Moderator: mgl_300
Маш ховор тохиолдолд хүн бүр хүмүүстэй харицах харьцаагаар дутдаг, хүн ингэж л зохицсон байдаг. Хүмүүс хоорондоо мэдээ мэдээлэлээр бие биетэйгээ хуваалцаж, танилцаж, дотносож, эерэг ба сөрөг сэтгэл хөдлөлөөр цэнэглэгдэж байдаг байна. Энэ бүхэн бүгд харилцаа, холбоон дээрээс л үүддэг. Зарим амьдралын чухал үйл явцад худал хэлж байгааг мэдэхгүй байх нь бидэнд маш муухай санагддаг билээ. Магадгүй худал үнэнийг ялгаж сурах нь хүн төрөлхтний чинь хүсэл бизээ. Хамарсалтай нь энэ дэндүү хэцүү, учир нь бид заримдаа өөрийн хийсвэр сэтгэснээ бодит байдлаас салгаж чаддаггүй шүү дээ. Хэдий тийм боловч үүнийг мэдхэд нэг их тоног төхөөрөмж, багаж шаардагдахгүй , зөвхөн яриж байх үедээ харьцаж байгаа хүнийхээ шинж тэмдгийг л сайтар анхаарахад болно. Гэвч та маш болгоомжтой байж түргэн шийдвэр гаргахгүй байхыг хүсье. Алдарт Шерлок Холмс хүртэл нэгэн бүсгүйг аймшигт гэмт хэрэгт хардаж, үнэнийг нуун дарагдуулсан хэмээн гүжирдэж байжээ. Энэ мэдээж буруу байж таарч бүсгүй зүгээр л өөрийн пүдэрдээгүй хамарнаасаа ичиж байсан ажээ. Ямар зарчимтай байх вэ? Худал үг - мэдээж үүнийг мэдэж байгаа болон мэдэх хүмүүст маш эвгүй, ая тухгуй, байнгийн айдастай байдаг. Ямар ч хүн гомдоохооргүй хөнгөн худал хүртэл тийм байдаг байна. А харин илүү хүнд хэлбэрт орон, тэр хүний цаашдын амьдралд нөлөөлөх дээрээ тулхад энэ бүхнийг маш сайн тэсвэртэй хүн л энэ үед өөрийгөө зөв авч явж чаддаг ажээ. Гэвч ийм үед ч гэсэн хэрэв зөв юмыг нь олж харж чадвал маш тод содон шинж тэмдэг харагдана, түүний яриа, хариултуудад энэ нь илүү хурц харагддаг байна. Эдгээр шинж тэмдгийг хэдүүлээ ангилж тус бүрээр нь ярилцъя. Яриа Хэрэггүй баримтууд: Хүмүүс өөрсдийн яриж буй зүйлээ итгэл үнэмшилтэй, сонирхолтой болгохын тулд өөрсдийн бодсон зүйлийг бодит амьдралтай холбож, хачир нэмдэг байна. Жишээлбэл та хамт харьцаж буй хүнээсээ түүний мэддэг нэгэн хүний талаар асуухад тэр хоол ямар сайхан амттай байсан, цаг агар хэр тогтуун байсан тухай ярьж, харин асуусан хүний талаар өнгөцxөн дурдаад өнгөрдөг. "Чи таа л даа" маягийн хариултууд: Тэр хүн тань тодорхой хариулж буй эсэхийг сайтар анзаарж байх хэрэгтэй. Гэхдээ байн байн яриаг нь тасалж тодорхой хариулт авах гэж зассаны хэрэггүй. Асуулт асуусан хариулт бол булзайруулж буй хэрэг юм гэдгийг санаарай. Жишээ нь та "Чи өнөөдөр зурагт үзсэн үү?" гэж асуухад өөдөөс чинь "Чи намайг өнөөдөр зурагт үзэж болохгүйг мэднэ шдээ" гэж хариулвал булзайруулж байгаа хэрэг бөгөөд та ямар ч тодорхой хариулт аваагүйн шинж. Мэдээж хариулж буй хүн тань бага зэрэг сандарч тэвдсэн үед иймэрхүү маягаар хариулдаг байна. Мөн өөр нэгэн жишээ бол та "Та үүнийгээ засаж чадна гэдэгтээ итгэлтэй байна уу?" гэж асуусан гэж бодход хариулж буй хүн "Манай найзууд намайг хамгийн сайн нь гэдэг юм" гэсэн хариулт өгвөл өөртөө итгэлтэй боловч үүнийгээ хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй байгаа хэрэг. Яаж та асуусан, танд тэгж л хариулна: Яг таг хариулт авахыг хүссэн асуулт болон асуултаа олон дахин давтсан харилцаанд нөгөө хүн тань яаж хариулахаа сэтгэж амждаггүй бөгөөд асуусан асуултын үгийг ашиглан мушгиж, цаагуураа зөв хувилбараа бодож олдог байна. Хариултын оронд онигоо: Марзагнасан, алиа хариултуудад анхаарж байгаарай. Өөрийг тань асуухад тэрээр маш ухаалаг сэтгэж хошиноор хариулхад та инээгээд өнгөрч дараагийн асуултдаа орон эсвэл энэ тухай дахиж бүр сөхөөгүй байх - энгийн үзэгдэл. Гэвч бодох хэрэгтэй, хэрвээ тэр хүн ихэнх тохиолдолд хошигнож хариулж, шууд хариулхаас татгалзаж байвал үүнийг тэр зориудаар хийж байж ч мэднэ. Өөр өөр хурдтай ярианууд: Байнгийн ханиад, хоолойгоо засах гэсэн оролдлого, гэнэтийн ярианий темпээ хурдасгах эсвэл багасгах тохиолдолд тэр хүн цухалдаж цочирсон, магадгүй худлаа ярьж байж болзошгүйн хэрэг. Энд харин хүмүүсийн хоолойн өнгө, ярианы хэлбэр ямар ч хамаагүй бөгөөд бүгд ижил байдаг байна. Хэрэв яриан дахь үйл явцад буцаж, ярьсан зүйл дээрээ эргэж юм нэмж тодруулж байвал тэр хүн худлаа яриагүй үнэнийг хэлж байгаа гэсэн үг байна. Учир нь худал хэлсэн түүхэнд дундуур нь юм нэмэх, юу гэж худал хэлснээ цээжлэхэд хэцүү байдаг бөгөөд энэ нь тэднийг өөрсдийг нь бариж өгөх гол шалтгаан болдог юм. Биеийн хөдөлгөөн Хэрэв харицаж буй хүн тань гараараа нүүрэндээ хүрж, хамраа маажиж, амаа таглаж яриж байвал магадгүй таниас нуугдаж, болохгүй зүйл хэлчихвий гэсэндээ тэгж байгаан хэрэг. Мөн хөлийг нь анзаарж байх хэрэгтэй. Хэрэв 2 хөлөө 2 тийш хөдөлгөж, магадгүй бага багаар хойш болж байвал өөрөөс тань зугтаж буй шинж юм. Ялангуяа асуулт асуусан үед хойш болж буй хөдөлгөөн болон толгойгоо доош болгож байгаа үгүйг анзаарах хэрэгтэй бөгөөд, хэрэв ингэж байвал танаас ямар нэгэн юм нууж, мэдчихвий гэсэндээ ингэж байна гэсэн үг. Сэтгэлийн хөдөлгөөн Тавгуй хулээн авалт: Тэр хүний реакцид маш сайн анхаарах хэрэгтэй. Хэрэв ямар нэгэн юм нууж байгаа бол тэр хүний сэтгэлийн хөдөлгөөн хоцорж ирлэх магадлалтай байдаг. Заримдаа туруулж илэрдэг бөгөөд энэ нь тэр хүн тэс өөр зүйлийн талаар бодож, ярианы утсан дээр тогтохгүй байгаа болоод хуурамч сэтгэлийн хөдлөл илэрдэг байна. Жишээлбэл хүний нүүрэнд тодорж бүй сэтгэл хөдлөл 6 секундээс доош байвал тэр сэтгэл хөдлөл эмоци хуурамч гэсэн үг. Баяртай инээд: Хэт их сэтгэл хөдлөл ч бас заримдаа худал хуурмаг харагддаг байна. Хэрэв тантай гэнэт тун эелдэг эсвэл эсрэгээрээ харьцаад эхэлбэл тэр хүн тань өөрийнхөө жинхэнэ сэтгэл хөдлөлийг нууж байгаагийн шинж. Ааш авирийн өдөөн хатгалга Та зүлгэн дээрх хоккеид дуртай юу? - Худал ярьж буй хүнд таны зүгээс гэнэт сэдвийг солиход тэд маш сайнаар хүлээж авах бөгөөд таны санаачлагыг дэмжих болно, учир нь тэд хэдий бага тэр зүйлийнхээ талаар ярина тэдэнд төдий чинээ бага "өөрийгөө барьж өгөх" боломж байна гэсэн үг. Хэрэв тэр хүн тань үнэн хэлж байгаа бол тэнд таныг гайхаж, яагаад сэдвийг ингэж солив гэсэн харцаар харах болох бөгөөд буцаж сэдэв руугаа орохыг хүснэ. Надад та нар таалагдахгүй байна... - Хэрвээ та харьцаж буй хүндээ итгэхгүй байвал бид танд шууд чамд итгэхгүй байна гэж хэлээд, тэгсэн даруйдаа тэдний хараа салгалгүй итгэхгүй байгаа янзаар хараарай. Хэрэв үнэхээр үнэн ярисан бол нөгөө хүн тань руу хөмсгөө зангидаж, цочирдсон, бухимдсан байдалтай харах болно. Хэрэв худал яриж байсан бол тэд сандарж, тэвдэж өөртөө итгэлгүй байдал ажилагдана. Хэрэглэгдэх заавар Дээр хэлсэнчлэн хүнийг 2-3хан шинж тэмдгээр дүгнэлт хийх нь ихэнх тохиолдолд алдсан байдаг. Ийм учраас бид та бүхэнд аль болох дүгнэлт хийхдээ яаралвчлахгүй байхыг хүсье. Мөн таны анхны сэтгэгдэл хүнийг танихад маш их саад болно гэдгийг анхаарна уу. Өртүүлэх гэж бүү хичээ, харин сануулах гэж оролд. Хүн гэдэг маш хэцүү бүтэцтэй учир дээр дурдсан зүйлүүд зарим хүмүүст зөв байж болох ч зарим хүмүүст буруугаар тусах талтай. Ийм учраас худал хэлж буй хүнийг сайн гэгч нь мэдэхийн тулд түүнийг маш тав тухтай орчинд үнэнгийн хэлүүлж таньж мэдэх хэрэгтэй юм шүү. Иймдээ ч аливаа хүнийг анхны удаад харж байгаа бол шинжлэхгүй байсан нь дээр.