Moderator: mgl_300
Би нэгэн хувийн байгууллагад ажилдаг эгэл жирийн нэгэн бүсгүй хувь заяагаар учирсан нэгэн залуутай гэхдээ одоо тэрнээсээ салмаар байна. Одоо минь амьдрал там болж хувираад байна. Уул нь тэр хүн их давгүй л дээ архи уухгүй тамхи татахгүй нэг гэм нь аймар хартай бөгөөд намайг хаашаа ч гаргахгүй гэртээ байлгах дуртай гэхүүдээ. Би 2 ч дээд сургууль төгссөн боловсролтой мөн солонгос англи хэлтэй хаа ч очсон ажил олоод хийчих чадвартай гэж өөрийгөө боддог. Одоо би 26-тай би тэрнээс салаад бараг 7 сар болж байна. Хамт байх хугацаандаа би зүрүүдэлсээр байгаад нэг компанид ажилд орсон их олон боломжийг тэр хүнээс болж алдсан л даа гэхдээ одоо эргэж хармаагүй байна нэгэнт өнгөрсөн амьдрал хойно гэж бодоод. Гэхдээ одоо тэр хүн намайг араас мөрдөөстэй, надтай суухгүй бол би чамайг ална. Алаад мөчлөөд хог дээр аваачаад хаяхад чамайг хэн ч хайхгүй гээд утсаар сүрдүүлэх юмаа. Бид 2 цуг амьдарч байх 1 жилийн хугацаанд би ээжтэйгээ уулзах ч эрхгүй тийм л нэгэн байсан. Ядаж байхад бэлгэвч хэрэглэх дургүй болохоор би хамгаалалтын эм уудаг байсан сүүлдээ эм нь таарахаа байгаад би эмээ уухаа болингуут би жирэмсэн болчихсон тэгээд за за нэгэнт жирэмсэн болчихсоноос хойш хүүхдээ гаргаад 2-уулаа сайхан амьдаръя гэсэн бодол надад төрсөн л дөө.
Тэгээд би бөөн баяр би хүүхэдтэй болчихлоо гээд хэлсэн чинь тэгээд яадгийн май наад хүүхээ авхуул гээд надад мөнгө сарвайсан. Сарвайхдаа хамгийн сэтгэлд юм хийсэн үг нь би өөрийгөө үргүй гэж бодож байлаа ашгүй би үртэй юм байна одоо нааддаа авхуулж үз гэдэг байгаа. Энэ хорвоод ийм хүн байдаг юм уу өөрөө эмэгтэй хүнээс гараагүй юм шиг… Би нэг өдөр хамаг юмаа аваад ээж аав дээрээ оччихсон тэрнээс хойш 7 сар болж байна салснаас хойш надаас мөнгө эд хөрөнгө нэхдэг болсон. Би тэр хүнтэй амьдарч байхдаа тэр хүнээс юу ч нэхэж үзээгүй би өөрөө өөрийгөө болгоод л аваад явчихдаг байсан. Тэр хунийг ирэхэд нь халуун хоол ширээн дээр нь бэлэн, бохир хувцастай явуулж байсан удаа ч байхгүй ш дээ. Тэгэхэд надад төрсөн өдрөөр ганц ээмэг бөгжний хослол авч өгчихөөд тэрийгээ надаас нэхээд… Би бас хүн байна даа би тэрнээс салснаасаа хойш машин авсан өөрийн гэсэн хадгаламжтай болсон. 7 сарын дараа юмаа нэхэж утасдаад тэгэхлээр нь шар гозойгоод ээмэг бөгжний хослол болон надад тухайн үед амьдарч байхад 200.0-гаар палаж авч өгсөн юм л даа тэр палажных нь мөнгийг нь өгчихсөн миний зөв биз дээ…
Гэхдээ одоо тэр надад авч өгсөн бүх юмаа авчихаад надаас салаж өгөхгүй мөрдөөд утсаар доромжилоод байгаа нь надад хэцүү байна. Яавал тэр хүнийг өөрөөсөө холдуулах уу??? Би цагдаад өгөх үү? ТЭР ХҮНЭЭС БИ АЙЖ БАЙНА. ТЭР ХҮНИЙ АЛНА ГЭЭД ДАЙРЧ БАЙСАН ЦАРАЙ НЭДЭНД ХАРАГДААД БИ УНТАЖ Ч ЧАДАХАА БАЙСАН ДААНЧ БАТАЛГАА БАЙХГҮЙ БОЛОХООР ИХ ХЭЦҮҮ БАЙНА АРГА ЗАМ БАЙВАЛ ТУСЛААЧ…