1. Гэдэс євдєж эхлэнгvvт ойрын 24-36 цагийн туршид хоол идэхгvй байх хэрэгтэй. Євдєж байгаа гэдсэнд хэсэг зуур амрах шиг сайн зvйл гэж vгvй. Харин шингэн юмыг аль болох их уух хэрэгтэй. Архи, пиво биш харин буцалсан ус, жимсний шvvс гэх мэт.
Биенээс бичил биетvvдийн ялгаруулсан хортой бодисуудыг шингэн юм гадагшлуулдаг. Цаг тутамд нэг стакан чихэргvй хар цай эсвэл буцалсан ус уугаад байхад л хангалттай. Гэхдээ нэг амьсгаагаар биш харин бага багаар залгилан уух хэрэгтэй байдаг.
2. Гvйлгэж бєєлжих нь шингэний дутагдалд хvргэдэг тєдийгvй натри, хлор зэрэг бодисын дутагдлыг нєхєхийн тулд аяга буцалсан усанд цайны халбагаар нэг давс хийж уухад л хангалттай.
3. Мєн vзэм, банан зэрэг хаа сайгvй зарагдаж байдаг жимсийг элсэн чихэргvй, компот чанаж уух тун зvгээр байдаг. Гэхдээ жимсийг нь идэх хэрэггvй.
4. Хордлого авсан хvн гvйлгэх, бєєлжvvлэх замаар євчин таригч бичил биет бvхий хортой хоолноос хурдан ангижирдаг байна. Литр усанд цайны халбагаа хvнсний сод гэсэн баримжаатайгаар найруулаад ууж чадахаараа ууна. Бєєлжvvлэхгvй бол хэлэн дээрээ хоёр хуруугаар дарах зэргээр бєєлжvvлэх хэрэгтэй. Ийм аргаар 3-4 удаа ходоодоо цэвэрлэх нь тун сайн vр дvнтэй байдаг. Гэхдээ гэдэс євдєж дотор муухай оргиж эхэлснээс хойших эхний 6 цагийн доторх дээрх аргаар ходоодоо цэвэрлэх нь vр дvн єгдєг гэдгийг тогтоож аваарай.
5. Гэдэсний євдєлтийг багасгахын тулд цагийн зvvний дагуу иллэг хийгээд ороолт эсвэл алчуураар ороох хэрэгтэй. Гэдсэн дэх хортой бичил биетvvдийг бєєлжих, гvйлгэх зэргээр гадагшуулсаны дараагаар хvний бие аяандаа хэвийн байдалд ордог.
6. Харин 2-3 хоног болсон євдєлд намжаагvй, хvчтэй євдєх, халуун 38.5 ба тvvнээс дээш байх, гэдэс євдєж эхэлснээс хойш 2 хоног єнгєрсєн нь бєєлжvvлэх, бєєлжсєнд цус эсвэл хар хvрэн єнгийн зvйл байх, хоногт 10 тvvнээс дээш гvйлгэх, нvд хvнхийж, шvлс єтгєрєх, юм ууж чадахгvй байх vед эмчид нэн даруй хандах хэрэгтэй гэдгийг анхаарна уу.
|