
Xайтийн ард түмэнд туслах уу? Монголын хөдөөгийн малчдад туслах уу?
Уншсан 1581 vote 0 2010.01.18 13:33:07
Тиймээ. Аль нь байгалийн гамшиг аль нь хариуцлагын гамшиг юм бол.
МАХН (Монголын Ардчилсан Хувьсгалт Нийгэмлэг) өөрсдийн хий амлалтаа биелүүлэх гээд 189 тэрбум төгргийг 2,7 сая хүнд цацах гэж байна. Богдын будаа цацдаг шиг л юм даа. Орчин үеийн хэлбэр нь юм болов уу даа.
2,7 сая хүнээс чинь сайн дураараа энэ мөнгийг чинь авахгүй гэсэн 76 хүн бий. Энэ давхардаж мөнгө аваад яах вэ? гэсэн эх оронч 76-н тэрбумтан. Мөн 7,6 сая ямаа ч энэ жил цалингаа авахгүй байж мэднэ. Мөн тэдний даган хүрээлсэн шинэ цагийн БААТАР-д бас мөнгө өгөхгүй байх?!!
Энэ тэнэг ч гэсэн ухаангүй алхамуудаас үүдээд өнөөдөр монголд байдал хүнд болж ээ.
Жилийн жилд өвөл болдог гэдэг шиг ГАН болчихлоо. МАХН-н яруу алдарт дэмжигч нар худлаа хашгиралдаад монголд байгалийн гамшиг гээд л байна. Үнэн дээ бол МАХН-хны ХАРИУЦЛАГА үгүйн ГАНШИГ шүү дээ.
Удахгүй монголчууд өвлийг-зуд, зуныг- ган гэдэг болох биз. Тэгээд л монголчууд ган, зудандаа бэлдээд хандив цуглуулдаг тусгай албатай болох биз.
Солонгост байгаа монголчууд та бүхний төрсөн аав ээж, ах эгч, дүү нар чинь л хөдөө мал малалдаггүй бол МӨНГӨ л битгий өгөөрэй.
Харин даатгалын компануудын сурталчилгааг өг!!!
Хатуу ч гэсэн энэ л тэднийг чинь дараа дараагийн олон жилийн зуднаас аварна.
БНСУ-д ажиллаж амьдарч байгаа Монголчуудаа Xайтийн газар хөдлөлтөнд нэрвэгсэд зориулж хандивын гараа сунгая. http://www.youtube.com/watch?v=2RrIjHXQ_qY&feature=channel
Байгалийн даван туулшгүй ийм нөхцөлд л бид хүн гэдгээ мартаж болохгүй.
gants neg mal iluu uldeh ni mongoliin bayalag uym biey zasaad geree zas geree zasaad turuu zas gedeg uym uyn turuun holdoj uls ornoo zasaltschihaad dayan delhiin gamshigt tuslasan deer bh harin ed baraa ni deer baih gudamjnaas neg daabuun honjil abaad yabuulsan ch ter chini elgebch nemnee bolchihno shuu dee humuusee eh oron malchin tumendee namarjin naadamdsan gej hatuurhaad yahab chadah chadahaaraa tusaltsgaaya
Ухаангүй сайхан сэтгэл тэнэгийн төрсөн дүү гэдэг английн эртний үг байдаг юм гэсэн. Дэлхийн дулаарал болоод монгол шиг минь их газрын оронд хуурайшил бий болж улмаар өвс, ургамлын ургалт багасаж цөлжилт бий болж байгааг мэдсээр байж ямаанд цалин өгч, малчдад үнэгүй өвс тэжээл, үр хүүхдэд нь сургалтын төлбөрийн хөнгөлөлт гэсээр тэд чинь манкурт боол шиг болж. Монголд бэлчээрийн мал маллах даац 25 сая толгой байхад хэвийн гэсэн шинжлэх ухааны тооцоо байсаар байтал өнөөдөр 50 сая хүрээд байна. Зах зээлийн жамаар нь хэдэн малаа ДААТГАЛд хамруулсан бол өдийд юунаас нь айх вэ дээ? гэтэл тийм биш ээ. Малчид буюу мал дагасан хүмүүс чинь мал шиг болчихсон юм биш үү. 20 сая бэлчээрийн мал 10 сая фермерийн мал аж ахуйтай болчихвол...
Гэтэл өнөөдөр бид сүүгээ(БНХАҮ), махаа(Австрали) авч эхлээд байгаа нь үнэн шүү дээ.Дэлхийн дулаарлын өмнө хүн төрлөхтөн хүчин мөхсдөөд байхад жил болгон зуд, ган гээд байж болох уу? сайн бод.!!!
Мал дуусвал монгол дуусна гэдэг үнэн ч энэ нэг тусламж, үнэгүй бараа, мөнгө тараалтаараа бол малаасаа түрүүлээд хүн нь дуусах гээд байна. Монголын Ардчилсан Хувьсгалт Нийгэмлэг (МАХН)-т манкурт боолууд л хэрэгтэй. Сонгуулиар мөнгө, зуднаар өвс тараасаар УИХ-н суудлыг бөглөөд байгааг анхаар. ӨӨРЧЛӨЛТ хэрэгтэй болсон. 2010 оноос эхэл. Та бүхэн өнөөдөр 1 ам.доллар өгсөнөөс дараа жил өвс хадах гэсэн тэр хүслийг нь алж байна. Та бүхэн хөдөөний малчин ард түмнээ устгахад бүү оролц.
Харин өөрийн ахан дүүстэй туслах гүй нь таны хувийн асуудал. Түүнээс монголын малчдад өнөөдөр УХААРАЛ хэрэгтэй, түүгээр нь тусал.
1990 онд кардын бараанд ороод Улаанбаатар хотын иргэд хэрхэн өлсөж байсныг хөдөөний ахан дүүс минь зүгээр л хараад сууж байсан. Тэр үед нийслэлд хэдэн хүүхэд өлсгөлөнгөөс болж төрж чадаагүй, хэдэн нярай эндэж байсанг мэдмээр бол монгол улсын статистикийн мэдээг хайж олоод хараарай.
Мал бол эд хөрөнгө, хүн бол үнэлэгдэшгүй эрдэнэ.
Үнэндээ бол монголд бэлчээрийн дайн болж байгаа энэ үед байгал, дэлхий өөрөө шийдэвэр гаргаж байна.
Үнэхээр малчдадаа хүн гэдэг үүднээс ы, туслах гээд байна уу? мал махны мин, нөөц гээд туслах гээд байна уу?
Сайн бодоорой. хамгийн энгийн бөгөөд шудрага арга бол дараа жилээс та бүхэн даатгалд сайн хамрагд л гэж зөвөлж сурталчмаар байна. ХААН банк ч гэсэн зээлдэгч нарынхаа төлөө юм хийх л ёстой. Бэлэн жишээ энэ шүү дээ. Байгалийн гамшигаас болоод зээлээ төлж чадахгүй бол дахин нэг банк дампуурах уу? За тэгээд ДААТГАЛ гэдэг зүйл чинь хотын бидний туслах ганц зөв шударга арга шүү.