Хойд Солонгосын шорон, хорих лагеруудад 200 орчим мянган улс төрийн хоригдол байгаа хэмээн Өмнөд Солонгосын засгийн газрын дэргэдэх Хүний эрхийн асуудал эрхэлсэн хорооны илтгэлд тэмдэглэжээ.
Анх удаа хэвлэгдэж буй энэхүү илтгэлийг бичихэд Өмнөд Солонгост зугтаж ирсэн БНАСАУ-ын 371 иргэн, улс төрийн хэргээр хоригдож байсан 17 хүнээс авсан мэдээллийг ашигласан байна. Тэднээс авсан мэдээллийг үндэслэн Хойд Солонгосын нийт зургаан хорих лагерьт эдгээр хоригдлуудыг хорьж байгаа гэсэн дүгнэлт хийжээ.
Зөвхөн хээл хахууль өгсөн тохиолдолд зарим нэг нь суллагдаж чаддаг аж. Лагериудад хоригдлуудыг тамлан зовоохын зэрэгцээ удирдлагын зүгээс хэсэг, бригадын даргаар тохоон томилсон эрүүгийн хэрэгтнүүд хүчирхийлэл үйлддэг гэнэ.
Дашрамд сануулахад, Америкийн "Freedom Hous" төрийн бус байгууллагаас 2009 онд гаргасан судалгаагаар БНАСАУ хамгийн чөлөөт бус орнуудын тоонд багтжээ.
С.Баяр
hedii hurtel ingej yavna gej boddogiin boldoo.