Энэ бол амлалт. Тиймээ тэд энэ амлалтынхаа үр дүнд Монгол Улсын төрийн дээд суудалд сууж байгаа.Тэд энэ суудалд суусан нь үнэн тул мөнгө өгөх нь үнэн байх ёстой. Харин эсэргээр өгөх нь худлаа бол тэд энэ суудал дээрээ суух ёсгүй байлтай даа. Мэдээж одоо ахин сонгууль энэ тэр гээд бөөн юм болохгүй учир 2012 онд эднээс хэд нь ахин энэ суудалд суух вэ?
МАХН болон АН хоёр гээд нэг юм л амалсан болохоос эрхэм гишүүн би тэгж амлаагүй. Учир нь ийм бүтэхгүй юмийг хэн гэдэг тэнэг нь амалдаг байна аа... гэсэн шүү л юм ярьх байх даа 2012 онд.
Дээрх хоёр нам сонгуулийн шоундаа хэт үнэмшиж улайраад амандаа орсонг хэлж байх үеийн ам.доллор төгрөгийн ханшаар бодоод ам,доллор л авцгаана шүү.
Хэрэв тэгэхгүй бол монгол төгрөг цаас болно.
За тэгээд монгол улсын сонгогч (00-110 настан бүгд)та бүхэн 1,5 сая төгрөг буюу 1000 ам.доллороо он гаргаад авна.
Эсвэл МАХН, АН хоёр он гаргаад халаа сэлгээгээ бүрэн хийж намаа аварч дараагийн сонгуульд бэлтгэх л үлдэж дээ