Moderator: mgl_300
СОЛОНГОСТ ЭМЭГТЭЙ ХҮН АМЬДРАХАД ЯМАР ХЭЦҮҮ......................
Уншсан 1311 vote 0 2010.01.03 14:59:52…Ингэсээр бараг 3 жил өнгөрч одоо бол дажгүй хэлэндээ гайгүй,хичээлийнхээ хажуугаар томоохон компанид хичээлийнхээ хажуугаар ажиллаад өөрийгөө болгоод,тсалин маань надад хангалттай байдаг болохоор заримдаа гэр орныхондоо хүртэл илүүчилдэг. Нэг үгээр хэлэхэд хэцүү үе ард хоцорсон гэж бодож явлаа, гэвч үгүй бололтой.
Хуурай эгчтэйгээ байнга уулзана, мэдээж эмэгтэйчүүд болсон хойно гэр орны ойр зуурын юм чалчина, гэхдээ бидний яриа ихэнхдээ нэг талын лекц маягтай болдог байлаа: үргэлж нөхөртэйгөө харилцаа нь муу болсон,ингэж удаан тэсэж чадахгүй нь салмаар байна, зөвхөн 2 хүүхэдийнхээ төлөө тэвчиж байна, гээд л… Үнэндээ бол бүр эртнийх байх, анх тэдэнтэй танилцахад ингэж ярьдаг байсан,сүүлийн үед бүр ч их ярьдаг болсон. Саяхан нэг өдөр нөхөр нь надруу яриад намайг хоолонд урьлаа, ер нь байнга л ингэдэг, яваад очсон мань хүн ганцаараа байх юм, жаахан гайхаж байсан ч ямар гараад зугаталтаа биш, жаахан суулаа,сайхан хоолоор дайлсанд баярласан талархсанаа хэлээд явах ёстойгоо ойлгуулаад гарах гэтэл, нөгөө зөн совин маань үнэн байдаг юм даа! Тэгээд намайг хүргэж өгсөн, тэр хүн надад таалагддаг байсаныг хэлэх үү. Та бүхэн намайг зөвөөр ойлгоорой хүний нутагт ганц бие эмэгтэй хүн тийм ч амаргүй шүү дээ.ганцаардана, ядарна
…Тэглээ гээд би шантардагүй, тэвчээртэйгээр цааш зүтгэдэг байсан. Энэ зан маань хүмүүст таалагдаж хүний итгэлийг олж явдаг байх, гэвч хүн алддаг юм байна.
Ямар ч юмыг өөрийнхөөрөө шийдээд явдаг миний бие даасан зан энэ үед нугарч байна. Миний та бүхнээс асууж зөвөлгөө авах гэсэн зүйл бол би цаашид тэр хүмүүстэй яаж харилцах вэ? Урьдийнх шигээ байх арга олдох болбуу? Миний хувьд тэр хүнийг харах сонирхол алга, надад туслаач! Та бүхний мэргэн зөвөлгөөнд баярлалаа…