Бичлэгийн тоо 2,391

Нэг сая 300 мянган хүнд хишиг хүртээхэд бэлэн болжээ.


2010/01/14 • Сэдэв нь: Улаанбаатар таймс, Ярилцлага

Арав гаруйхан хоногийн дараа ахмад настан, эмзэг бүлгийнхэн болоод хүүхдүүд маань “Хүний хөгжлийн сан”-гаас 70 мянган төгрөгөө авч эхэлнэ. Нэлээд хэл ам болж байж хэлцэгдэн батлагдсан энэ мөнгийг иргэн бүрт хэрхэн яаж өгөх талаар саяхан Монгол улсын Засгийн газар журам батлан гаргасан. Тэр бүү хэл “Хүний хөгжил сан” гэсэн нэртэй дэвтэр хэвлүүлэхээр шийдсэн. Энэхүү дэвтрийн загвар болоод өнгийг өчигдөр Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газрынхан сонгон Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яаманд хүргүүлжээ. Яагаад заавал шинээр дэвтэр хийж нэмэлт зардал гаргах болсон юм бэ? Хуучин дэвтрээр нь олгож болдоггүй юм уу? гэсэн асуултыг холбогдох хүмүүсээс асуухад бүгд л “Хууль нь хүчингүй болсон” хэмээн хариулж буй хэдий ч үнэндээ хуучин дэвтрээр олгоход төр барьж буй хоёр том намын хувьд томоохон асуудал үүссэн бололтой юм. Энэ нь хүүхдийн дэвтрийн өнгөний асуудал ажээ.

Тодруулбал, 3000 төгрөгийн дэвтэр нь цэнхэр, 25 мянган төгрөгийн дэвтэр нь ягаан байдаг шүү дээ. Гэтэл энэ хоёр дэвтрийн нэгийг нь сонгох гэхээр аль нэг намыг нь дэмжсэн болох гээд байсан учраас “Хүний хөгжлийн сан” гэсэн шинэ дэвтэр гаргаж түүнийгээ ногоон өнгөтэй байхаар сонгосон аж. Ийн ямар нэгэн намыг дэмжсэн асуудал үүсгэхгүй хэмээн 100 гаруй сая төгрөгийг салхинд хийсгэж байх ч гэж дээ хөөрхий. Хоёрдугаар сарын нэгнээс эхлэн олгогдох “Хүний хөгжил сан”-гийн мөнгийг иргэн бүрт өгөх бэлтгэл хэрхэн хийгдэж ямархуу байдлаар тараах гэж байгаа бол гээд олон асуулт иргэдийн толгойд байгаа нь ойлгомжтой. Энэ мэт олон асуултад хариулт авах зорилгоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын Халамж үйлчилгээний хэлтсийн дарга Д.Чойжилсүрэнтэй ярилцсан юм.

-Ирэх сарын нэгний өдрөөс иргэн бүрт “Хүний хөгжил сан”-гаас хувь хүртээж эхэлнэ. Үүний бэлтгэл ажил хэр хийгдэж байна вэ?

-Хоёрдугаар сарын нэгний өдрөөс эхлэн нэг сая 300 мянган хүнд хувь олгох ажлын бэлтгэл хийгдэж байна. Хишиг хувь хүртээх журам, дэвтэр, хувийн хэргийн маягт, бусад холбогдох зардлуудыг батлан гаргасан. Шийдвэр гарснаас хойш бид дэвтэрээ тараах бэлтгэл ажлыг орон нутгуудад хийж байна.

-Энэ ажлыг зохион байгуулахад хүндрэл их гарч байгаа биз дээ? Нэр тулгахаас эхлээд олон асуудал бий шүү дээ?

-Хүндрэлтэй асуудал гэвэл зохих хэмжээгээр байна аа. Тухайлбал, Улсын бүртгэлийн газартай хамтраад шинэчилсэн бүртгэлд хамрагдсан иргэдэд олгоно. Тийм болохоор бидэнд байгаа мэдээллийн баазаа Улсын бүртгэлийн газар руу явуулаад тэднийхээр нягтлуулж шалгуулаад буцаагаад авч ирсний дараа нөгөө хувь хишгээ хүртээх бэлтгэл хийгдэнэ. Нас барсан хүний хасалт хийгдээгүй ч юм уу өөр бусад олон асуудал гарч ирж байгаа учраас нэлээд ачаалалтай ажиллаж байна.

-Эхний ээлжинд олгогдох нэг сая 300 мянган хүний нэр ямар нэгэн асуудалгүйгээр 70000 төгрөгөө авахад бэлэн болчихсон гэсэн үг үү?

-Тийм ээ нэг сая 300 мянган хүнийхээ мэдээллийн баазыг Улсын бүртгэлийн газарт өгөөд хянуулаад авчихсан. Эдгээр хүмүүстээ олгоход асуудал байхгүй. Харин дараагийн ээлжинд өгөх хүмүүс улсын шинэчилсэн бүртгэлд хамрагдаад тэр нэрс нь манай газарт ирсэн тохиолдолд олгохоор журамд заасан байгаа. Тийм болохоор хүүхдийн мөнгө энэ тэр шиг өмнөхтэй адил давхардал гарна гэсэн ойлголт байхгүй. Манай зүгээс энэ хүнд эхлээд олгоё, дараа нь энэ хүнд олгоё гэдэг асуудлыг шийдэхгүй ээ. Шинэчилсэн бүртгэлд хамрагдсан хүний нэрийг Улсын бүртгэлийн газраас 14 хоногт нэг удаа манай газарт өгөх юм. Энэ хугацаанд нь хичнээн хүн бүртгэгдсэн байна тэр дагуу нь л бид мөнгөө олгоно. Тийм болохоор давхардал гарахгүй гэж ам бардам хэлж байгаа юм.

-Хэдийгээр Засгийн газраас журам гарчихсан, түүндээ “Хүний хөгжил сан” гэсэн дэвтэртэй байна гээд баталчихсан хэдий ч зарим хүмүүс хуучин хүүхдийн дэвтрээр олгох гэнэ гэсэн яриа бас яваад байна л даа?

-Харин тийм. Хуучин дэвтрээр олгоно гэсэн ойлголт байхгүй. Шинээр дэвтэр олгогдоно. Өнөөдөр шинэ дэвтрийн загвар батлагдаад гарчихлаа.

-Шинэ дэвтэр гаргахад хэдий хэмжээний хөрөнгө зарцуулагдаж байгаа вэ? Шинэ дэвтэр хийх байгууллагыг тендерээр шалгаруулсан биз дээ?

-Бараг 150 сая орчим төгрөг зарцуулахаар байгаа. Тендер бол зарлахгүй. Бид арав орчим компанийг судлаад яаманд саналаа хүргүүлсэн байгаа. Үнэндээ нэг компани дангаараа, яаралтайгаар хоёр сая гаруй дэвтрийг хийж чадахгүй юм билээ. Сайндаа л нэг сард 300 орчим мянган дэвтэр үйлдвэрлэх хүчин чадалтай байгаа учраас бид арав гаруй компанийг сонгосон юм. Эдгээрээс бас шалгаруулна шүү дээ.

-Тэгээд одоо нөгөө шинээр үйлдвэрлэсэн дэвтрээ хотод бол ч яахав амархан тараачихна. Харин хөдөө орон нутагт тараана гэдэг нэлээд хүндрэлтэй байна байхдаа?

-Тийм ээ. Орон нутагт дэвтрээ хүргүүлнэ, бичилт хийгдэнэ гэж том ажил бий. Хамгийн хүнд ажил чинь дэвтэрт бичилт хийх шүү дээ. Бүгдийг гараар бичнэ. Тийм болохоор энэ ажилд нэлээд их хүч гаргахаар байгаа юм. Бид энэ сарын 18-ны өдөр орон нутгийн удирдлагуудаа “хотод ир” гээд дуудчихсан. Сургалт зохион байгуулах гээд. Тэгээд сургалтаа хийсний дараа дэвтрээ өгөөд явуулъя гэсэн чинь арай л амжихгүй юм шиг байна. Тийм болохоор араас нь дэвтрээ явуулна. Хөдөө орон нутгийн удирдлагууд маань эргэж очоод сум, дүүрэг хорооныхоо ажилтнуудад бас сургалт явуулна шүү дээ. Бид эндээс орон нутаг руу нэрсээ явуулахдаа файлаар явуулна. Зөрчилтэй болоод зөрчилгүй хүмүүсийн нэрсийг Орон нутгийнхан маань зөрчилгүй хүмүүстээ бол шууд мөнгийг нь олгоод харин зөрчилтэй иргэдийг зөрчлийнх нь дагуу шалгаад тухайн зөрчлийг арилгаж болохоор байвал арилгуулсны дараа мөнгийг олгоно. Хэрвээ арилгаж болохооргүй байвал мөнгийг нь олгохгүй.

-Шинэ дэвтэр гэснээс хамгийн анх бол виза карт олгох тухай яриа байсан. Виза гарт өгчихвөл илүү амар хялбар байх байсан юм биш үү?

-Уг нь тийм л дээ. Гэхдээ виза картаар авахаар хүмүүст хувь хишиг хүртэж байгаа гэдэг нь мэдрэгдэхгүй гээд больчихсон.

-Тун удахгүй Цагаан cap боллоо. Түүнээс өмнө мөнгөө авах гэсэн хүмүүс банкинд дугаарлан зогсохоос эхлээд олон асуудал үүснэ. Цагаан сараас өмнө тарааж амжих болов уу?

-Магадгүй юм. Гэхдээ үүнийг яаж шийдэх талаар яригдаж байгаа. Хороо хороогоор нь авах өдрийг нь тогтоож өгөх зэргээр олон зүйл яригдаж байгаа.

-Хамгийн эхлээд хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхэд, өндөр настанд олгож байгаа нь Үндсэн хуулийг зөрчсөн асуудал гэж шүүмжлэх хүн бас байна. Энэ тал дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Бидний хувьд Засгийн газрын тогтоолын дагуу л ажлаа явуулна. Засгийн газрын тогтоолд эхлээд дээрх хүмүүст олго гээд заачихсан шүү дээ. Ер нь шинэчилсэн бүртгэлд ороод нэрс нь манайд ирсэн хүнд бол бид мөнгийг нь өгнө. Гэхдээ дээрх хүмүүст олгосны дараа олгоно шүү дээ.

-Дээрх нэг сая 300 мянган хүний бүртгэлийг хийхэд хэр их зөрчил гарсан бэ? Тодорхой жишээ хэлж болох уу?

-Болно оо. Нас барсан хүний хасалт хийгээгүй тохиолдол мэр сэр байна. Бас регистрийн дугаарыг буруу шивснээс болоод манайд бүртгэлтэй хэрнээ Улсын бүртгэлийн газарт бүртгэгдээгүй хүн ч бас байна. Үсгийг нь буруу шивэх юм уу тоог нь сольсон зэрэг. Энэ чинь л нөгөө хөдөө очиж нэг мөнгө аваад хотод ирж нэг мөнгө аваад давхардал үүсч байгаа юм. Одоо ийм зүйл гарахгүй. Бид төв сервер дээрээ бүх мэдээллээ суулгаж байгаа.

-Тэгэхээр дээр хэлсэнчлэн хөдөө очиж нэг мөнгө аваад хотод ирж мөнгө авсан тэдгээр хүмүүст хүлээх хариуцлага гэж бас байх уу?

-Байлгүй яахав. Давхардаж авсан тэр мөнгийг нь эргэн төлүүлдэг юм.

Б.Болорчимэг


emoticon 1644-7111+4
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2656088/15e/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 24563
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 28077
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 115839
1581 Xайтийн ард түмэнд туслах уу? Монголын хөдөөгийн малчдад туслах уу? [4] monh-monk 2010-01-18 13687
1580 Ансан Хармони сонинг захиалан унших [1] ӨДРИЙН МЭНД 2010-01-17 1362
1579 Baabartai hiisen yriltslagaas .....Yriltssan B.Gantogoo [1] ji he 2010-01-17 2021
1578 ХАРИУЦЛАГА 1 [3] Monh-monh 2010-01-16 1584
1577 "Уйлах нь биед сайн гэдгийг баталжээ" zozko 2010-01-16 1416
1576 Орой халуун ам бүлээрээ цуглараад хоймроор нэг зулаад унтана uvgun 2010-01-16 1624
1575 Газар хөдөлбөл нийслэлчүүд өөрсдийнхөө хийсэн бүхэндээ ороогдох аюул ойрхон байгаа. ӨДРИЙН МЭНД 2010-01-15 3056
1574 Улаанбаатар хотын утаа хүүхдийн өсөлтөд нөлөөлж байна. ӨДРИЙН МЭНД 2010-01-15 2874
» Арав гаруйхан хоногийн дараа эх орны хишгийг хүртээж эхлэх нь ээ. ӨДРИЙН МЭНД 2010-01-15 1850
1572 "Илбэ"-тэй Хятадууд [2] Маралгоо 2010-01-14 2544
1571 Монгол дээлийг Хятадууд бүтээсэн үү? Happy_3 2010-01-14 1206
1570 HI ALL ASUUH YUM BNA AA BOVKA 2010-01-13 1266
1569 Улаанбаатарт 9-10 баллын хүчтэй газар хөдлөлт болж болзошгүй. [1] ӨДРИЙН МЭНД 2010-01-12 2367
1568 Газар хөдлөлтын улмаас орон сууцанд цууралт үүсчээ. ӨДРИЙН МЭНД 2010-01-11 1418
1567 Улаанбаатарт газар хөдөллөө. [2] ӨДРИЙН МЭНД 2010-01-10 1934
1566 Хүний нутагт суугаа Монгол ахан дүүсээс тань [2] sergeg suns 2010-01-09 2013
1565 эх ороноо гэсэн хүн заавал уншаарай [1] gebe 2010-01-09 2002
1564 UB-hotod gazar hudulluu [1] Monh-monh 2010-01-09 1361
1563 Хөтөлд солонго татаж, гурван нар харагдаж байна [2] nikes 2010-01-08 1853
1562 Нийгэм, улс төр, эдийн засгийн гадаад нэр томьёоны орчуулга, хэрэглээ" [3] Monh-monh 2010-01-07 4067
1561 Сэрчмаа тэрбумтан хужаа нөхрийн хамт [13] .Sarnai. 2010-01-07 3801
1560 Baabariin niitlelees *IH NAYD TOGROGNII ZUSEM TALKH* [2] ji he 2010-01-07 1823
1559 Baabar iin niitlelees *Shilmel* [1] ji he 2010-01-07 2003
1558 -Үүрийн таван жингээр гүйдэг амьтан? [2] 999999999_ 2010-01-06 1980
1557 mongol surguul [3] ukanashi 2010-01-06 2547
1556 Гадаад оронд суугаа монголчууд та бүхэн үнэндээ залхахгүй байна гэж үү [11] monh-monk 2010-01-05 12101
1555 elchingiin wef hayag uy bilee? bichij tuslaach... [5] anjela 2010-01-04 1789
1554 Mongolchuudaa temzeh zag bolson! [6] telekom 2010-01-04 1667
1553 Чойномын захидал – 03 [4] uvgun 2010-01-01 1669
1552 Цагаач иргэдтэй холбоотой оны 10чухал үйл явдал [5] ӨДРИЙН МЭНД 2009-12-31 2045
1551 болгоомжлоорой [3] _Би , чи_ 2009-12-31 1736
1550 Гадаад ажилчин, жилийн эцсийн татварын тайлан тэнцэтгэл хийвэл хөнгөлөлт эдлэнэ. [3] ӨДРИЙН МЭНД 2009-12-31 1822
1549 ЧИНГИС ХААНЫ ТVVХЭН ОН ДАРААЛАЛ [3] nikes 2009-12-30 3421
1548 Аририан” дуулсан аз жаргалтай ард түмэн [2] Skymen 2009-12-30 2338
1547 ENE 76 TER BUM TURGRUG HUVAAJ AVAH GEJ BGAA 76 ZALIAASAA [2] saakaaa 2009-12-29 1424
1546 ,2009 оны онцлох 10 vйл явдал [2] mgldevochka 2009-12-29 1305
1545 TOP 10 [2] mgldevochka 2009-12-29 1489
1544 BAABAR *Algan deer buusan delhii* [4] ji he 2009-12-29 1714
1543 Хилийн чанадад суугаа Монгол улсын иргэддээ хандаж Гадаад харилцааны сайд Г.Занданшатарын илгээсэн шинэ жилийн мэндчилгээ [3] Monh-monh 2009-12-29 1544
1542 Нийгмийн даатгалтай холбоотой асуудлыг 1289 дугаараас лавлаарай. [2] mgldevochka 2009-12-28 1530
1541 2009 оны онцлох арван хүн, гурван юм /егөө/ [1] Monh-monh 2009-12-28 2131
1540 он эхэллээ!!! [2] 999999999_ 2009-12-28 1388
1539 “Монгол Морь” [5] uvgun 2009-12-27 5209
1538 Baabar *nuudel suudal* 1998on -3 [1] ji he 2009-12-27 2670
1537 Baabar * nuudel suudal*-1998 on-2 ji he 2009-12-27 2220
배너신청
자생병원

배너신청