Moderator: mgl_300
************** Ногооын зутан ***********************
орц-------лууван дунд зэргийн 1/8
төмс дунд зэргийн 1/2
манжин дунд зэргийн 1/2
улаан лооль дунд зэргийн 1/2
махны шөл шаазан аягаар 1
цөцгий эсвэл ургамалын тос хоолны халбагаар 1
гурил цайны халбагаар 1/2
ногоогоо /улаан лоолиос бусад / давстай усанд чанана, чанасны дараа махны машин буюу жижиг нүхтэй шүүрэнд шахаж, нухаж нантаглана, нухсан ногоог ясны буюу махны шөлөнд хийж байнга хутган буцалгана, шөлний амтыг сайжруулахын тулд гурилыг шарах шүүгээ буюу хайруулын тавганд хуурна, шөлөө буцалгах явцдаа хуурсан гурилаа цацан хийж буцалгана, гаргахдаа сайтар нухсан улаан лоолийг хийж өгнө, хүүхдэд өгөхдөө цөцгийг нэмнэ, 6 сартайгаас эхлэн өгнө
**************Бяслаг хатаамжийн дэвтээмэл ************
орц------- талхны хатаамж хэрчсэн талх 5 хэрчим
цөцгий цайны халбагаар 1
ээдэм эсвэл бяслаг 20гр
элсэн чихэр цайны халбагаар 1 бүтэн 1/2
буцалсан халуун ус шаазан аяганы 2/3
жорын дагуу хэмжиж авсан цөцгий ээдэм элсэн чихэр хатаамжийг халуун устай тагтай саванд хийж 15-20 минут дэвтээнэ, дараа нь бүх зүйлийг жигдэртэл модон нухуураар нухаж хутгах буюу холигчоор жигдэртэл нь хольж өтгөвтөр агшаамал болгоно,
талхны хатаамжыг бэлтгэхдээ * талхны 5-7мм-ийн зузаантай зүсэж хайруулын таваг буюу шарах шүүгээнд хийж зөөлөн гал дээр шаргал туяатай болтол нь хатаана, 7 сартайгаас нь өгөх буюу гэдэс ходоодны хямралаар удаан өвдсөн уураг илчлэгийн дутагдлын үед эмчилгээний журмаар өгнө
****************Ээдэм жимсний хольмог******************
орц--------ээдэм 3 аяга сүүг ээдүүлсэн ээдэм
элсэн чихэр цайны халбагаар 1
гурил цайны халбагаар 1
өндөг 1/4
цөцгйин тос цайны халбагаар 2
хатаасан жимс /үзэм, / хоолны халбагаар 2
ээдэм сайтар нухаж гурил элсэн чихэр өндөгтэй холино, хуурай жимсээ угааж дэвтээж бага зэргийн усанд хийж чанаад жижиглэн хэрчиж татна, нухсан ээдмийг хэсэглэн хувааж хавтгайлаад голд нь татсан жимсээ хийж бөөрөнхийлж гурилд өнхрүүлж шарна, 10-11 сартайгаас эхлэн өгнө
***********Луувантай ээдэм**********************
орц--------дунд зэргийн лууван 1 бүтэн 1/2
өрмийг нь авсан 3 аяга сүүний ээдэм
элсэн чихэр цайны халбагаар 1
луувангаа 25-30минут болтол нь тагтай саванд чанана, болсон луувангаа сайтар нухна, ээдмээ мөн адил сайн нухаж луувантайгаа хольж элсэн чихрээр амтлан өгнө, 7-8 сартайгаас 7 хоногт 2-3 удаа өгнө, сульдаа тураал суулгалт өвчтэй хүүхдэд эмчилгээний журмаар өгнө