Бичлэгийн тоо 294


Манай улсын Засгийн газар хүний томуугийн А хүрээний H1N1 вирүсийн халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс Францаас 60 мянган хүн тун вакцин оруулж ирээд удаагүй байна. Тиймээс халдварт өвчин тусах магадлалтай эмзэг бүлгийн хүүхдүүдэд эхэлж тарихаар болж төрөөс хуваарилалт хийгээд, Эрүүл мэндийн яамнаас дүүргийн эмнэлгүүдэд тарааж эхэлсэн. Гэтэл хэн нь ч юм нэг этгээд гаднаас авчирсан вакцины хүртээмж муу байгаа учраас яаравчлан тариулах хэрэгтэй гээд “бор шувуу” дэгдээчихсэн юм байх. Магадгүй энэ үгний цаадах эзэн нь Эрүүл мэндийн сайд нар бололтой. Тэд өөрсдөө ингэж ам алдсан дэг шүү. Тиймээс л өнөөдөр амьтнаас урьтаж хамгаалах тун тариулчих гэсэн бодолтой амин хувиа хичээгсэд нялх хүүхдүүдэд зориулсан вакцины араас шунгинан орлоо. Харин зовлонгоор бизнес хийгчид үүнийг нь овжноор ашиглаж, Францаас ирсэн вакциныг үнэ хүргэн зарж эхэлжээ.

Энд нэг жишээ дурдъя. Өнгөрсөн баярын өдөр буюу арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүүхдээ тэвэрсэн залуухан бүсгүй машинд гар өргөн суужээ. Нүдэндээ доголон нулимстай тэрбээр “Ядуу хүний хүүхэд амьд явах эрхгүй юм байна л даа” гэсээр уйлж эхэлсэн юм. Учир байдлыг тодруулбал, ханиад хүрсэн хүүхэддээ гаднаас ирсэн вакцин хийлгэчих санаатай дүүргийнхээ эмнэлэгт очсон байна.

Харин “60 ам.доллар аваад ир” гэсэн үгээр амаа таглуулаад эмчийн өрөөнөөс гарсан гэнэ. Энэ явдал Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны өрхийн эмнэлэг дээр болсон аж. Уг дүүргийн эрүүл мэндийн нэгдлийнхэн төрөөс өгсөн вакциныг 60 ам.доллараар үнэлж байгаа бол бусад дүүрэг харилцан адилгүй зарж байна лээ. Зарим нь 40, бүр 70 ам.доллараар ч үнэлэх нь байгаа гэсэн. Ямартай ч вакциныг хөлс төлөн байж хийлгэж байгаа иргэн олон тааралдсан.

Сүр дуулиантай гадны орноос гуйж авчирсан вакцинаа хүүхдүүдэд үнэ төлбөргүй хийнэ гээд зарлаж тунхаглаад байсан Эрүүл мэндийн сайд нар одоо хаана байна вэ. Өвчнөөр бизнес хийж байгаа тэдгээр хүмүүс нь тангараг өргөсөн эмч гэхээр бүр ч аймшигтай.

H1N1 вирүсийн халдварын эсрэг тарилгыг үнэ төлбөртэй тарьж байгаа эсэхийг Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч Энхбаатараас тодрууллаа.

-Вакциныг ямар үнээр хийж байгаа юм бэ?

-Үнэ төлбөргүй хийж байгаа шүү дээ.

-Тэгвэл зарим дүүргийн эмнэлгийнхэн, тэр дундаа хорооны эмч нар вакциныг 40-60 ам.доллараар үнэлж байна. Ийм байж болох уу?

-Энэ талаар би сайн мэдэхгүй байна. Сайн мэдэх хүн нь Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмон байх ёстой. Түүнтэй ажлын өдрөөр уулзаж, тодорхой хариулт авч болох байх. Одоо бол хариулт өгөх нэг ч хүн байхгүй амарч байна.

Ямартай ч албаны хүний тайлбар энэ. Өнөөдөр ажлын өдөр. Тиймээс ашиг хонжоо харж, хүний амиар наймаалцаж байгаа гүйцэтгэх ажилтнуудаа анхааралдаа авч, хүлээсэн үүрэг, өргөсөн тангаргаа зөрчиж байгаа эсэхэд нь хяналт тавих цаг нь болжээ. Эрүүл мэндийн эрхэм сайд нараа.

Б.Өлзийдэлгэр

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Файл оруулах
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2611516/4c0/trackback

munkoojeonju

2010.01.22 16:22:00
*.127.76.112

2 eregtei ondor tsalintai ajil d avna gereeeniih bh estoi utas 010 7549 8002
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал 2017 оны МОНГОЛЧУУДЫН НЭГДСЭН НААДАМ file [4] admin 2017-07-13 5646
Зарлал СОЛОНГОС ДАХЬ МОНГОЛЧУУДЫН НЭГДСЭН НААДАМ 2017.07.02 [4] admin 2017-06-20 7116
Зарлал ХУУЛЬ БУС АЖИЛЛАГААГ ТАСЛАН ЗОГСООЁ!!! [2] admin 2017-06-17 6235
Зарлал ХУУЛЬ БУС ЗАРНААС БОЛГООМЖИЛНО УУ! admin 2017-01-08 10340
Зарлал "ЭХ ОРОН ТАНААС ЭХЭЛНЭ" ХӨДӨЛМӨРИЙН ӨДӨРЛӨГ 2016.3.13 file admin 2016-03-03 10322
Зарлал БҮГДЭЭРЭЭ ТУСЛААРАЙ file [2] Levi`s 2016-02-26 12345
69 Бурхан хүн танаас гуйж байна file [6] Levi`s 2010-01-06 48031
68 Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж ард түмэндээ шинэ оны мэндчилгээ дэвшүүлж хэлсэн үг file [5] Levi`s 2010-01-04 30437
» H1N1-ийн вакцин 60 ам.доллараар үнэлэгдэж байна file [1] Levi`s 2010-01-04 23924
66 Солонгосын цагаач иргэдийн эрүүл мэндийн нийгэмлэгийн 10 жилийн ой file [2] ADVertisement 2009-12-18 27661
65 Шууд очиж үзэх үйлчилгээ [3] ADVertisement 2009-11-26 32783
64 Гэр бүл болсон цагаач иргэн ч гэсэн давхар иргэншилтэй байх боломжтой [3] ADVertisement 2009-11-26 33084
63 Монгол иргэдийн анхааралд file [7] Levi`s 2009-11-21 65853
62 Сөүл Инчоны нутаг дэвсгэр дэх цагаач иргэдийн дууны наадам [1] ADVertisement 2009-11-18 32608
61 Бүртгэлгүй цагаач ажилчны асуулдлыг хэлэлцэх [9] [1] ADVertisement 2009-11-18 35493
60 Үнэгүй тараана- Солонгос хоол хийх аргын заавартай 2010оны календар file [9] ADVertisement 2009-11-12 39742
59 БҮЧОНЬ ХОТОД ЗОХИОГДСОН МОНГОЛ ИРГЭДЭД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ УУЛЗАЛТ [2] ADVertisement 2009-11-11 32589
58 Солонгосын цагаач ажилчин нь нэг удаагийн хэрэгцээ? file ADVertisement 2009-11-11 32508
57 Хилээр нэвтрэх үед амьтан, ургамалыг хянаж шалгах тухай file ADVertisement 2009-11-11 30856
56 Солонгос Дахь Урлагийн Анх Дугаар Их Наадам file [10] ADVertisement 2009-11-10 29952
55 Гахайн ханиадны тархалтаас сэргийлэх арга хэмжээ file [3] ADVertisement 2009-11-05 33799
54 축산농가 외국인 근로자 방역지침 file ADVertisement 2009-11-05 30120
53 үнэ төлбөргүй зөвлөгөө file [1] ADVertisement 2009-11-05 31772
52 Солонгос – ILO(олон улсын хөдөлмөрийн байгууллага)цагаач хөдөлмөрчдийг урих сургалт file ADVertisement 2009-11-04 30081
51 대한민국 국회방송 출연 섭외 file ADVertisement 2009-11-03 26745
50 Солонгос хэлний багш бэлтгэх богино хугацааны сургалт. file [1] ADVertisement 2009-11-02 33031
49 Шинэ Ерөнхий сайд тамгаа хүлээн авав file Levi`s 2009-10-30 32068
48 Гэрээний хугацаа дахин сунгах тухай хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт орлоо. [5] ADVertisement 2009-10-28 41825
47 Хөлслөн ажиллуулах зөвшөөрлийн тогтолцоон дахь дахин ажиллуулахыг хэрэгжүүлэх явдал file [1] ADVertisement 2009-10-28 35698
46 Гадаад эмэгтэйчүүдийн хүссэн хөдөлмөрийн төсөл file ADVertisement 2009-10-26 33957
45 Хөлслөн ажиллуулах зөвшөөрлийн тогтолцоо өөрчлөгдлөө file ADVertisement 2009-10-20 37234
44 Төвийн танилцуулга - Төвийн зорилго үйл ажиллагааны чиглэл ADVertisement 2009-10-19 38053
43 Солонгос хэлээр сайн ярих ! – асуудал биш ээ! [1] ADVertisement 2009-10-14 42649
42 12-ны өдрөөс шалгалт, баривчилгаа эхэлнэ file [8] ADVertisement 2009-10-14 51529
41 Гадаад ажилчныг хууран мэхлэх явдлаас сэрэмжил file [3] ADVertisement 2009-10-05 46730
40 НИЙТ ГИШҮҮДИЙН АНХААРАЛД!! [8] admin 2009-09-28 46131
39 Сүвонь хот дахь Монгол - Наадам 2009. 7. 19 ням гариг 12:00 цагт file [4] Levi`s 2009-07-11 79669
38 СӨҮЛИЙН МОНГОЛ НААДАМ 7.12nd file [8] ADVertisement 2009-07-01 80992
37 Photos - NAADAM 6-28nd file [6] moderator 2009-06-15 84083
36 ''Амьдрал бэлэглэe залуусаа''уулзалт file [4] daruuhan01 2009-06-01 108593
35 Амьдрал бэлэглэe залуусаа file [2] Levi`s 2009-05-26 83964
34 Бага насны хүүхдийн асаргаа, боловсролын талаарх цогц мэдээллийг интэрнэтээр дамжуулан авах боломжтой боллоо. [2] ADVertisement 2009-05-22 87918
33 Дэлхийн иргэний өдөр file [2] ADVertisement 2009-05-22 107417
32 외국인근로자 한국말 잘하기 대회 [11] ADVertisement 2009-05-22 38237
31 "Долоон бөхтэй тэмээ" file [4] ADVertisement 2009-04-22 86044
30 Гадаадын ажиллах хүчний тоог баталлаа. file [1] ADVertisement 2009-04-21 99440
29 “Жэ-тек”! Хэцүү биш ээ file ADVertisement 2009-04-19 90306
28 Гадаад ажилчид байр хоолны зардлаа хариуцах тухай шийдвэр гаргалаа file [8] ADVertisement 2009-04-17 91935
27 Гадаад ажилчдыг өндөр настны халамжийн даатгалаас чөлөөллөө file ADVertisement 2009-04-17 87852
26 Вирусээс болгоомжил file [2] admin 2009-04-07 90022
25 MGLCLUB-д баннераа гаргаарай file admin 2009-04-03 89244
배너신청
자생병원

배너신청