Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
Хvvхдийнхээ харааг муутгахгvйн тулд доорх зvйлсэд байнга анхаарч байгаарай
Уншсан 1728 vote 0 2010.01.15 19:06:01Хvvхдийнхээ харааг муутгахгvйн тулд доорх зvйлсэд байнга анхаарч байгаарай

Хvvхдийг ном унших vед ном заавал эрvvнээс доош байрлалтай байх ёстой. Дээд зовхи унжсан, суларсан байх тусам сайн. Номыг нvднээсээ аль болох хол барьж унших тусам сайн гэж vздэг. Нарны хурц гэрэлд ном уншиж болохгvй. Цааснаас ойсон туяа хараа муутгана. Ном уншиж байхдаа аль болох нvдээ олон цавчихыг хvvхэддээ сануулж байгаарай. Хэрэв танай хvvхэд ном уншихдаа бие юмуу толгойгоо урагш тонгойлгосон байвал буруу. Харин цэх юмуу бага зэрэг гэдийсэн байвал сайн гэж vздэг.
Бичлэг
Юм бичихдээ дєнгєж бичсэн vсгээ дагуулж уншдаггvй болгож сургаарай. Нvдээ аль болох олон цавчивал сайн. Компьютер дээр юм бичих бол гap руу харж бичдэг болгоно.
Кино
Дэлгэцээр кино vзэхдээ аль болох цэх суух ёстой. Дэлгэц рvv тасралтгvй гєлрєн ширтэх юм бол та таслан зогсоох ёстой. Бас хэт их догдолж амьсгаа тvгжиж байвал та болиулах хэрэгтэй.
Машинд
Хvvхэд машинд явж байхдаа замын хажуугийн бичиг самбаруудыг гvйлгэж харах нь тун буруу. Дєнгєж уншиж сурч байгаа хvvхдvvд их ингэдэг. Ингэж унших нь харааг хурдан муутгах аюултай. Ер нь тэгээд реклам бага унших тусам эдийн засагт ач холбогдолтой.
Тэжээл
А, В ба С витаминууд нvдэнд хамгийн сайн. А витамин цєцгийн тос, цєцгий, єндєгний шар ба загасны элэгт их байдаг. Мєн лууван ба малын дотор маханд хамгийн их байдаг ажээ. Ер нь хvvхэд єдєрт нэг аяга луувангийн шvvс уувал сайн.
В тєрлийн витаминууд дотор мах, тємс, самар, алим, сvv, єндєг, байцаанд элбэг байдаг. Харин С витаминг амтат чинжvv, помидор, лимон хамгийн ихээр агуулдаг