Бичлэгийн тоо 91


 Өнөөдөр арван хоёрдугаар сарын 31. Цас хялмаалсан өвлийн өдрүүдийн цаанаас шинэ жил хаалга тогшиж байна. “Сайн байна уу 2010, сааталгүй морил Монгол эх нутагт минь”. Энд тэндгүй оргилуун дарс буудуулж, хаа сайгүй эгшиглэх хаан вальсийн аялгуу. Хаашаа л харна баярласан бахадсан харц. Хасын туяа цацруулах шинэ жил. Их өрнөл, их хүсэл, их бүтээн байгуулалт, энгийн амьдрал, эрхэмсэг гоо бүхнийг хамтад нь бэлэглэх ирээдүйн эхлэл, энэ оны сүүлийн өдөр.

"Будрах цасан гоёлтой орчлонгийн гоо улиралд
Буман оддыг шаргиулах тэнгэрийн мөнгөн заадаснаас
Болор эрдэнийн чимэгтэй сүлд ногоон модноос
Баярын жавхаа дүүрэн шинэ жил ирлээ"

Хуанлийн хуудас эргэн эргэсээр нэгэн он түүх болон үлдэж, харин нэгэн он шинэ түүхийн хуудасаа нээж байна. Оргилуун дарсны нялуун үнэр, охидын цанатсан сормуус, өвлийн өвгөний өнө мөнхийн бэлэг, өнөөдрийн үйл явдлын үргэлжлэл болон шинэ он үүдэн дээр чинь морилж байна, ширээгээ засаад бялуугаа зүсэн хүлээж аваарай.

Сэтгэл догдолсон мөчүүд, сэмээрхэн гуниглалтай зэрэгцэн гуйгаагүй байхад ирчихээд, хөөгөөгүй байхад буцаад явчихдаг он цаг. Цав цагаахан, уйтгар гуниггүй өдрүүд. Цалин цагаахан өмсгөл зүүсгэлтнй гацуур модод. Хөөр баяр, хүсэл мөрөөдөл, хөнгөн гуниг үлдээгээд хүйтэн жавар, мөнгөн зүүсгэл, мөнхийн ногоон гацууртайгаар хорвоод үдлээд буцах 2009 он баяртай. Хосгүй амжилт, хоёргүй зүтгэл, багагүй зорилго, баттай мөрөөдөлтэйгээр ирэх 2010 онд та тавтай морил.

Ж.ГЭГЭЭ 

 

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Файл оруулах
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2602807/0df/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Гадаадад суугаа Монголчуудад эх орны хишгийг хүртээх тухай [17] monh-monk 2010-04-16 63531
Зарлал Гэрэл зураг, хэвлэл, сурталчилгааны “Фотолинк” агентлаг file [5] Levi`s 2010-01-21 49500
배너신청
자생병원

배너신청