтох энэ үеэр онцолж байлаа