Цэцэг уйлуулж бороо зүсрэхэд
Цээжиндээ нааж бүүвэйнд умбуулсан
Цэлмэг тэнгэрт наран мандахад
Цэцэн үгээрээ аргадаж бүүвэйлсэн

Ачлал хайр алганд бөмбөрсөн
Амгалан дөлгөөн ээж наран минь
Навчис уйлуулж наран алсрахад
Намайг тэврэн энгэртээ бүүвэйлсэн


Шөнийн тэнгэрт саран гэрэлтэхэд
Нөмөрлөж ургасан хүн сарнай
Ачлал хайр алганд бөмбөрсөн
Амгалан дөлгөөн ээж наран минь

Дэгэж дэрвэн хөлд ороход минь
Дэмнэж аргадан хайраар шагнасан
Дэнж дүүрэн цэцгэн дундаа
Дээлэнд ургасан сүүн сарнай

Ачлал хайр алганд бөмбөрсөн
Амгалан дөлгөөн ээж наран минь


profile

Амьддаа бие биеэ хайрла, хүмүүсээ
Алив сайхан бүхнээ бусдаас битгий харамла!
Хэрэггүй үгийн зэвээр зүрхийг минь бүү шархлуул,
Хэн нэгнийгээ харанхуй нүх рүү битгий түлх!
Архинд орсон нэгийгээ шоолж бүү инээ,
Аяа, чиний аав чинь ч байж мэднэ шүү.
Амжиж, чи өөрөө алдрын зэрэгт хүрсэн бол
Аз жаргалын хаалгыг бусаддаа нээж өг!
Ачийг чинь тэд бас бүү мартаг.