Moderator: mgl_300
*Ходоод муутай хүн өглөө өлөн элгэн дээрээ нэгээс хоёр түүхий өндөг уух хэрэгтэй. Өндөг уусны дараа 30 минутаас доошгүй хэвтэнэ.
*Нэг cap өндөг уугаад дараачийн сард цэвэр зөгийн балыг хоолны халбагаар өглөө болгон өлөн элгэн дээрээ ууна.
*Ходоод шархлах буюу хоол зохихгүй бол таван салааг хандалж ууна.
*Ходоод цөсний өвчтэй хүмүүс байцааны хатуу голыг чанаж, шүүсийг нь уувал сайн.
*Ходоодны архаг үрэвсэлтэй, хүчил багадсан, ходоодны шархлаа, элэг дэлүүний өвчтэй хүмүүс гэрийн нөхцөлд бэлтгэсэн байцааны шүүснээс гурваас долоо хоногийн турш хагас аягаар өдөрт хоёроос гурван удаа, хоол идэхээс 40 минутын өмнө бүлээнээр ууна.
*Ходоодны хүчил ихтэй бол луувангийн шүүс уу. Ходоодны хүчил хэдий чинээ их байх тусам машиндсан луувангийн шүүсийг төдий чинээ ихээр уух хэрэгтэй ба хэсэг хугацааны дараа шаналгаа арилж, өвчин дарагдаад ирэх үед луувангийн шүүсийг багасгаж хэрэглэх буюу зогсооно.