Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366
| |||
![]() Мөн ургамлын болон цөцгийн тосыг төв газрынхан багагvй хэрэглэдэг бол хөдөөнийхөн төдий л таалдаггvй гэнэ. Энд бас сонирхууштай нэгэн тоо байгаа нь манай нийт өрхийн 42.7 хувь буюу тэн хагас шахам нь хоносон хоол иддэг, иргэдийн 60.8 хувь нь архи, согтууруулах ундааг хааяа уудаг бол 0.75 хувь нь "мөнхийн согтуу" байдаг гэх. Бидний 58.6 хувь нь тогтмол цагт хооллодоггvй бол ихэнх нь орой л их хоол иддэг байна. Унтахаасаа нэг цагийн өмнө хооллодог хvн бидний 29.8 хувийг эзэлдэг бол 81.1 хувь нь давсыг хэтрvvлэн хэрэглэдэг гэнэ. |