Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
Өнгөрсөн жилийн 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл олгогдож байсан хүүхдийн мөнгө, шинээр гэр бүл бологсдын 500 мянга төгрөг, шинэ төрсөн хүүхдийн 100 мянган төгрөгийг энэ оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс эхлэн олгохыг зогсоож, хууль нь хүчингүй болсон билээ. Гэнэтийн энэ шийдвэрээс болоод мөнгөө авч чадаагүй хүмүүс олон үлдсэн. Гэтэл шинэ он гараад дээрх мөнгүүдийг авч чадаагүй хүмүүс нь нөхөн олгож магадгүй болоод байна. Энэ талаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын Халамж үйлчилгээний хэлтсийн дарга Д.Чойжилсүрэнгээс лавлалаа.
-Хүүхдийн мөнгө, шинээр гэр бүл бологсдын мөнгө, шинэ төрсөн хүүхдийн мөнгүүдийг нөхөж олгохоор болж байгаа юм уу?
-Одоохондоо тэгж шийдсэн зүйл алга. Гэхдээ бид мөнгөө аваагүй хүмүүсийн судалгааг гаргаж байна. Өөрөөр хэлбэл нэрсийг нь гаргаж байна.
-Нэрсийг нь гаргана гэхээр мөнгийг нь нөхөн олгоно гэсэн үг үү? Хэзээнээс олгож эхлэх талаар яригдсан зүйл байгаа юу?
-Аймгуудаас нэрсийг нь гаргуулан авч байна. Нэрсийг нь нэгтгэж гаргасны дараа бид Засгийн газарт хүргүүлнэ. Шийдвэр хэрхэн гарахыг мэдэхгүй байна.
-Тэгэхээр өгөх өгөхгүйг Засгийн газар шийднэ гэсэн үг байх нь ээ. Ойролцоогоор шийдвэр нь хэдийд гарах бол?
-Хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан бид нэрсээ гаргаад Засгийн газарт танилцуулна.