
УИХ-ын гишүүн Д.Кёкүшюзан Батбаяр МУГЖ дуучин Т.Баясгалантай сууж, хүүтэй болсон мэдээ хамгийн сүүлийн үеийн топ сонин болж, ард түмний дунд янз бүрээр яригдаж байна. Гэтэл төр барилцаж буй энэ эрхмийн хууль ёсны /одоогоор шүүхээр гэрлэлтээ цуцлуулаагүй байгаа/ эхнэр, хоёр хүүхдийн талаар, тэд яагаад тусдаа амьдрах болсон зэргийг сонирхож, үнэнийг мэдэх гэсэн хүмүүс цөөнгүй. Олон түмний үлгэр дуурайл болж, өөрөө оролцон баталдаг хуулийг хэрхэн биелүүлэхийг биеэрээ жишээлж харуулах нийгмийн өмнө үүрэг хүлээсэн хүн атлаа УИХ-ын эрхэм гишүүн Д.Кёкүшюзан Батбаяр хууль шүүхийг үл ойшоож, эрээ цээргүй аашлан, гэр бүлээ бусниулж, увайгүй бүхнийг үзүүлж байгаа үнэнийг уншигчдадаа дэлгэх цаг болжээ. Тэрээр одоогийн байдлаар Монгол улсад хоёр эхнэртэй, гурван хүүхэдтэй хөрөнгө мөнгөний талаар хамгийн нууцлаг, бизнесийн үйл ажиллагааг нь хянахын аргагүй хөдөлгөөнтэй нэгэн болоод байна. Арлын Японд монгол бөхчүүдийн хүрэх замыг нээж өгсөн “Мэхний их дэлгүүр” гэдэг гавъяаг үүрч, ид барилддаг байхдаа Д.Кёкүшюзан Батбаярын эрээ цээргүй араншин эхэлжээ. Түүнийг таних мэдэх хүмүүс нь завхай зайдан явдалтай гэж эхнэр П.Буянбилэгт нь байнга ярьдаг байв. Харин П.Буянбилэг өөрийн нүдээр хараагүйгээс хойш уг ярианд төдийлэн итгээгүй ч нөхрөө ажигласаар хэсэг хугацааг өнгөрөөсөн байна. Гэтэл үнэхээр завхай зайдан зантайг ч мэдсэн нэгэн явдал болжээ. Японд байхдаа бэлтгэл сургуулилт, элдэв хүлээн авалт гээд гэртээ байхаасаа байхгүй нь их Кёкүшюзан гар утсандаа үл таних нэгэн хүүхэнтэй хурьцаж байгаагаа ил цагаанаар бичлэг хийж хадгалсан байсныг П.Буянбилэг санамсаргүй үзчихэв. Ямар ч эхнэр үүнээс тодорхой өөр ямар баримт хүлээх билээ дээ. Ингээд бөөн хэрүүл маргаан дэгджээ. Кёкүшюзан энэ явдлаа тайлбарлах, уучлалт гуйх, ойлголцохыг хүсээгүйгээр барахгүй эхнэртээ гар хүрч, хоолойг нь боосон байна. П.Буянбилэг ч тэр дороо Японы цагдаагийн газарт хандаж дуудлага өгсөн аж. Цагдаа нарыг ирэхэд Кёкүшюзан “Зодсон барьсан зүйл байхгүй ээ. Эхнэр маань жаахан сэтгэцийн эмгэгтэй болчихоод байгаа юм” гэж хээвнэг хэлээд зогсож байжээ. Харин Японы цагдаа нар үүрэгтээ хариуцлагатай хандаж, боосноос болж гувруу гүйсэн П.Буянбилэгийн хоолойн зургийг авч баримтжуулаад, “Гар хүрсэн гэдгийг бид харж байна. Хүний нутагт ч гэсэн танд хамгаалуулах эрх бий. Хэрэв таныг хүсвэл бид Кёкүшюзаныг баривчлах болно. Баримт болгож энэ зураг, дүгнэлтийг таны мэдүүлэгтэй хамт цагдаагийн бүртгэлд орууллаа” гэж хэлээд явсан байна. Тэрхүү баримт одоо ч Японы цагдаагийн газарт тэмдэглэгдэн үлдсэн бөгөөд хэрвээ Монголын шүүх хүсвэл албан ёсны хүсэлт тавьж авч болох ажээ.
Өдгөө төр түшилцэн, хууль батлалцаж яваа УИХ-ын гишүүн Д.Батбаярын “но” үүгээр дуусахгүй. Бид түүний талаар өөр олон “но”-г дараа дараагийнхаа дугаартаа нийтлэх болно.