Бичлэгийн тоо 15,500
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам энэ жил их дээд сургуулиудад аттестатчилал явуулахаар төлөвлөж байгаа юм. Уг асуудлыг энэ сарын 20-нд Засгийн газрын ээлжит хуралдаанаар оруулахаар төлөвлөөд байна гэж Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд Ч.Куланда хэллээ. Мөн тэрбээр “Их дээд сургуулиудыг нэгтгэж чанаржуулах тал дээр анхаарч байгаа. Төрийн харьяа сургуулиудыг нэгтгэхээр зорьж байна. Хичээлийн зорилго, агуулга, боловсон хүчний байдал, сургалтын программ зэргийг бүгдийг нь харгалзан үзэж байж алийг нь алинтай нь нэгтгэх вэ гэдэг талаар судалж байгаа. Тухайлбал эдийн засгийн чиглэлээр сургалт явуулдаг сургуулиудыг нэгтгэх жишээгээр ажиллана. Цаашдаа Улаанбаатар хотоос 25 орчим километрийн зайд хотхон барьж төвлөрүүлэх төслүүдийг эхлүүлээд байна” гэлээ.