Бичлэгийн тоо 15,500

Хангыль
Хангыль нь солонгос хэлийг тэмдэглэдэг албан ёсны үсэг юм. Хүн төрөлхтөн олон жилийн турш хэл хэрэглэж байгаад хэлний олон хязгаарыг даван туулахын тулд бичиг үсэг зохион хэрэглэх болжээ. Өнөөдөр хүн төрөлхтний хэрэглэж байгаа хэлний тоо нэг мянга хол даваад байгаа ч 100 аадхан бичиг үсэг хэрэглэдэг гэнэ. Түүний дотроос Солонгос үсэг нь хэрэглэгчдийн тоогоор дэлхийд эхний аравт багтдаг. Дэлхийн олон үндэстнүүд өөрсдийн хэлийг тэмдэглэхийн тулд бичиг үсэг зохиож хэрэглэх болсон ч хангыль шиг тодорхой цаг үед тусгай хүн цоо шинээр бичиг үсэг зохиож, улсын бичиг үсэг болгосон түүх дэлхийд ховор. Түүнчлэн шинэ үсгийн талаархи тайлбараа ном болгон хэвлүүлсэн нь түүхэнд байгаагүй хэрэг болжээ. Ялангуяа үсэг зохиосон зарчим болон үсгийн хэрэглээний талаархи тайлбар дээр бичсэн онолыг дэлхийн хэл шинжээчид өндрөөр үнэлдэг. Хангылийг 15 зууны дунд үед Сэжун хаан ордны эрдэмтэн мэргэдээр зохиолгосон (тухайн үед Хүнминжоным гэж нэрлэж байв) ба дэлхийд хамгийн шинжлэх ухааны үндэстэй бичгийн нэг бөгөөд солонгосчуудын соёл, шинжлэх ухааны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулжээ. 

Одоо Хүнминжоным нь улсын үнэт соёлын өвийн 70 дугаарт тэмдэглэгдэж, 1997оны 10 сард ЮНЕСКОгийн дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн.
Хангылийн давуу тал
Хангыль дэлхийд ховор бичиг үсэг бөгөөд дараах онцлогтой. 

Нэгдүгээрт, ихэнхи үсэг нь хэн хэзээ зохиосон нь мэдэгддэггүй ч Хангыль нь Жусон улсын үед Сэжуний 25дугаар он(1443 он)д Сэжун хаан ордны эрдэмтдээр зохиолгосон

Хоёрдугаарт, Хангыль нь амьсгалын эрхтэн болон тэнгэр газрыг жишээлж зохиосон тул бусад орны үсэгний нөлөөг авалгүй өвөрмөц аргаар зохиогджээ.
Гийгүү лэгчХэлний уг хоолойг хаах мэт хэлбэр
Хэл дээд тагнайд хүрэх хэлбэр
Амны хэлбэр
Шүдний хэлбэр
Хоолойны хэлбэр
ЭгшигГазрын бөөрөнхий хэлбэр
Газрын тэгш хэлбэр
Хүний зогсож байгаа хэлбэр
Гуравдугаарт, Хангыль нь шинжлэх ухааны зарчим дээр тулгуурлан зохиогдсон бөгөөд үндсэн гийгүүлэгч ‘ㄱ, ㄴ, ㅁ, ㅅ, ㅇ' таван гийгүүлэгч ба ‘ㆍ, ㅡ, ㅣ’ гурван эгшиг нийлж, бусад үсгүүдийг бүтээдэг.
Үсэг зохиох зарчимжишээ
Гийгүү лэгчҮндсэн үсгэн дээр зураас нэмнэㄱ → ㅋ, ㄴ → ㄷ, ㅁ → ㅂ
ㅅ → ㅈ, ㅇ → ㅎ .....
Үндсэн үсгийг зэрэгцүүлэн бичнэㄱ → ㄲ, ㄷ → ㄸ, ㅂ → ㅃ
ㅅ → ㅆ, ㅂ+ㅅ→ㅄ ......
ЭгшигҮндсэн үсгийг нэмнэㅣ+ㆍ→ㅏ, ㆍ+ㅡ →ㅗ
ㅗ+ㅏ→ㅘ .....
Дөрөвдүгээрт, Хангыль нь бусад аль ч үсгээс илүү авиаг тэмдэглэдэг үсэг тул хичнээн хэцүү дуудлагыг ч хялбархан тэмдэглэж болдог. 
Тавдугаарт, Хангыль нь орчин үеийн хэл шинжлэл, шинжлэх ухаан дээр тугуурлан зохиогдсон үсэг тул компьютер дээр үсэг шивэх чөлөөтөй төдийгүй арга нь ч хялбар тул гар утсанд төвөггүй мэссэж бичиж болно.
Солонгос үсгийн тогтолцоо
Одоогийн Солонгос үсэг нь 15зууны үед зохиогдсоноосоо хэлбэр нь жаахан өөрчлөгдсөн ч дараах үндсэн гийгүүлэгч, эгшгээс тогтоно. 

Нэгдүгээрт, үгийн эхэнд бичигддэг 19 гийгүүлэгчтэй. 
ㄱ,ㄴ,ㄷ,ㄹ,ㅁ,ㅂ,ㅅ,ㅇ,ㅈ,ㅊ,ㅋ,ㅌ,ㅍ,ㅎ,ㄲ,ㄸ,ㅃ,ㅆ,ㅉ 
Хоёрдугаарт, үгийн дунд бичигддэг 21 эгшигтэй. 
ㅏ,ㅑ,ㅓ,ㅕ,ㅗ,ㅛ,ㅜ,ㅠ,ㅡ,ㅣ,ㅐ,ㅒ,ㅔ,ㅖ,ㅘ,ㅙ,ㅚ,ㅝ,ㅞ,ㅟ,ㅢ 
Гуравдугаарт, үгийн төгсгөлд бичигддэг 21 гийгүүлэгчтэй.
ㄱ,ㄴ,ㄹ,ㅁ,ㅂ,ㅅ,ㅇ,ㅈ,ㅊ,ㅋ,ㅌ,ㅍ,ㅎ,ㄲ,ㄳ,ㄵ,ㄶ,ㅄ,ㅆ,ㄺ,ㄻ,ㄼ,ㄽ, ㄾ,ㄿ, ㅭ
Солонгос хэлний онцлог
Авиазүйн онцлог
Нэгдүгээрт, солонгос хэлэнд бусад хэлэнд байдаггүй дуутай сул гийгүүлэгч, дуугүй чанга гийгүүлэгч, давхар дуудлагатай гийгүүлэгч зэрэг онцлог авиа бий. 

Хоёрдугаарт, Солонгос хэлний үе үүсгэхэд заавал эгшиг хэрэгтэй. Эгшиг дангаараа үе болох ч бий, гийгүүлэгч эгшиг гийгүүлэгч нийлж үе болох ч бий. Эгшиг дангаараа үе болох тохиолдолд үеийн эхэнд ‘ㅇ’ бичигдэнэ. ㅇ + ㅏ = 아
ㅇ + ㅗ = 오

Эгшиг гийгүүлэгч нийлж үе бүтнэ.
ㅇ + ㅓ + ㅂ = 업
ㅇ + ㅏ + ㄹ = 알

Гийгүүлэгч эгшиг нийлж үе бүтнэ. 
ㄱ + ㅏ = 가
ㄹ + ㅜ = 루 

Гийгүүлэгч эгшиг гийгүүлэгч нийлж үе бүтнэ.
ㄱ + ㅜ + ㄴ = 군 
ㅁ + ㅏ + ㄹ = 말
Хэллэгний онцлог
Нэгдүгээрт, солонгос хэлний үг хэллэгийг эх хэлний үг, ханзны үг, гадаад хэлнээс орж ирсэн үг гэж хуваах ба тэр дундаас ханзны үг хамгийн их. 
Хоёрдугаарт, солонгос хэлэнд мэдрэхүй заасан үг болон билэгдлийн үг их хөгжсөн. Эх хэлний үгэнд мэдрэхүйн нарийн ялгааг илэрхийлсэн үгс элбэг. 
Гуравдугаарт, солонгос хэл авиа дуурайсан үг болон байдал дуурайсан үгээр арвин ба “пүн пүн” дуугарах гэх юм уу “баацга баацга” алхах гэх мэтийн хэллэг их төдийгүй эдгээх нь бас ямар эгшиг орсноос шалтгаалж өөр өөр мэдрэмжийг илтгэнэ. 
Дөрөвдүгээрт, солонгос хэлэнд ах дүүсийн холбоог илэрхийлсэн хэллэг хөгжсөн. Англи хэлний ‘aunt' гэдэг үгийг зааж байгаа утга солонгос хэлэнд хэнийг хэлж байгаагаасаа хамаарч ‘큰어머니(ээжийн эгч), 작은어머니(ээжийн дүү), 고모(аавын эгч), 이모(аавын дүү) гэх мэтээр хэрэглэгдэнэ.
Хэлзүйн онцлог
Нэгдүгээрт, солонгос хэлэнд нэр ба үйл үгийн нөхцөл их хөгжсөн бөгөөд ихэнхи нь хэлзүйн утга илтгэнэ. 

친구가/ 네 시 비행기로 /오기 때문에/ 공항에/ 나간다
өгүүлэгдэхүүн байц холбох нөхцөл байц төгсгөх нөхцөл 

Хоёрдугаарт, солонгос хэлний өгүүлбэр ‘өгүүлэгдэхүүн + тусагдахуун + өгүүлэхүүн' дараалалтай. Гэвч солонгос хэлний өгүүлбэрийн дэс дараалал харьцангуй чөлөөтэй, өгүүлэхүүн өгүүлбэрийн төгсгөлд ордог ч бусад гишүүд нь харьцангуй чөлөөтэй байраа сэлгэдэг. 
Гуравдугаарт, солонгос хэлэнд хүндэтгэлийн үг их хөгжсөн. Ярьж байгаа этгээд сонсож байгаа этгээдээ хүндэтгэх юм уу өгүүлбэрийн эзэн биеийг хүндэтгэхдээ зэрэглэлээс шалтгаалж янз бүрээр илэрхийлнэ. Энэ мэтээр янз бүрийн хэлбэрээр хүндэтгэх арга нь солонгос хэл соёлын гол онцлог үзэгдэл юм.

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2674412/3fc/trackback

m4gl

2010.04.21 21:44:36
*.63.207.31

guhkjnjk

 

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
15500 solongos hel surah site iin hayagiig [1] sarnai1 2008-07-21 61754
15499 MONGOLIIN TSAGDAA NARIIN DUR TURH [1] sungirl 2008-08-01 53835
15498 Joloonii Unemleh (orchuulga) file [5] Levi`s 2009-05-15 47807
15497 TA BUHEND INFINUM BUTEEGDEHUUNIIG SANAL BOLGOJ BNA sormuusmaa 2009-06-27 44464
15496 SPSS deer sudalgaa mongoor hiilgene daegu_a 2011-10-11 42263
15495 БНСУ-ын их дээд сургуулиудад тэтгэлэгээр суралцах бололцоо [6] Levi`s 2010-01-19 35358
» Хангыль нь солонгос хэлийг тэмдэглэдэг албан ёсны үсэг юм. [1] Levi`s 2010-01-19 30804
15493 Урилга бичэх заавар file [5] Levi`s 2010-07-14 28359
15492 Ямар мэргэжилтэй болъё доо [4] Levi`s 2010-05-24 27993
15491 Angli helnii dyydlagatai hicheel [1] huljsan noir 2007-07-24 27604
15490 diplomiin ajil [3] syys 2009-02-03 27492
15489 Ханлим олон улсын сургуулийн хэлний курст элсэлт авч байна [2] ADVertisement 2009-11-12 23841
15488 Hiliin chanad dahi Mongol Zaluuchuudiin udur zolzaya 2008-04-25 23247
15487 한국어능력시험 제 17,18 [3] Levi`s 2009-12-29 23038
15486 solongos helnii tuwshin togtooh shalgalt [1] aandar 2008-03-28 21583
15485 SOLONGOSIIN IH DEED SURGUULID DARAAHI MERGEJLUUDEER ZUUCHILJ BAINA [1] surguuli_d 2008-11-18 20742
15484 Oyutan hoshin shog Itgelxvv 2009-04-16 19798
15483 Элсэлтийн материал бүрдүүлэх Levi`s 2008-08-12 19200
15482 angil helnees orchuulga hiij ogoh hun bna uu? [1] love 2006-10-02 18261
15481 Orchuulga bolon Solongos, Mongol hel zaana. TEL:010-2480-9094 이세라 2012-10-11 18061
15480 БНСУ дахь гадаадын иргэдийн визийн төрөл [3] Levi`s 2009-03-02 18011
15479 Angli helnii surgalt [1] Zayagiin 2008-07-08 17706
15478 * Kino unegui uzeh bolomj * fnla32 2008-12-24 17325
15477 CMOX -iin 6 - chuulgan 9-19nd Seould file [2] Levi`s 2009-09-09 16926
15476 их дээд сургуулиудын танилцуулгыг тараах болно file [2] 96843226 2008-06-28 16805
15475 Монгол Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах гадаадын шилдэг их сургуулийн нэрсийн жагсаалт Levi`s 2008-09-08 15749
15474 iltgel yaj tawih be tuslach [5] eeeeeeeesh 2011-01-29 15609
15473 Davaasambuugiin Mörön Levi`s 2010-02-17 15345
15472 OgooMoR CeTgeLt MonGoLchUUd Ta BvXeHd !!! Manaach01 2009-03-25 14225
15471 Монгол Solongos улсад визгүй зорчих тохиолдолд Levi`s 2010-08-05 14204
배너신청
자생병원

배너신청