Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
Хүний хөгжлийн сангаас иргэн бүрт олгохоор тогтсон 120 мянган төгрөгийг эхний ээлжинд 70 мянгаар өгье гэж тогтсон. Энэ мөнгийг сар шинийн өмнө 1 сая 300 мянган иргэнд олгоно гэж байсан ч амжихгүй нь бололтой. Учир нь мөнгө олгох дэвтэр, хүн хүчний асуудал дутмаг байгаагаас үүдэн дээрх хугацаа хойш сунаж магадгүй гэлээ. Эхний ээлжинд олгох 1 сая 300 мянган иргэний 998 мянга нь бичиг баримтын ямарваа нэгэн зөрчилгүй юм байна. Тэгэхээр заавал шинэчилсэн бүртгэлд хамрагдахгүйгээр шууд авах боломжтой гэж хэлж байна. Дээр дурьдсан 1.3 сая иргэнд халамжийн мөнгийг байнга авч байсан хүүхэд хөгшид, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс багтаж байгаа юм. Харин үлдсэн 200 мянга гаруй иргэн нь бичиг баримтын зөрчилтэй гэнэ. Халамж олгох асуудалд бичиг баримтын зөрчил байнга дагалдаж байдаг учраас үүнийг цэгцэлж шинэчилсэн бүртгэлийг явуулахаар тогтжээ. Зүгээр нэг мөнгө олгоод зогсохгүй бүртгэлийг төгөлдөржүүлэх ажлыг ч цуг хийхээр болсон байна. Шинэчилсэн бүртгэлд дараагийн ээлжинд халамж хүртэх ёстой 1 сая 400 мянга иргэн хамрагдах юм. Насанд хүрсэн хөдөлмөрийн чадавхитай эдгээр иргэдэд бэлэн мөнгө олгох нь буруу гэсэн яриа ч гарах болсон. Энэ талаар салбарын яамнаас доорхи хариултыг өгч байна.
Ирэх сарын 1-нээс өмнө 1.3 сая хүнд "Хүний хөгжил сан"-гийн дэвтрийг тараана. “Хүний хөгжил сан"-гийн дэвтэрт боловсрол, эрүүл мэнд, орон сууцны санхүүжилт, нийгмийн даатгалын шимтгэлд зориулж болон бэлэн мөнгө гэсэн тэмдэглэл бий. "Хүний хөгжил сан"-г мөнгөөр таслахгүй байх, цаашид хичнээн төгрөг олгох зэрэг нь Засгийн газрын хийх ажил. Тиймээс иргэн бүрт хүртээх халамж дараа дараагийн жилд ахин олгогдох уу гэдэг нь эргэлзээтэй байгаа юм. Энэ асуудлыг хүний хөгжлийн сангийн хөрөнгөөр зохицуулах зүйл гэдгийг мэргэжилтнүүд хэлж байлаа.

Deerees ni nemeed helchihed gadaadad orshin suuj bgaa irged mungu avah bolomjgui gesiishuu.Ene mungiig zaaval uuriin biyer avah yostoi gesen.Teheer irj baij l avah yum bnalee.