Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Цагаан будааны зутан

орц*  цагаан будаа  хоолны халбагаар 2

          цөцийн тос эсвэл ургамалын тос  цайны халбагаар 1

          гурил цайны 1 халбага

         сүү шаазан аягаар 1

          ус шаазан аяганы 1/2

          элсэн чихэр бага зэрэг

цэвэрлэсэн цагаан будааагаа сайтар угааж болтол нь чанана, дараа нь жигдэртэл нь нухаж давс элсэн чихэр цөцгйин тосоор амтлан сүүгээр шингэлж буцалгана,  буцалгах явцдаа гурилаа цацаж хийж дахин буцалгаж болгоно, 6 сартайгаас нь эхлэн өгнө

 

Махны шөлөнд хийсэн төмсний зутан

орц *  төмс 1бүтэн 1/2

           цөцгйин тос амны хоолны халбагаар 1/2

           гурил цайны халбагаар 1

           өндөгний шар 1/4ш

          сүү амны хоолны халбагаар 2

          махны шөл шаазан аягаар 1

төмсөө хүйтэн усаар шороог нь угаагаад хальсыг арилгаж дахин угаагаад шөлөнд чанана, чанасан төмсөө халуунаар нь сайтар нухаж шөлөндөө бага багаар хийж хутгана, дээрээс нь халуун сүүнд найруулсан өндөгний шарыг нэмж бэлэн болгоно, өгөхдөө цөцгйин тос хийнэ, 6-7 сартайгаас эхлэнэ

эхлээд уншихад сонин л санагдаад байсан, яг хийхээр гоё амттай хүүхдэд яг таарсан хоол байна лээ, хийгээд үзээрэй,

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2660021/32d/trackback

profile

Ц.ЭЛГЭМСҮҮ

2010.01.16 00:08:52
*.232.191.254

Эхийн сүүгээр үргэлжүүлэн хоолло.
2.    6 сартайгаас нь нэмэгдэл хоол өгч эхэлнэ
3.    Хүүхдэд нэмэгдэл хоолыг тогтмол, өдөрт 3-5 удаа өг.
4.    Хүүхдийн өсөлт, хөгжилтийг хяна.

1. .Хүүхдийг хүссэн үед нь хөхүүл

-  6-12 сартай хүүхдэд эхийн сүү нь нэмэгдэл хоолны нэг адил хүүхдийн хэвийн өсөлт, хөгжилтөд маш чухал хэрэгцээтэй байдаг.


2. Нэмэгдэл хоолыг 6 сартайгаас нь эхэлж өгнө.

Хүүхдийг 6 сартайгаас нь эхлэн нэмэгдэл хоолонд аажим, аажмаар дасгах байдлаар оруулна. Хөхүүлсний дараа нэмэгдэл хоолыг өгнө. Нэмэгдэл хоолыг нэг буюу хоёр халбага цайны халбагаар өгч эхэлнэ. Анхны нэмэгдэл хоол нь шингэн байх ба аажим бага багаар өтгөрүүлнэ.

Нэмэгдэл хоолыг угж, шил, хөхөлт хэрэглэхгүй зөвхөн аяга халбагаар өг.

Нэмэгдэл хоолыг хугацаанаас өмнө эрт өгөх нь хөхний сүүг багасгах ба мөн хүүхдийг хөхөнд дургүй болгодог. Ингэснээр хүүхэд хоол тэжээлийн дуталд орох ба суулгалт болон  хоол боловсруулах замын өвчинд өртөмтгий болно.


3. Хүүхдэд өдөрт 3-5 удаа тогтмол нэмэлт хоол өг

- Хүүхдийг нэг төрлийн хоолонд дасгаж бүрэн оруулсны дараа дахин өөр хоолонд дасгах замаар нэмэгдэл хоолны нэр төрлийг олшруул.

- Хүүхэд эхийн сүүгээр хооллодог бол өдөрт 3 удаа, хэрэв хөхөө хөхдөггүй бол өдөрт 5 удаа хоолло.

- 6-12 сартай хүүхдийн шүдний хөгжил гүйцэд биш учраас хоолыг сайтар нухаж жижиглэсэн шингэн, хагас шингэн байдлаар өгвөл тохиромжтой.

- Хүүхдэд нэмэгдэл хоолыг нухаш байдлаар бэлтгэж, ургамлын тос, цөцгий, маргарин, сүү, газрын самар нэмэлтээр хийж, баяжуулж өг.

- Хэрэв хүүхдийн шүд ургаж эхэлсэн бол шүдийг бэхжүүлэх, зажлах булчинг хөгжүүлэхийн тулд бага, багаар хатуу хоол өг.

- 10 сартайгаас өрхийн хоолноос өдөрт нэг удаа жижиглэж, нухаж өгч болно.    Гэхдээ өөрт нь зориулан тусгайлан бэлтгэсэн хоолыг өдөрт 3-4 удаа өг.


Нэмэгдэл болон холимог хоолны загвар


НЭМЭГДЭЛ ХООЛЫГ ХЭРХЭН ӨГӨХ ВЭ?

1.  Хүүхдэд 6 сартайгаас эхлэн нэмэгдэл хоолыг аажмаар дасган өг

- Хүүхэд 6 сар хүрэхэд эхийн хөхний сүү зайлшгүй шаардлагатай тэжээлийн бодисуудаар бүрэн хангаж чадахгүй болох тул 6 сар хүрмэгц нь нэмэгдэл хоол өгч эхэлнэ.

- Эхний удаад нэг төрлийн нэмэгдэл хоолыг бага хэмжээтэй /цайны халбагаар 2 удаа/ өдөрт 1-2 удаа өгч дасгасны дараа аажмаар хоолны нэр төрлийг нэмэгдүүлнэ. Нэмэгдэл хоол нь бантан, хүүхдийн будаа, жимсний зутангаар эхэлж болно.

- Хүүхдэд хөхөө хөхөхийн өмнө нэмэгдэл хоолыг өгвөл ходоод дүүрэн байх учраас муу хөхөх болно. Иймд нэмэгдэл хоолыг хүүхэд хөхөө хөхсөний дараа өгөх нь зүйтэй.

- Нэмэгдэл хоол нь эхний удаад шингэн, хагас шингэн байх нь тохиромжтой. Учир нь хоол боловсруулах эрхтэний хямрал /бөөлжих, суулгах, цанхайх/-аас урьдчилан сэргийлж байгаа юм. 6 сартай хүүхдийн шүд гүйцэд хөгжөөгүй учраас хахахаас сэргийлэн хоолыг нухсан, шингэн, хагас шингэн байдлаар өгөх хэрэгтэй.

2. Хүүхдийг хоолоо идэх үед нь аяга, халбагыг аль болох өөрөөр нь бариулж сурга

- Аяга, халбагаар идүүлж сургах нь хүүхэд биеэ даан хооллож сурахад хялбар бөгөөд цэвэрхэн байх болно.

- Хүүхдийг хооллохдоо аль болох угж, хөхөлтөөр өгөхөөс зайлсхий. Жимсний шүүс, сүү бусад шингэн зүйлсийг угжаар өгөх нь хүүхдийн эхийн сүүгээр хооллох сонирхлыг бууруулна. Ингэснээр эхийн сүү багасаж, хүүхэд өсөлт, хөгжилтөндөө шаардлагатай тэжээлийн бодисуудын дуталд өртөнө.

- Хүүхэд хоол идэх үед хамт сууж (эх буюу том хүн) хоолоо гүйцэд идэхэд нь дэмжиж тусал.

3. Хүүхдэ‎д чихэрлэг, амтлагчтай хоол ундаанаас гадна халуун ногоогоор  амталсан хоол өгөхөөс зайлсхий


- Чихэр, амтат хоол ундаа нь зөвхөн сахар их хэмжээгээр агуулахаас бус хүүхдэд хэрэгтэй ямар нэг шимт бодис агуулдаггүй. Харин тэ‎дгээр ундаа нь шүд хорхойтуулахаас гадна хүүхдийн хоол идэх дуршлыг багасгадаг.

- Халуун ногоогоор амталсан хоол нь хүүхдэд бусад хоолыг идүүлж сургахад бэ‎рхшээлтэй болно.

4. Хүүхдийн хоолыг цэвэрхэн, аюулгүй орчинд бэлтгэ

- Хүүхдийн хоолыг ямагт ууранд жигнэж, ус, сүүнд чанаж бэлтгэ.
- Хоол хийхийн өмнө гараа сайтар угаа.
- Жимс, хүнсний ногоог сайтар угааж хэрэглэ.
- Хүүхдийн хоолны бүх л хэрэгслэл /аяга, халбага, сэрээ/-ийг цэвэр орчинд хадгал.
- Xоол, хүнсийг элдэв хортон шавьж, бусад амьтан бохирдуулахаас сэргийлж зөв хадгал.


Нэмэгдэл хоолны нэр төрлийг олшруул.

- (1 удаа ойролцоогоор 1 аяга – 200 мл)
o    Хүүхдийн будааны агшаамал ба зутанг сүүнд бэлтгэж  цөцгий тос, ургамлын тосны аль нэг, элсэн чихэр нэм.
o    Сайтар хярж жижиглэсэн (машиндсан бол сайн) махтай бантан дээр аарц, ээдэм, бяслаг, ногоо, өндөгний шарын аль нэг, цөцгий буюу ургамлын тос нэм.
o    Тарганд элсэн чихэр буюу зөгийн бал, ургамлын тос буюу цөцгий, ээдэм нэм

- Гэрийн хоолны өтгөн хэсгийг жижиглэн нухаж өг.
- Цайны оронд хярам, буцалсан ус өг.

.22. Алимны шүүс

Орц: шинэ алим - томхон 2 алим

Гарц:      200 мл
Тэжээллэг чанар:
 Уураг 1.0 гр
 Тослог 0 гр
 Нүүрс ус 23.4 гр
 Илчлэг 114.0 ккал

Бэлтгэх арга: Сайн чанарын алимыг ялган авч буцалсан усаар угаагаад хальсалж ариутгасан үрүүрээр үрж шүүсийг 2 давхар марлиар шүүж шахаж авна. Шахаж авсан шүүсийг тагтай шилэн саванд хийж, шилэн савтай нь халуун устай саванд тавьж 5-10 минут буцалгаж ариутгана. Шүүсийг 6 сартайгаас эхлэн ½-2 цайны халбагаар өдөрт 2-3 удаа өгч болно.


23. Луувангийн шүүс

Орц: шар лууван - дунд зэргийн 3 ширхэг

Гарц:      100 гр
Тэжээллэг чанар:
 Уураг 2.4 гр
 Тослог 0.8 гр
 Нүүрс ус 22.8 гр
 Илчлэг 110.0 ккал

Бэлтгэх арга: Лууванг ширүүн үстэй сойзоор үрж угаасны дараа хальсыг цэвэрлэж дахин буцалгасан усаар угаагаад үрэгчээр үрж, шүүсийг нь 2 давхар самбайгаар шүүж шахаж авна. Шүүсийг тагтай шилэн саванд хийж таглаад шилтэй нь халуун устай саванд хийж 5-10 минут буцалгаж ариутгана.
Хүүхдэд 6 сартайгаас эхлэн 1:1 харьцаатайгаар шингэлж дасгах журмаар өгнө. Мөн сургалтын үед эмчилгээний зорилгоор өгнө.


24. Алимны нухаш

Орц: шинэ алим - дунд зэргийн 2 ширхэг
 Элсэн чихэр - цайны халбагаар 1

Гарц:     250 мл
Тэжээллэг чанар:
 Уураг 1.2 гр
 Тослог 0 гр
 Нүүрс ус 43.9 гр
 Илчлэг 180.3 ккал

Бэлтгэх арга: Алимаа сайтар угааж үрийг аваад 10-15 минут жигнэнэ. Жигнэсэн алимаа тагтай нь хөргөж, хальсыг цэвэрлээд сайтар нухаж, элсэн чихрээр амталж бэлэн болгоно. 6 сартайгаас нэмэгдэл хоолны дараа 20-30 граммар өгнө.

Жимсний зутан
Жимсний зутанг шинэ буюу хатаасан жимс, жимсгэнэ, жимсний өөрийн шүүс, жимсний нухаш, сүү, чихрийн ханд болон бусад хүнсний бүтээгдэхүүнээр бэлтгэнэ. Жимс, жимсгэний зутанд төмсний гурил хэрэглэнэ. Жимсний зутанд орох төмсний гурилын их багаас хамаарч өтгөн, өтгөвтөр, шингэн гэж ангилна. Жимсний шингэн зутанг сүү, ээдэм, будаа, гурилаар бэлтгэсэн хоолонд сүмс маягаар хэрэглэнэ. Өтгөн ба өтгөвтөр зутанг биеэ даасан хоол болгож өгнө. Жимсний өтгөн зутанг бэлтгэсний дараа элсэн чихэр цацсан буюу норгосон тусгай хэвэнд хийж хөргөнө. Жимсний өтгөн зутанг олгохдоо хэвээс нь гаргаж таваглаад жимсний чихэртэй ханд буюу жимсний чанамлаар чимэглэж өгнө.


25. Шинэ жимс, жимсгэний зутан

Орц: үхрийн нүд /аньс, нэрс г.м/ - хоолны халбагаар 1 бүтэн, ½
 Элсэн чихэр - цайны халбагаар ½
 Ус - шаазан аягаар 1
 Төмсний гурил - цайны халбагаар 1

Гарц:       200 гр
Тэжээллэг чанар:
 Уураг 0.2 гр
 Тослог 0 гр
 Нүүрс ус 34.3 гр
 Илчлэг 140.9 ккал

Бэлтгэх арга: Жимсээ цэвэрлэж явгаад угаана. Дараа нь жимсийг няцалж шүүсийг ялган авна. Няцлаад гарсан жимсний шаарыг саванд хийж дээрээс нь халуун ус /20 гр шааранд 100-150 мл усаар бодож/ хийж зөөлөн галаар 10-15 минут буцалгаад шүүсийг нь шүүж тунгаана. Гарсан шүүсийг 2 хувааж нэг хэсгийг хөргөж төмсний гурилаа зуурна. Нөгөө хэсэгт элсэн чихэр нэмж дахин буцлах хүртэл угааж халаана. Халаах явцад зуурсан төмсний гурилыг хийж дахин хутгаж халаан дээр нь анхны шүүж авсан жимсний шүүсээ нэмнэ. Дараа нь элсэн чихэр цацсан буюу норгосон хэвэнд зутангаа хийж хөргөнө. Хөрсний дараа хэвнээс салгаж таваглаад жимсний чанамал буюу жимсний шүүс дээр нь хийж өгнө. Хүүхдэд 6-7 сартайгаас нэмэгдэл хоолны дараа 30-50 граммаар өгнө.


26. Хатаасан алимны зутан

Орц: хатаасан алим - хоолны халбагаар 2
 Элсэн чихэр - хоолны халбагаар 1, Цайны халбагаар ½
 Төмсний гурил - цайны халбагаар 2/3
 Ус - хоолны халбагаар 2, Цайны халбагаар 2
 Нимбэгний хүчил - чимх

Гарц:       200 гр
Тэжээллэг чанар:
 Уураг 0.4 гр
 Тослог 0 гр
 Нүүрс ус 38.8 гр
 Илчлэг 160.4 ккал

Бэлтгэх арга: Угааж цэвэрлэсэн хатаасан алимыг тагтай саванд хийж дээр нь халуун ус нэмж 2 цаг орчим таглаатай нь байлгаж хөөлгөнө. Дараа нь 20-30 минут зөөлөн галаар буцалгаж, үрж няцална. Бусад арга ажиллагаа нь жимсний зутан хийхтэй адил. Хүүхдэд 7-8 сартайгаас эхлэн хоолны дараа 30-50 граммаар өгнө

profile

Маралгоо

2010.01.17 10:36:03
*.254.53.147

Bayarlalaaemoticon
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211394
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239302
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366749
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365277
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524306
10236 yaraltai asuuya. [1] mishil 2010-01-16 1937
10235 "ИСИР" САЛОН МОНГОЛЧУУДДАА "50%-ын ХЯМДРАЛТАЙ "БАРИА ЗАСАЛ" БОЛОН БҮХ ТӨРЛИЙН "ГОО САЙХНЫ" ҮЙЛЧИЛГЭЭГ ХИЙЖ БАЙНА 이슬.Исир(Салон) 2010-01-16 1428
10234 yaraltai asuuh yum bnaa [1] Мишээл 2010-01-16 1790
10233 Uushignii sn emneleg baival xeleed ogooch [1] mgl2010 2010-01-16 3865
10232 hi huuhenuudee kiril usguun pond baival uguuch [1] cdkeycrack 2010-01-16 2302
10231 ЭЛГЭМСҮҮ ТУСЛААЧ Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-01-16 1862
» Хүүхдийн нэмэгдэл хоол бэлдэх заавар 2 [2] munkhuush 2010-01-15 4865
10229 ТУСЛААРАЙ ХҮҮХЭД МААНЬ [2] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-01-15 2189
10228 Хүүхдийн нэмэгдэл хоол бэлдэх заавар 1 [1] munkhuush 2010-01-15 2513
10227 ИЙМ БАЙХ ЯМАР ГОЁ ГЭЭЧ БҮСГҮЙЧҮҮДЭЭ [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-01-15 2097
10226 visa naidvartai [2] Cash 2010-01-15 1761
10225 munkhuush-d [2] Tiny_hk 2010-01-15 1762
10224 LIRIKOS VERIRTE goo saihani baraa. chachabo 2010-01-15 1267
10223 ҮНЭН ЯЛДАГ ГЭДГИЙГ ......... [4] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-01-15 1701
10222 helj ogooch [2] saikhnaa7374 2010-01-15 1999
10221 Huuhnuudee [2] mymik 2010-01-15 2151
10220 HI5 - г болгоомжтой ашигла. [4] tuul_0724 2010-01-15 2256
10219 Залуужих 25 зєвлємж tuul_0724 2010-01-15 1663
10218 er hund itgeheer erhii huruundaa itge gej unen l ug baidag uym bna daa huuhnuudee [12] shivagundan 2010-01-15 7967
10217 Hyye ene Elgemsuu ymar aimar yum be. [11] Zulaida 2010-01-15 2234
10216 yaraltai kargooo?????????? [1] j and s 2010-01-15 1627
10215 ЯАХ УУ ЗӨВЛӨӨРЭЙ [1] Ц.ЭЛГЭМСҮҮ 2010-01-15 1517
10214 Хvvхдийнхээ харааг муутгахгvйн тулд доорх зvйлсэд байнга анхаарч байгаарай [1] Маралгоо 2010-01-15 1728
10213 Asuuy humuusee. [4] Zulaida 2010-01-15 1516
10212 Машинаар үйлчлэнэ. Унаагаар үйлчлэнэ. 2010-01-15 1030
10211 Asuuya [3] SHD 2010-01-15 1677
10210 Хєх сайхан бол [2] Маралгоо 2010-01-15 4006
10209 Хүүхдийн мөнгийг нөхөн олгож магадгүй mbmmbm 2010-01-15 1293
10208 Дархан дахь “нар чихлэх“ үзэгдel Маралгоо 2010-01-15 1141
10207 Газар хөдөлбөл нийслэлчүүд өөрсдийнхөө хийсэн бүхэндээ ороогдох аюул ойрхон байгаа. [2] ӨДРИЙН МЭНД 2010-01-15 2063
10206 helj uguuch... [4] jirmee 2010-01-15 1633
10205 hi asuuh yum bna emegteichuudee... [1] bondooj 2010-01-15 1631
10204 bolomjiin unetei shudniii emleg asuuy [5] sara23 2010-01-15 1789
10203 hi egch naraa helj ogooch [3] khaliunaa_a 2010-01-15 1756
10202 sn bnuu ahiad biched uguuch [1] com-iin gar 2010-01-15 1554
10201 dahiad asuuya 323 deer bdag emneleg [4] honey_0203 2010-01-15 1727
10200 2010oni elselt [2] hugjilteihuu 2010-01-15 1443
10199 HELLO-S ASUUYA [1] IRGENII UNEMLEH 2010-01-15 1520
10198 323 deer bdag emnelegt oorooroo torson eejuud bn uu? [5] honey_0203 2010-01-15 2192
10197 solongosoor.... [1] ajilsag ohin 2010-01-15 1843
10196 EEJUUUDEE HELJ OGOOCH [6] BOVKA 2010-01-15 2034
10195 Улаанбаатар хотын утаа хүүхдийн өсөлтөд нөлөөлж байна. [1] ӨДРИЙН МЭНД 2010-01-15 1757
10194 Арав гаруйхан хоногийн дараа эх орны хишгийг хүртээж эхлэх нь ээ. [3] ӨДРИЙН МЭНД 2010-01-15 1999
10193 eejuudees yaraltai asuuy [7] ariuka0211 2010-01-15 2645
10192 Busguichuudee damjaa [1] tubshin 2010-01-15 1992
배너신청
자생병원

배너신청